From Wikipedia, the free encyclopedia
Зүүн Герман буюу албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (герман. Deutsche Demokratische Republik, товч. DDR) 1949 оны 10 дугаар сарын 7-ноос 1990 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Төв Европт оршиж байсан нэг намын тогтолцоо бүхий коммунист дэглэмтэй улс байсан юм. Албан бусаар Зүүн Герман (герман. Ostdeutschland) гэж нэрэлдэг байсан.
Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс Deutsche Demokratische Republik
| |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1949–1990 | |||||||||
Уриа: "Proletarier aller Länder, vereinigt Euch!" ("Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!") | |||||||||
Төрийн дуулал: "Auferstanden aus Ruinen" ("Балгасаас боссон") | |||||||||
Төлөв | Бүрэн эрхт улс | ||||||||
Нийслэл ба томоохон хот | Зүүн Берлин[a] 52°31′N 13°24′E | ||||||||
Албан ёсны хэл | Герман хэл Сорб хэл (зөвхөн Дрезден болон Коттбус хотын хэсгээр) | ||||||||
Шашин | Зүүн Герман дахь шашин шүтлэг | ||||||||
Ард түмний нэршил |
| ||||||||
Төр засаг | Холбооны Марксист–Ленинист нэг-намын социалист бүгд найрамдах улс (1949–1952) Нэгдмэл Марксист–Ленинист нэг-намын[1] социалист бүгд найрамдах улс (1952–1989) Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс (1989–1990 оны 10 сар) | ||||||||
Ерөнхий Нарийн Бичгийн Дарга | |||||||||
• 1946–1950[b] | Вильхельм Пик ба Отто Гротеволь[c] | ||||||||
• 1950–1971 | Валтер Ульбрихт | ||||||||
• 1971–1989 | Эрих Хонеккер | ||||||||
• 1989[d] | Эгон Кренц | ||||||||
Төрийн тэргүүн | |||||||||
• 1949–1960 (анхны) | Вильхельм Пик | ||||||||
• 1990 (сүүлчийн) | Сабине Бергманн-Поол | ||||||||
Засгийн газрын тэргүүн | |||||||||
• 1949–1964 (анхны) | Отто Гротеволь | ||||||||
• 1990 (сүүлчийн) | Лотар де Майциере | ||||||||
Хууль тогтоох байгууллага | Волькскаммер | ||||||||
• Дээд танхим | Лендеркаммер[e] | ||||||||
Түүхэн эрин | Хүйтэн дайн | ||||||||
• Үндсэн хуулиа батлав | 10 сарын 7, 1949 | ||||||||
• 1953 оны бослого | 6 сарын 16, 1953 | ||||||||
5 сарын 14, 1955 | |||||||||
• Берлиний хямрал | 6 сарын 4, 1961 | ||||||||
• ХБНГУ-тай үндсэн гэрээг байгуулав | 12 сарын 21, 1972 | ||||||||
9 сарын 18, 1973 | |||||||||
• Тайван хувьсгал | 10 сарын 13, 1989 | ||||||||
• Берлиний ханын нуралт | 11 сарын 9, 1989 | ||||||||
• Эцсийн шийдвэр | 9 сарын 12, 1990 | ||||||||
• Дахин нэгдэл | 10 сарын 3, 1990 | ||||||||
Газар нутаг | |||||||||
• Нийт | 108,875 км2 | ||||||||
Хүн ам | |||||||||
• 1950 | 18,388,000[f][2] | ||||||||
• 1970 | 17,068,000 | ||||||||
• 1990 | 16,111,000 | ||||||||
• Нягтаршил | 149/км2 | ||||||||
ДНБ (ХАЧП) | 1989 тооцоо | ||||||||
• Нийт | $525.29 тэрбум[3] | ||||||||
• Нэг хүнд ноогдох | $26,631[3] | ||||||||
ХХИ (1990 формула) | 0.953[4] маш өндөр | ||||||||
Мөнгөний нэгж |
| ||||||||
Цагийн бүс | (UTC+1) | ||||||||
Жолооны тал | баруун | ||||||||
Утасны томьёо | +37 | ||||||||
Домэйн нэр | .dd[g][5] | ||||||||
| |||||||||
Өнөөдөр | Герман | ||||||||
Зүүн Германы анхны далбааг 1949 онд баталсан ба Баруун Германы далбаатай адилхан байв. 1959 онд засгийн газар Зүүнийг Баруунаас ялгах зорилготой үндэсний сүлдтэй далбааны шинэ хувилбарыг баталсан. |
Дэлхийн хоёрдугаар дайны дараа одоогийн Герман Улс нь дайнд ялсан холбоотнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Францын хяналтын бүсүүдэд хуваагдсан байлаа.
1949 оны 10-р сарын 7-нд ЗХУ-ын хяналтад байсан хэсэг нь коммунист дэглэмтэй, тусгаар улс болжээ. БНАГУ нь социалист орнуудын гол гишүүн орны нэг байсан бөгөөд Варшавын гэрээний орнуудын байгуулагын гишүүн байжээ. 1990 онд Берлиний хана нурж Герман Улс нэгдэх хүртэл оршиж байсан улс юм.
1973 онд БНАГУ, ХБНГУ бие биенээ хүлээн зөвшөөрсний дараа барууны улс орнууд БНАГУ-ыг хүлээн зөвшөөрч эхэлсэн бөгөөд 1973 онд ХБНГУ хоёулаа НҮБ-д элссэн байна.
1949 оны 5 дугаар сарын 23-нд батлагдсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуульд Зөвлөлтийн мэдэлд байсан бүсийн хэсэг Германы газар нутгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. 1949 оны 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Германы Ардын их хурлын төлөөлөгчдийн сонгууль болж, 1949 оны 5-р сарын 30-нд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Үндсэн хуулийг баталж, Зөвлөлтийн мэдэлд байсан таван газрын бүс нутаг хүлээн зөвшөөрөв. Батлагдсан Үндсэн хуулийн дагуу Зүүн Германы Төрийн Танхим, Зүүн Германы Ардын Танхим, Зүүн Германы Засгийн газар байгуулагдаж, Зүүн Германы Ерөнхийлөгчийн тамгын газар байгуулагдаж, 12 дугаар сарын 8-нд Ардын түр танхим тус тус хууль баталжээ. "Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Шүүхийн Дээд Шүүх ба Дээд Прокурорын Газрыг байгуулах тухай"-г үндэслэн Зүүн Германы Шүүхийн Дээд Шүүх, Зүүн Германы Дээд Прокурорын газар байгуулсан. Ийнхүү Зүүн Германы газар нутгийн улс төрийн нэгдэл албан ёсоор бий болжээ.
1953 оны 6 дугаар сарын 16-нд Зүүн Берлиний төвд жагсагчдын олон цугларалт эхэлж маргааш нь бүх нийтийн ажил хаялт болсон байна. Үймээн самуун Зүүн Германыг бүхэлд нь хамарчээ. Жагсагчид Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардаж байв. Улсын аюулгүй байдлын яам, Германы Социалист нэгдсэн намын дүүргийн хороод зэрэг олон нийтийн 250 барилгыг бүсэлж, дайран оржээ. Үд дундын орчимд Зөвлөлтийн цэргүүд жагсагчдын эсрэг гарч ирсэн байна. Үймээн самууныг дарахад нийтдээ зөвлөлтийн 16 дивиз оролцсоноос гурван дивиз 600 танктай Берлинд байв. 1956 онд Үндэсний Ардын арми, Усан Цэргийг байгуулж, БНАГУ-ын зэвсэгт хүчин, мөн Вилли Штоф тэргүүтэй Үндэсний Батлан хамгаалах яамыг байгуулж, Карл Марон Дотоод хэргийн сайдаар томилогдсон байна.
БНАГУ нь 1968, 1974 онуудад Үндсэн хуулиа баталсан байна.
1950 онд БНАГУ-ын хүн ам 18 сая 388 мянга байсан бол, 1960 онд 17 сая 188 мянга, 1970 онд 17 сая 68 мянга, 1980 онд 16 сая 739 мянга, 1989 онд 16 сая 433 мянга болж тогтмол буурч байжээ. Буурсан гол шалтгаан нь Баруун Берлин болон Баруун Герман луу иргэд олноороо цагаачилж болон зугтан нүүж байжээ.
Wiktionary: DDR – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.