From Wikipedia, the free encyclopedia
Гадил нь гадилын ургамалд ургах жимс бөгөөд Зүүн Өмнөд Азийн дулаан бүсээс гаралтай. Гадил нь 100 орчим төрөл байдаг байна. Анх хүнсний чиглэлээр тарьж ургуулсан нь Папуа Шинэ Гвинейд байж болох талтай. Өдгөө гадилыг дэлхийн эргэн тойронд дулаан бүсүүдэд өргөнөөр тарьж ургуулж байна. Ихэнх нь хүнсний зориулалтай боловч зарим нь чимэглэлийн болон утас мяндас үйлдвэрлэлтийн чиглэлээр юм. Азид тариалангийн аж ахуйнуудад гадилын ургамалтай олонтаа таарах ба энэ нь кофе, какао, хар перец болон задь зэрэг ургамлыг сүүдэрлэж хамгаалах зорилготой ажээ.
Гадил | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гадил жимс ургаж байгаа нь. | ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Гадилын ургамал нь 2-8м өндөр ургах тул мод хэмээн андуурагддаг. Гэвч мод биш өвсөрхөг ургамал юм. Навч нь 3.5м хүртэл урт ургана. Гадил жимс нь унжсан хонгорцог болж ургана. Нэг хонгорцог нь 30-50кг жинтэй болдог. Гадил жимс нь түүхий байхдаа ногоон байх ба боловсорч гүйцэхээрээ шар эсвэл улаан гэх мэт өнгөтэй болно. Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.
Улс орон | тонн (сая) | Дэлхийд эзлэх хувь |
---|---|---|
Хүснэгт 1: Тариалалт (2012) | ||
Энэтхэг | 24.9 | 18% |
Хятад | 10.6 | 8% |
Уганда | 9.8 | 7% |
Филиппин | 9.2 | 7% |
Эквадор | 7.6 | 5% |
Бразил | 6.9 | 5% |
Индонез | 6.2 | 4% |
Колумби | 5.3 | 4% |
Камерун | 4.9 | 3% |
Гана | 3.6 | 3% |
Бусад | 50.2 | 36% |
Нийт | 139.2 | 100% |
Хүснэгт 2: Экспорт (2011) | ||
Эквадор | 5.2 | 29% |
Коста-Рика | 1.8 | 10% |
Колумби | 1.8 | 10% |
Филиппин | 1.6 | 9% |
Гватемал | 1.5 | 8% |
Бусад | 6.0 | 34% |
Нийт | 17.9 | 100% |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.