Вулверхэмптон Уондерерс
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Вулверхэмптон Уондерерс баг (Англи: Wolverhampton Wanderers Football Club) нь Английн баруун бүс нутаг Уэст-Мидлендсийн Вулверхэмптон хотоос гаралтай хөлбөмбөгийн баг бөгөөд Премьер лигт тоглодог. Чононууд хочит бус баг нь 1877 онд байгуулагдсан бөгөөд 1899 оноос хойш «Молинью» цэнгэлдэх хүрээлэнд тоглосоор буй. «Чононууд» нь лигт гурав, «АХХ-ны цомд» гурав, лигийн цомд хоёр, «Чарити Шиелд (Коммунити Шиелд)» тэмцээнд дөрвөн удаа тус тус түрүүлж байсан «Английн хөлбөмбөгийн лигийн» анхны гишүүдийн нэг баг юм.
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Вулверхэмптон Уондерерс баг | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Чононууд, Тэнүүлчид | |||
Байгуулагдсан | 1877 (St. Luke's нэрээр) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Молинью, Вулверхэмптон (Багтаамж: 29,195) | |||
Эзэн | Стив Морган | |||
Ерөнхийлөгч | Стив Морган | |||
Менежер | Мик Маккарти | |||
Ахлагч | Карл Хенри | |||
Лиг | Премьер лиг | |||
2023/24 | Премьер лиг, 14 дугаар байр | |||
| ||||
Энэ улирал |
1877 онд «Сэнт Люкс» нэртэйгээр хотын «Блейкенхолл» хэмээх тойргийн «Сэнт Люкс» нэртэй сургуулийн дэргэд Жон Бэйтон болон Жон Броуи нарын хүмүүс Гарри Баркрофт гэгчээр зааварчлуулан байгуулжээ. Эхний ээлжинд тэд хөлбөмбөгийн хажуугаар крикетээр тоглодог байсан гэдэг.
Багийн хувьд 1888 онд Англид шинэ тутам байгуулагдсан хөлбөмбөгийн лигийн анхдугаар тэмцээний хорин гишүүний эгнээнд багтаж тоглон гуравдугаар байраар шалгарсан бол удаахь тэмцээнүүдэд дараалан дөрөвдүгээр байраар шалгарч байв. 1888-89 оны «АХХ-ны цомын» шигшээ тоглолтонд анх удаагаа шалгаран тухайн жилээ «Дубль» хийсэн Престон Норт Энд багт бөмбөг хийж чадалгүйгээр ялагдаж байв. 1888 оноос 1906 онд доод дивиз рүү унах хүртэлх хугацаанд Чононууд 1893 онд «АХХ-ны цомд» анх удаагийн түрүүгээ Эвертон багийг 1-0 харьцаагаар хожин авч байлаа.
1938-1961 оны хооронд «Чононууд» багийн түүхэн дэх бүхий л томоохон шагналууд болох түрүү болон хоёр, гуравдугаар байруудад шалгарч байсан байх юм. Үүнд, 1953-54, 1957-58, 1958-59 оны улирлуудад лигийн түрүү, «АХХ-ны» 1949, 1960 оны цомын түрүү болон «Чарити Шиелдын (Коммунити Шиелд)» 1949, 1954, 1959, 1960 оны түрүүгээ тус тус авч байсан бол 1937-38, 1938-39, 1949-50, 1954-55, 1959-60 оны лигийн аман хүзүүнд тус тус шалгарчээ.
Тус багийг 50 жил хөгжөөн дэмжсэн Английн алдарт рок хөгжмийн хамтлаг «Led Zeppelin»-ий гоцлол дуучин, гитарчин Роберт Энтони ПлантыгАнглийн Эзэнт гүрний одонт 2009 оны наймдугаар сард Вулверхэмптон хүндэт ерөнхийлөгчөө болгосон сонирхолтой баримт бий.