Брендон Женнингс
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Брендон Женнингс (Англи: Brandon Jennings, 1989 оны есдүгээр сарын 23-нд Калифорни мужийн Комптон хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Детройт Пистонс багийн холбон тоглогч юм. 2009 оны драфтаар Милуоки Бакс (2009—2013) сонгогдож байв.[1] Брендон коллежийн сагсан бөмбөгийн багт тоглож байгаагүй бөгөөд Италийн Виртус Ром багт өргөдөл гарган шалгаруулалтанд нь тэнцэн элсэж 2008—2009 оны хооронд 1.65 сая долларын гэрээгээр тоглож байлаа.[2] НБА-д ирсэн анхны улиралд, 2009 оны арваннэгдүгээр сарын 14-нд тэрээр Голден Стэйт Уорриорс багийн эсрэг тоглолтонд 55 оноо авсан байдаг бөгөөд зөвхөн гуравдугаар үед л гэхэд 29 оноо авсан амжилт нь Карим Абдул-Жаббарын шинэ улиралдаа буюу 1970 онд үзүүлсэн амжилттай зэрэгцсэн байх бөгөөд 21-ээс доош насны залуу тоглогч хамгийн өндөр оноо авсан үзүүлэлтийн хоёрдугаарт (Леброн Жеймсийн 56 оноо авсаны удаад) бичигдсэн содон амжилт юм.[3] 2010 оны аравдугаар сарын 30-нд Шарлотт Бобкэтс багийн эсрэг тоглолтонд Женнингс анхны трипл-дабл (20 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт) хийсэн байна. Удалгүй арванхоёрдугаар сарын 15-нд Сан Антонио Спарс багийн эсрэг тоглолтонд шагайндаа хүндхэн бэртэл авсан явдал нь түүнд хүндээр туссан юм.[4] 2013 оны долоодугаар сарын 31-нд Детройт Пистонс багт тоглогч солилцоогоор ирсэн.[5]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.