From Wikipedia, the free encyclopedia
Вермонт (Англи: Vermont) Америкийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс. Тус муж улс нийт нутаг дэвсгэрээр 45-д, хуурай газрын нутаг дэвсгэрээр 43-т ордог. Хүн ам нь 608,827 бөгөөд бүх тавин муж улс дундаа 49-т ордог (зөвхөн Вайомингаас илүү). Атлантын Далайтай залгадаггүй Шинэ Английн цорын ганц муж улс Вермонт нь умардаас өмнөдийг чиглэн сунайх Грийн нуруу болон Вермонтын баруун хилийн тал хувийг бүрдүүлэх Чамплэйн нуураараа алдартай. Тус муж улс өмнө талаараа Массачусеттс, зүүн талаараа Нью-Хэмпшир, баруун талаараа Нью-Йорк муж улсууд, хойд талаараа Канадын Кэбэк мужтай тус тус хиллэдэг.
Вермонт Муж Улс State of Vermont | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | байхгүй | ||||||||||
Нийслэл | Монтпилиер | ||||||||||
Хамгийн том хот | Бөрлингтон | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 45-д орно | ||||||||||
- Нийт | 24,923 км² | ||||||||||
- Өргөн | 130 км | ||||||||||
- Урт | 260 км | ||||||||||
- Усны эзлэх % | 3.8 | ||||||||||
- Өргөрөг | 42° 44′ N - 45° 1′ N | ||||||||||
- Уртраг | 71° 28′ W - 73° 26′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 49-д орно | ||||||||||
- Нийт | 621,254 (2007 оны тооцоо)[1] | ||||||||||
- Нягтшил | 25.93/км² АНУ-д 30-д орно | ||||||||||
- Дундаж орлого | $48,508 (19) | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Мансфийлд уул[2] 1,340 м | ||||||||||
- Дундаж | 300 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Чамплэйн нуур[2] 29 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1791 оны гуравдугаар сарын 4 (14) | ||||||||||
Амбан захирагч | Фил Скотт (БНН) | ||||||||||
Дэд захирагч | Дэвид Закерман (Вермонтын дэвшилттэй нам) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Бэрний Сандерс (бие даагч) Питер Вэлч (АН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Бэкка Бэйлинт (АН) (Жагсаалт) | ||||||||||
Цагийн бүс | Дорнод: UTC-5/-4 | ||||||||||
Товчлолууд | VT US-VT | ||||||||||
Вэбсайт | www.vermont.gov | ||||||||||
Анх уугуул америкчуудын Абенаки омог болон Ирокезүүд нутаглаж байсан өнөөгийн Вермонтын нутаг дэвсгэрийг Франц улс эзэмшсэн боловч францчууд Франц-Индианы дайнд ялагдсаны дараа Британийн эзэмшилд шилжжээ. Олон жилийн турш эргэн тойрны колониуд, ялангуяа Нью-Хэмпшир ба Нью-Йорк нутаг дэвсгэрийн маргаан дэгдээж байлаа. Эдгээр колониудын олгосон газар эзэмших эрх бүхий нүүдэллэн суурьшигчдыг Грийн уулын хөвгүүд хэмээх сайн дурын цэрэгжсэн бүлэглэлүүд эсэргүүцэж байсан бөгөөд яваандаа тусгаар Бүгд Найрамдах Вермонт Улсыг үүсгэжээ. Энэ улс Америкийн хувьсгалт дайны явцад байгуулагдаж 14 жил оршин тогтносон. 1791 онд Вермонт АНУ-ын 14 дэх муж улс болон нэгджээ.
Тус муж улс байгалийн сайхан, сүүн бүтээгдхүүнээрээ алдартай. Вермонт АНУ-д агч модны сиропын үйлдвэрлэлээр тэргүүлдэг.[3] Муж улсын нийслэл нь Монтпилиер бөгөөд хамгийн том хот бөгөөд метрополитан бүс нь Бөрлингтон юм. Бусад аль ч муж улсын хамгийн том хот нь Бөрлингтоноос том юм.[4]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.