From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (Франц: République démocratique du Congo) буюу хуучнаар Заир (Франц: Zaïre) нь газар нутгаараа гуравт жагсдаг Африкийн орон юм. Хэдийгээр Төв Африкийн дэд бүсэд хамаарагддаг боловч Өмнөд Африкийн Хөгжлийн Нэгдлийн гишүүн орны хувьд эдийн засаг, нутгийн хувьд Өмнөд Африктай нарийн холбоотой. Хойд талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан орнуудтай, Зүүн талаахаа Уганда, Руанда, Бурунди орнуудтай, Өмнөд талаараа Замби, Ангол, Баруун талаараа Бүгд Найрамдах Конго Улсуудтай тус тус хиллэнэ. Зүүн талдаа Танзани улсаас Танганьика нуураар тусгаарлагддаг. Конго гэсэн нэр нь "агнагч" гэсэн утгатай, Конго мөрний сав газарт амьдардаг Баконго аймгийг төлөөлсөн нэр юм.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс République démocratique du Congo (Франц)
| |
---|---|
Уриа: "Justice – Paix – Travail" (Франц) "Шударга ёс – Энх тайван – Ажил" | |
Төрийн дуулал: Debout Congolais (Франц) "Конгочууд, босоцгоо" | |
Нийслэл ба томоохон хот | Киншаса 4°19′S 15°19′E |
Албан ёсны хэл | Франц хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл |
|
Шашин (2021)[1] |
|
Ард түмний нэршил | Конгочууд |
Төр засаг | Нэгдмэл хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Феликс Чисекеди |
• Ерөнхий Сайд | Сама Луконде |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Үндэсний Ассамблей |
Түүх | |
• Колоничлогдсон | 11 сарын 17, 1879 он |
• Конгогийн Чөлөөт Улс | 7 сарын 1, 1885 он |
• Бельгийн Конго | 11 сарын 15, 1908 он |
6 сарын 30, 1960 он[2] | |
9 сарын 20, 1960 он | |
• Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нэртэй болов | 8 сарын 1, 1964 он |
• Бүгд Найрамдах Заир Улс | 10 сарын 27, 1971 он |
• Конгогийн нэгдүгээр дайн | 5 сарын 17, 1997 он |
• Одоогийн үндсэн хууль | 2 сарын 18, 2006 он |
Газар нутаг | |
• Нийт | 2,345,409 км2 (11) |
• Усны эзлэх талбай (%) | 3.32 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 111,859,928[3] (14) |
• Нягтаршил | 46.3/км2 |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $128 тэрбум[4] (90) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,327[4] (188) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $64 тэрбум[4] (86) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $660[4] (190) |
ОТББИ (2012) | 42.1[5] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.479[6] бага · 179 |
Мөнгөний нэгж | Конго франк (CDF) |
Цагийн бүс | UTC+1 - +2 (БАЦ болон ТАЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +243 |
ISO 3166 код | CD |
Домэйн нэр | .cd |
Ардчилсан Конго улс нь хуучнаар Бельгийн колони байсан бөгөөд тусгаар тогносныхаа дараа, 1964 оны 8 сарын 1 хүртэл Бүгд Найрамдах Конго Улс нэртэй болжээ. Үүний дараагаар хажуудаа хиллэдэг адил нэртэй улсаас ялгагдах зорилгоор одоогийн нэр болох Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нэрийг сонгосон байна. 1971 оны 10 сарын 27-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Мобуту нь улсынхаа нэрийг Заир нэрээр сольсон бөгөөд энэ нь "гол бүхнийг зальгидаг гол" гэсэн утгатай nzere эсвэл nzadi үгийн Португал дуудлага байв. Мобутугийн засаглалыг унагаасан, 1997 оны Конгогийн нэгдүгээр дайны дараа хуучин нэрдээ эргэн оржээ. Ардчилсан Конго улс нь 1998-с 2003 оны хооронд үргэлжилсэн, Дэлхийн хоёрдугаар дайны дараах хамгийн хор хөнөөлтэй дайн болох Конгогийн хоёрдугаар дайнаар (мөн Африкийн дэлхийн дайн гэдэг) ихэд зовлон амсжээ. Гэвч одоо ч гэсэн улсын зүүн хэсгээр байлдаан үргэлжилсээр байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.