From Wikipedia, the free encyclopedia
Арик хэмээх хочоороо алдаршсан (1928 оны 2-р сарын 26-нд төрөхдөө Ариел Шайнерманн - 2014 оны 1-р сарын 14-нд Рамат Ганд нас барсан) Ариел Шарон нь Израилын Ерөнхий сайд асан, улс төр, цэргийн зүтгэлтэн юм. Шарон 2001 оны 3-р сараас 2006 оны 4-р сар хүртэл Ерөнхий сайдын алба хашсан. 2006 оны 1-р сарын 4-нд биеийн байдал хүндэрч комад орсон.
Шарон урт удаан хугацаанд төрд зүтгэхдээ Израилын дотоодод болон гадаадад янз бүрээр хэлэгдэж байсан зүтгэлтэн юм. Израилын засгийн газар Сабра ба Шатилагийн хядлагад Шароны оролцсон оролцоог шалгах Каханы комиссыг байгуулсан бөгөөд улмаар Палестины дээрх хуаранд Ливаны фалангист зэвсэгт бүлэглэлийг оруулсан хэрэгт зарим талаар түүнийг хариуцлага хүлээх ёстойг олж тодруулжээ[1]. Шарон Батлан хамгаалах сайдын тушаалаас огцорсон боловч засгийн газрын тэнхимд хариуцсан яамгүй сайдаар үлджээ.
Шароны Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа явуулсан бодлогын улмаас Ликуд намын дотор хагарал гарч, тэрээр намаасаа гарч Кадима хэмээх шинэ намыг байгуулжээ. Тэрээр Израилын хөдөлмөрийн нам буюу Ликудын алинд ч харъяалагдахгүй анхны ерөнхий сайд болсон. Шароны үүсгэсэн шинэ нам Эхүд Олмертийн удирдлага дор 2006 оны сонгуульд ялалт байгуулсан бөгөөд одоо Израилын засгийн газрын эвслийн гол нам болжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.