Дуэйн Уэйд
Америкийн сагсан бөмбөгчин / From Wikipedia, the free encyclopedia
Дуэйн Тайрон Уэйд, бага (Англи: Dwyane Tyrone Wade, Jr, 1982 оны нэгдүгээр сарын 17-нд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн) — Америкийн нэрт сагсан бөмбөгчин бөгөөд 2003 онд драфтын 5 дахь сонголтоор Майами Хит багт ирсэнээсээ хойш саяхныг хүртэл шидэлттэй хамгаалагч байрлалынхаа шилдэг тоглогч нарын нэгт зүй ёсоор тооцогдсоор ирсэн бөгөөд НБА-гийн аварга цолыг гурван удаа (2006, 2012—2013) хүртсэн. 2005-2015 оны хооронд Бүх оддын тоглолтонд 11 удаа сонгогдож, 2006, 2007 онуудад НБА-гийн Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээнд дарааллан түрүүлж, 2010 онд Бүх оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдэж байлаа. 2010 онд багтайгаа зургаан жилийн гэрээг 110 сая долларын цалинтай гэрээг байгуулжээ.
Дуэйн Уэйд | ||||||||||||||||||||
Dwyane Wade | ||||||||||||||||||||
«Майами Хит» — № 3 | ||||||||||||||||||||
Шидэгч-хамгаалагч | ||||||||||||||||||||
Хоч: | Флэш | |||||||||||||||||||
Өндөр: | 193 см | |||||||||||||||||||
Жин: | 100 кг | |||||||||||||||||||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | |||||||||||||||||||
Мэндэлсэн: | 1982 оны 1 сарын 17 (1982-01-17) (42 настай), Иллиной, Чикаго | |||||||||||||||||||
Ахлах сургууль: | Харольд Ричардс (Иллиной, Ок Лоун) | |||||||||||||||||||
Их сургууль: | Маркетт (2000—2003) | |||||||||||||||||||
Драфт: | 5, 2003, Майами Хит | |||||||||||||||||||
Тоглогчийн замнал | ||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||
|
Түүнчлэн Уэйд АНУ-ын шигшээ багийн хамтаар хоёр удаа олимпын наадамд оролцож 2008 оны Бээжингийн олимпын наадамд аваргалж, 2006 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ. Одоогоор түүний болон багийн амжилт нь уналтад ороод байгаа бөгөөд Зарим мэргэжилтэнүүдийн хэлж байгаагаар хаан жэймс буцаж ирдэггүй л юм бол энэ баг дахиж плээеоффийн бараа харахгүй ч гэж хэлж байгаа билээ