Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг (Англи: United States men's national basketball team) нь Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг юм. АНУ олон улсын тэмцээнүүдэд харьцангуй олон түрүү авсан энэ төрлийн спортын шигшээ багуудаас шилдэг амжилттай бөгөөд Олимпын наадмын бүхий л тоглолтуудад буюу 16 удаа оролцохдоо 13 удаа түрүүлсэн амжилттай. Одоогоор тус баг Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чансааг тэргүүлж буй.

Quick Facts ФИБА-гийн чансаа, ФИБА ...
Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс

Thumb

ФИБА-гийн чансаа 1
ФИБА 1934
ФИБА бүс ФИБА Америк тив
Үндэсний спортын холбоо Сагсан бөмбөг
Дасгалжуулагч Америкийн Нэгдсэн Улс Майк Кржижевски
Олимпын наадам
Оролцсон удаа 17
Медалиуд Алт: 1936, 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1976, 1984, 1992, 1996, 2000, 2008
Мөнгө: 1972
Хүрэл: 1988, 2004
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Оролцсон удаа 16
Медалиуд Алт: 1954, 1986, 1994, 2010
Мөнгө: 1950, 1959, 1982
Хүрэл: 1974, 1990, 1998, 2006
ФИБА Америк тивийн АШТ
Оролцсон удаа 9
Медалиуд Алт: 1992, 1993, 1997, 1999, 2003, 2007
Мөнгө: 1989
Пан Америкийн тоглолт
Оролцсон удаа 16
Медалиуд Алт: 1951, 1955, 1959, 1963, 1967, 1975, 1979, 1983
Мөнгө: 1987, 1995, 1999
Хүрэл: 1991
Багийн өмсгөл:
Гэгээн jersey
Thumb
Thumb
Гэгээн
Бараан jersey
Thumb
Thumb
Бараан
Close

1989 онд ФИБА болон АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны хамтын зөвшилцлийн үндсэн дээр байгуулсан шийдвэрээр шигшээ багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тоглогчдыг тоглуулж болох дүрэм мөрдөгдөж эхэлсэн ба АНУ-ын шигшээ багийн Испанийн Барселона хотод зохиогдсон 1992 оны Зуны олимпын Хорватын шигшээ багтай хийсэн шигшээ тоглолтонд оролцсон бүрэлдэхүүнийг "Мөрөөдлийн баг" хэмээн нэршүүлэн алдаршуулж байсан түүхтэй.[1][2][3]

2010 он

2010 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Турк) – Б-баг

2008 оны Олимпын наадамд алтан медаль хүртсэн АНУ-ын баг ээлжит дэлхийн аваргын тэмцээний эрхээ шууд авсан билээ. Дэлхийн аваргын тэмцээнд 1994 оноос хойш төдийлөн амжилттай бус, өөрөөр хэлбэл түрүү авч чадаагүй байсан тэд хоёрдугаар бүрэлдэхүүнээр оролцсон гэхэд болно.[4]

Хэдий залуу шинэ үеийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон ч АНУ-ын баг тамирчид хэсгийн бүхий л тоглолтууд өрсөлдөгчдөө хоёр оронтой тооны илүүгээр ялж (Бразилийн шигшээ багийг 2 оноогоор хожсоныг эс тооцвол) хасагдах шатны тоглолтуудад 55, 10, болон 15 зэрэг онооны илүүгээр ялалт байгуулсаар аваргын төлөөх тоглолтонд шалгарсан. Шигшээ тоглолтонд тэд тэмцээнийг зохион байгуулагч орон болох Туркийн шигшээ багийг 17 онооны илүүгээр ялсанаар 2012 оны Олимпын наадамд оролцох эрхээ авсан.[5] Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг багийн довтлогч Кевин Дюрант авсан бол тэмцээний туршид багтаа авчирсан нийт оноогоороо (нийт 205 бөмбөг, нэг тоглолтонд авсан хамгийн их оноо-38, & PPG-22.8) мөн тэргүүлсэн. Ламар Одомын хувьд нэг жилийн хугацаанд «Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн АШТ» болон «Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд» хоёуланд нь түрүүлсэн анхны тоглогч болсон юм.

2012 оны Олимпын тоглолт (Лондон)

2012 оны Зуны олимпын наадамд шигшээ багаа төлөөлөн тоглох тоглогчид.

Бүрэлдэхүүн

More information #, Байрлал ...
# Байрлал Нэр Төрсөн огноо Баг
4ХамгаалагчЧонси Биллапс1976Америкийн Нэгдсэн Улс Денвер Наггетс
11ХамгаалагчСтивен Карри1988Америкийн Нэгдсэн Улс Голден Стэйт Уорриорз
12ХамгаалагчЭрик Гордон1988Америкийн Нэгдсэн Улс Лос-Анджелес Клипперс
6ХамгаалагчДеррик Роүз1988Америкийн Нэгдсэн Улс Чикаго Буллз
7ХамгаалагчРассел Уэстбрук1988Америкийн Нэгдсэн Улс Оклахома-Сити Тандер
9Хамгаалагч-довтлогчАндре Игудала1984Америкийн Нэгдсэн Улс Филадельфия 76
5ДовтлогчКевин Дюрант1988Америкийн Нэгдсэн Улс Оклахома-Сити Тандер
8ДовтлогчРуди Гей1986Америкийн Нэгдсэн Улс Мемфис Гриззлис
10ДовтлогчДэнни Грэнжер1983Америкийн Нэгдсэн Улс Индиана Пэйсерс
14ДовтлогчЛамар Одом1979Америкийн Нэгдсэн Улс Лос-Анжелес Лейкерс
13ДовтлогчКевин Лав1988Америкийн Нэгдсэн Улс Миннесота Тимбервулвз
15 Төвийн хамгаалагчТайсон Чендлер1982Америкийн Нэгдсэн Улс Даллас Маверикс
Close

Олимпын тоглолт

Олимпын тоглолтын үр дүн
Огноо Байр Т Х Хд
Герман 19361550
Их Британи 19481880
Финланд 19521880
Австрали 19561880
Итали 19601990
Япон 19641990
Мексик 19681990
Герман 19722981
Канад 19761770
Зөвлөлт Холбоот Улс 1980Оролцож чадаагүй
Америкийн Нэгдсэн Улс 19841880
Өмнөд Солонгос 19883871
Испани 19921880
Америкийн Нэгдсэн Улс 19961880
Австрали 20001880
Грек 20043853
Хятад 20081880
Их Британи 2012Эрхээ авсан
Бүгд1281235

Өмнөх удаагийн гарааны тоглогчид

  • 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 1-р байр

Дэвид Робинсон, Рони Сейкали, Шон Эллиот, Стив Керр, Маггси Боггз, Брайан Шоу, Чарльз Д. Смит, Кенни Смит, Деррик МакКи, Томми Амейкер, Том Хэммондс, Армен Гиллиэм (Дасгалжуулагч: Лют Олсен)

  • 1992 оны Олимпын наадам: 12 багааас 1-р байр

Майкл Жордан, Мэжик Жонсон , Ларри Бёрд, Чарльз Баркли, Крис Маллин, Патрик Юинг, Карл Мэлоун, Жон Стоктон, Дэвид Робинсон, Скотти Пиппен, Клайд Дрекслер, Кристиан Леттнер (Дасгалжуулагч: Чак Дэйли)

  • 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 1-р байр

Шакил О'Нил, Доминик Уилкинс, Алонзо Моурнинг, Шон Кемп, Режи Миллер, Деррик Колман, Жо Думарс, Кевин Жонсон, Марк Прайс, Стив Смит, Дэн Мажерли, Ларри Жонсон (Дасгалжуулагч: Дон Нельсон)

  • 1996 оны Олимпын наадам: 12 багааас 1-р байр

Шакил О'Нил, Хаким Олажьювон, Чарльз Баркли, Скотти Пиппен, Карл Мэлоун, Жон Стоктон, Дэвид Робинсон, Гэри Пэйтон, Анфирний Хардавэй, Грант Хилл, Режи Миллер, Митч Ричмонд (Дасгалжуулагч: Ленни Уилкенс)

  • 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 3-р байр

Тражан Лэнгдон, Майкл Хокинс, Уэнделл Алексис, Брэд Миллер, Билл Эдвардс, Киуэйн Гаррис, Ашраф Амайа, Жейсон Сэссер, Жимми Оливер, Жимми Кинг, Жерард Кинг, Дэвид Вуд (Дасгалжуулагч: Руди Томьянович)

  • 2000 оны Олимпын наадам: 12 багаас 1-р байр

Кевин Гарнетт, Жейсон Кидд, Рэй Аллен, Винс Картер, Гэри Пэйтон, Тим Хардавэй, Алонзо Моурнинг, Стив Смит, Шариф Абдур-Рахим, Вин Бэйкер, Аллан Хьюстон, Антонио Макдайесс (Дасгалжуулагч: Руди Томьянович)

  • 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 6-р байр

Режи Миллер, Пол Пирс, Бен Уоллес, Жермейн О'Нил, Шон Мэрион, Бэрон Дэвис, Антонио Дэвис, Майкл Финли, Андре Миллер, Жей Уильямс, Элтон Брэнд, Раеф Лафренц (Дасгалжуулагч: Жорж Карл)

  • 2004 оны Олимпын наадам: 12 багаас 3-р байр

Тим Данкан, Аллен Айверсон, Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Амаре Стадемайр, Шон Мэрион, Карлос Бузер, Кармело Энтони, Стефон Марбери, Ричард Жефферсон, Ламар Одом, Эмека Окафор (Дасгалжуулагч: Ларри Браун)

  • 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 3-р байр

Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Кармело Энтони, Шейн Баттье, Брэд Миллер, Дуайт Ховард, Крис Бош, Элтон Брэнд, Антуан Жеймисон, Кёрк Хайнрик, Крис Пол, Жо Жонсон (Дасгалжуулагч: Майк Кржижевски)

  • 2008 оны Олимпын наадам: 12 багаас 1-р байр

Коби Брайант, Леброн Жеймс, Жейсон Кидд, Дуэйн Уэйд, Кармело Энтони, Карлос Бузер, Дуайт Ховард, Крис Бош, Крис Пол, Тэйшон Принс, Майкл Редд, Дерон Уильямс (Дасгалжуулагч: Майк Кржижевски)

  • 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 1-р байр

Чонси Биллапс, Кевин Дюрант, Деррик Роуз, Рассел Уэстбрук, Руди Гей, Андре Игудала, Дэнни Грэнжер, Стивен Карри, Эрик Гордон, Кевин Лав, Ламар Одом, Тайсон Чендлер, (Дасгалжуулагч: Майк Кржижевски)

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.