Айова
From Wikipedia, the free encyclopedia
Айова Муж Улс (Англи: State of Iowa) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөд бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс юм. Айова Холбоонд 1846 оны арванхоёрдугаар сарын 28-нд нэгдэн орсноор АНУ-ын 29 дэх муж улс болжээ. Тус муж улсын нэр нь урьд өмнө энд нутаглаж байсан Сиу угсааны нэгэн омог болох Айовачуудын нэрээр нэрлэгджээ. Тус муж улсыг албан ёсоор The Hawkeye State (Харцагын нүд муж улс) гэдэг бөгөөд албан бусаар The Tall Corn State (Өндөр эрдэнэ шишийн муж улс) гэдэг.
Quick Facts
Айова Муж Улс State of Iowa | |
Албан ёсны хэл | англи |
Нийслэл | Ди-Мойн |
Хамгийн том хот | Ди-Мойн |
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Ди-Мойн метрополитан бүс |
Нутаг дэвсгэр | АНУ-д 26-д орно |
- Нийт | 145,743 км² |
- Өргөн | 500 км |
- Урт | 320 км |
- Усны эзлэх % | 0.71 |
- Өргөрөг | 40° 23′ N - 43° 30′ N |
- Уртраг | 90° 8′ W - 96° 38′ W |
Хүн ам | АНУ-д 30-д орно |
- Нийт | 2,988,046 (2007 оны тооцоо)[1] |
- Нягтшил | 20.65/км² АНУ-д 35-д орно |
- Дундаж орлого | $48,075 (24) |
Өндөр | |
- Хамгийн өндөр цэг | Хокай цэг[2] 509 м |
- Дундаж | 335 м |
- Хамгийн нам цэг | Миссиссиппи гол[2] 146 м |
АНУ-д нэгдсэн | 1846 оны арванхоёрдугаар сарын 28 (29) |
Амбан захирагч | Чет Калвер (АН) |
Дэд захирагч | Пэтти Жадж (АН) |
АНУ-ын сенатчид | Чак Грасслий (БНН) Том Харкин (АН) |
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт |
Цагийн бүс | Төв: UTC-6/-5 |
Товчлолууд | IA US-IA |
Вэбсайт | www.iowa.gov |
Close