![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Das_Buch_der_Schrift_%2528Faulmann%2529_132.jpg/640px-Das_Buch_der_Schrift_%2528Faulmann%2529_132.jpg&w=640&q=50)
Али-Гали үсэг
From Wikipedia, the free encyclopedia
Али Гали цагаан толгой нь 1587 онд Харчины Аюуш гүүш зохион боловсруулсан монгол бичгийн галигийн тогтолцоо юм. 16 эгшиг, 34 гийгүүлэгч үсэгтэй. Али гэдэг нь эгшиг, гали гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгарди үг юм. Энэхүү галиг үсэг нь харь хэлний үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр үүргийг зэрэг гүйцэтгэж чадна. Өөрөөр хэлбэл харь хэлний үгийг цаад эх хэлээрээ хэрхэн бичдэгийг үсэг үсгээр нь хадаж тэмдэглэх, мөн хэрхэн дууддаг байдлыг нь галиглан бичдэг байсан нь монгол галигийн тогтолцооны нарийн боловсорсныг харуулна. Эрдэмтэн Б.Ринчен али гали үсгээр төвд үсгийг нарийн тэмдэглэхэд бүрэн тохирохоор үл барам нангиад үг үсгийг тэмдэглэхэд бас нарийвчлан тэмдэглэх бололцоотой болж өгсөн хэмээн үнэлжээ. Зохиогдох болсон учир нь 16-р зууны 2-р хагасын сүүлээр Монгол газар бурхны шашин хүчтэй дэлгэрч, бурхны шашны ном судрыг их хэмжээгээр орчуулах болсон, Ганжуур, Данжуур гэх мэт бурхны шашны том хөлгөн судрын самгарди, төвд хэлний нэр томъёог орчуулахад уйгаржин монгол үсгээр тэр хэвээр нь зөв оновчтой галиглан буулгаж чадахгүй байсантай холбоотой.
- Ерөнхий галиг үсэг бол галиг үсгийг үзнэ үү.
Али-Гали үсэг | |||
---|---|---|---|
![]() | |||
Бичгийн төрөл | Цагаан толгой | ||
Хэл | Монгол Төвөд Санскрит хэл | ||
Зохиогч | Аюуш гүүш | ||
Зохиогдсон | 1587 он | ||
Хэрэглэсэн хугацаа | 1587 оноос хойш | ||
Хэрэглэдэг газар | Монгол Улс Өвөр Монгол (Хятад) | ||
Албан ёсоор | Өвөр Монгол (Хятад) | ||
Гарал | Сири цагаан толгой → Согд цагаан толгой → Уйгур цагаан толгой → Монгол бичиг → Али-Гали үсэг | ||
Онцлог | босоогоор зүүнээс баруун тийш | ||
Юникод | U+1800 – U+18AF |