From Wikipedia, the free encyclopedia
Гай Стюарт Ричи (Англи: Guy Stuart Ritchie, 1968 оны есдүгээр сарын 10-нд төрсөн) нь Английн кино зохиолч, найруулагч юм.
Гай Ричи | |
---|---|
Төрсөн | Гай Стюарт Ричи 1968 оны 9 сарын 10 Англи, Хатфилд, Хартфордшир |
Ажил | Кино найруулагч, зохиолч, бизнесмэн |
Он жил | 1995–одоо |
Эхнэр (нөхөр) | Мадонна (2000 оны арванхоёрдугаар сарын 22-2008 оны арваннэгдүгээр сарын 21) |
2000 оны арванхоёрдугаар сарын 22-нд Ричи Америкийн дуучин, жүжигчин Мадоннатай Шотландад хуримласан бөгөөд хүү Рокко нь 2000 оны наймдугаар сарын 11-нд мэндэлсэн бол Малави улсаас Дэвид хүүгээ өргөн авчээ. Ричи болон Мадонна нар 2008 онд гэр бүл цуцлуулсан ажээ.[1]
Ричигийн найруулсан Шерлок Холмс кинонд нь Роберт Дауни болон Жүүд Лоу нар тоглосон ба 2009 оны арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийж үзэгчдээс өндөр үнэлгээ авч[2] 520 сая долларын ашиг олж[3] өмнөх кино бүтээлүүдээс нь ашиг орлогоороо тэргүүлэгч кино болжээ.[4] Дараагийн цуврал болох Шерлок Холмс: Сүүдрийн тоглоом нь 2011 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийсэн билээ.[5]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.