![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/Flag_of_Buryatia.svg/langmn-640px-Flag_of_Buryatia.svg.png&w=640&q=50)
Буриад
From Wikipedia, the free encyclopedia
Буриад (Орос: Бурятия; бур. Буряад Улас) — Оросын Холбооны Улс (ОХУ)-ын 83 субьектын нэг, Бүгд Найрамдах Улс нэг юм. Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст хамаарна.
Бүгд Найрамдах Буриад Улс
Республика Бурятия | |
---|---|
Албан ёсны галиглал | |
• Буриад | Буряад Улас |
![]() | |
Улс | ![]() |
Холбооны тойрог[1] | Алс Дорнодын ХТ |
Эдийн засгийн бүс[2] | Алс Дорнодын ЭЗБ |
Нийслэл | Улаан-Үд |
Засаг захиргаа | |
• Төрөл | Ардын Хурал[3] |
• Тэргүүн[3] | Алексей Цыденов[4] |
Газар нутаг | |
• Нийт | 351,334 км2 (135,651 бээр2) |
Хүн ам | |
• Нийт | ▲ 978,588 |
• Байр | 54-р байр |
• Нягтрал | 2.79/км2 (7.2/бээр2) |
• Хотын нутаг | 59.1% |
• Хөдөө | 40.9% |
Цагийн бүс | UTC+8 (MSK+5[7]) |
ISO 3166 код | RU-BU |
Улсын дугаар | 03 |
Албан ёсны хэл | Буриад;[8] Орос хэл[9] |
Вэб сайт | egov-buryatia |
Буриад нутаг 17-р зуунаас Оросын эзэнт гүрний мэдэлд орсон бөгөөд 1923 онд Зөвлөлт Оросын дотор «Буриад Монгол» нэртэй автономит улс үүсэн байгуулагдаж 1958 онд «Буриад» болгон нэрийг ЗХУ-ын удирдлага өөрчилсөн байна. ЗХУ бутарч ОХУ байгуулагдсан 1992 онд зэрэг нэгээр ахиж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ) хэмээх албан нэртэй болсон.
351 мянган км² газар нутаг, 2021 оны байдлаар 985 мянган хүн амтай. Нийслэл — Улаан-Үд (411 мянга хүн амтай).
Орос (65%), буриад (30%), татар зэрэг олон ард нутаглах ба христ, буддын шашин дэлгэрсэн.
Орос, буриад хос хэл бичиг чухалчлан хэрэглэнэ. Орноо 21 аймаг, 2 хотод хуваан захирдаг.