Болгар
From Wikipedia, the free encyclopedia
Дэлхийд 105-р байрт орох 110.9 мянган км² Болгар улс (болгараар България) дорнод Европ, Балканы хойгийн зүүн хэсэг, Хар тэнгисийн эрэгт өмнөд талаараа Турк, Грек, баруундаа Умард Македон, Серби, хойшоо Румын улстай хиллэн оршдог. Ерөнхийдөө уулархаг. Уулс нь өндөр биш. Румынтай хиллэх Дунай мөрөн болон тэнгис хавиар нам доор тал газартай.
Бүгд Найрамдах Болгар Улс | |
---|---|
Уриа: Sǎedinenieto pravi silata ("Эв нэгдэлд хүч чадал оршдог") | |
Төрийн дуулал: Мила Родино ("Хайрт эх орон") | |
Нийслэл ба томоохон хот | Софи 42°41′N 23°19′E |
Албан ёсны хэл | Болгар хэл[1] |
Албан бичиг | Кирилл |
Угсаатны бүлгүүд (2021)[2] |
|
Шашин (2021)[2] |
|
Ард түмний нэршил | |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Румен Радев |
• Дэд Ерөнхийлөгч | Илияна Йотова |
• Ерөнхий Сайд | Николай Денков |
• Үндэсний Ассамблейн дарга | Росен Желязков |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Түүх | |
• Болгарын анхны эзэнт гүрэн | 681–1018 |
• 2-р эзэнт гүрэн | 1185–1396 |
• Болгарын хант улс | 3 сарын 3, 1878 |
10 сарын 5, 1908 | |
• Хаант засгийг халав | 9 сарын 15, 1946 |
• Одоогийн засаглалын хэлбэр | 11 сарын 15, 1990 |
3 сарын 29, 2004 | |
1 сарын 1, 2007 | |
Газар нутаг | |
• Нийт | 110,993.6[3] км2 (103) |
• Усны эзлэх талбай (%) | 2.16[4] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 6,447,710 (109) |
• Нягтаршил | 63/км2 (154) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ US$203 тэрбум[5] (73) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $27,890[5] (55) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $100 тэрбум[5] (71) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $14,893[5] (60) |
ОТББИ (2021) | ▼ 39.7[6] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.796[7] өндөр · 68 |
Мөнгөний нэгж | Лев (BGN) |
Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ЗЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +359 |
Домэйн нэр |
|
Эзэн болсон Болгар улс 681 онд үүсэн байгуулагдаж, 1393 оноос хойш 500 орчим жил Османы эзэмшилд байгаад Орос-Туркийн дайны үр дүнгээр 1878 онд тусгаар тогтножээ. 1946 онд Хаант засгийг халж, 1990 оноос өнөөгийн ардчилсан, зах зээлийн эдийн засаг, парламентийн бүгд найрамдах засагтай Бүгд Найрамдах Болгар Улс (БНБолУ) болон өөрчлөн байгуулагдсан. Дэлхийд 98-р орох 7.4 сая хүн амтай. Хүн амын дийлэнх олонх нь христийн шашинт болгар үндэстэн. Бас ислам шашинт турк, цыган ард түмэн байдаг. Нийслэл Софид хүн амын 18 хувь оршин суудаг. Албан ёсны ганц хэл нь слав гаралтай, кирилл үсгээр бичдэг болгар хэл.
Болгар Улс нь хөдөө аж ахуй хөгжсөн аж үйлдвэрийн орон. Автомашин, компьютер үйлдвэрлэдэг. Нэг хүнд 15,933 ам.долларын ДНБ ноогддогоороо дэлхийн дунджаас дээгүүр (65) байгаа.