From Wikipedia, the free encyclopedia
Сорб хэлнүүд ([Serbsce] Error: {{Lang}}: text has italic markup (help), [Serbski] Error: {{Lang}}: text has italic markup (help)) нь Энэтхэг-Европ хэлнүүдийн Баруун Слав хэлнүүд салбарт ангилагдана. Германы зүүн хэсгийн Лузиц бүст оршин суух Слав гаралтай үндэстний цөөнх болох Сорбчуудын эх хэл юм. Уг хэлнүүдийг мөн Вэнд хэлнүүд, Лузиц хэлнүүд гэж нэрлэж байв. Тэдгээр хэлний ISO 639-2 код нь wen болно. Польш, Кашуб, Чех, Словак хэлүүдтэй ойр холбоотой[1].
Сорб хэлнүүд | |
---|---|
serbšćina, serbsce (Дээд Сорб) serbšćina, serbski (Доод Сорб) | |
Угсаатан | Сорбчууд |
Газар зүйн тархалт | Лузиц |
Төрөлх хэлтэн | c. 20,000 |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Дэд бүлгүүд |
|
ISO 639-2 / 5 | wen |
Глоттолог | sorb1249 |
Сорб хэлийг ЮНЕСКО-гийн Дэлхийн мөхөх аюулд орсон хэлнүүдийн атласд тодорхой устах аюулд орсон гэж ангилсан (2010) |
Саксон мужид тархсан, 40,000 орчим ярилцагчтай Дээд Сорб ([hornjoserbsce] Error: {{Lang}}: text has italic markup (help)) болон Бранденбург мужид тархсан, 10,000 орчим ярилцагчтай Доод Сорб ([dolnoserbski] Error: {{Lang}}: text has italic markup (help)) гэж 2 хэл бий. Уг хоёр хэлээр ярилцагчид оршин суудаг бүс нутгийг Лузиц (Дээд Сорбоор Łužica, Доод Сорбоор Łužyca', Германаар Lausitz).
Германд Дээд болон Доод Сорб хэлнүүд үндэстний цөөнхийн хэл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, хамгаалагдсан байдаг. Сорбчууд оршин суудаг бүс нутагт уг 2 хэл Герман хэлтэй эн тэнцүү эрхтэйгээр албан ёсоор хэрэглэгддэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.