Гуччи
From Wikipedia, the free encyclopedia
Хаус оф Гуччи (Англи: The House of Gucci), буюу товчоор Гуччи (Итали: Gucci) нь Италийн загварын болон савхин эдлэлийн брэнд бөгөөд Францын PPR компанийн эзэмшлийн Гуччи группт харьяалагдана.[1] Гуччиг 1921 онд Гуччио Гуччи Флоренц хотноо үүсгэн байгуулжээ.[2]
Хууль эрх зүйн хэлбэр | PPR группийн охин компани |
---|---|
Аж үйлдвэрийн салбар | Хэрэглэгчийн бүтээгдэхүүн |
Үүсгэн байгуулагдсан | 1921 |
Төв байр | Флоренц, Итали |
Удирдах хүмүүс | Гуччио Гуччи Үүсгэн байгуулагч Патрицио ди Марко, Ерөнхийлөгч & CEO, Фрида Жаннини, Бүтээлийн захирал |
Бүтээгдэхүүн | Хувцас, цаг, гоёл чимэглэлийн зүйлс, гутал, савхин эдлэл |
Орлого | ▲ € 4.2 тэрбум (2009 оны 12 сарын 31) |
Эзэмшлийн харьяалал | PPR |
Цахим хуудас | gucci.com |
Гуччи нь дэлхийн хамгийн алдартай 5 том брэндийн нэг бөгөөд дэлхийн загварын чиг хандлагыг гайхалтай тодорхойлдог. Гуччигийн шинэ коллекцийн нээлт, загварын долоо хоног хамгийн шилдэг нь байж чаддаг. Гуччигийн загвар цуглуулгууд нь ерөнхийдөө сонгодог хэв маяг бүхий чамин тансаг материалаар хийсэн, шилдэг өнгөний хослол хувцас байдаг бөгөөд үүнийг нь дээд зэрэглэлийн арьс шир, савхин бүтээгдэхүүнээр бүтээгдсэн цүнх, гутал, түрийвч, мөн жинхэнэ алмаз, үнэт чулуугаар хийсэн аксиссуаруудаар гоёсон байдаг. Гуччигийн загварууд нь ямагт шинийг эрэлхийлсэн дэлхийн загварын чиг хандлагыг гайхалтай тодорхойлсон бүтээлүүд байдаг.