![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/Himalaya_composite.jpg/640px-Himalaya_composite.jpg&w=640&q=50)
Гималай
From Wikipedia, the free encyclopedia
Гималай[1] эсвэл Хималай (сам. हिमालय, himālaya, «цастын орон»[2]) - дэлхийн хамгийн өндөр уулсын цэгцрээ юм.
Гималай | |
---|---|
![]() Гималайн нуруу нь Төвөдийн өндөрлөгийн өмнүүр гинж мэт цахлайтан харагдана | |
Ноён оргил | Жомолунгма (8848 м) |
Газар орон | Афганистан, Пакистан, Энэтхэг, Хятад, Балба, Бутан, Мьянмар |
Салбар | Альпийн цэгцрээ |
Солбицол | 28° У, 87° З28878848 |
Төрөл | Атираат нуруу |
Чулуулгийн нас | 40–50 сая жил |
Онцлог | Дэлхийн хамгийн өндөр уултай |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/Himalayas.jpg/640px-Himalayas.jpg)
Гималай Төвөдийн өндөрлөг (ар тал), Инд-Гангын нам дор газар (өвөр тал) хоёрын хооронд байрлаж, Төв Азийн уулархаг цөлөрхөг газар, Өмнөд Азийн халуун орны уур амьсгалт газрыг заагладаг. Түүнчлэн Балба, Бутан, Пакистан, Хятад (Төвөдийн өөртөө засах орон), Энэтхэг гэх 5 орны нутагт байрлана.
Хималай Төв болон Өмнөд Азийг бэлчирлэн 2900 км гаруй урттай, 350 км орчим цэмцгэр нумран тогтсон. Хималайн нуруудын дундаж өндөр 6 км ба ноён оргил нь 8848 м[3] өндөр Жомолунгма (Эверест) уул юм. Далайн түвшнээс дээш 8000 метрээс өндөр найман мянгат 10 оргилтой.
Хималайгаас баруун тийш Каракорумын нуруу, Хиндукуш, Памир үргэлжилнэ.