From Wikipedia, the free encyclopedia
Азотын хүчил (HNO3) нь маш идэмхий, хүчтэй, дан суурьт, эрдэс хүчил. Химийн цэвэр азотын хүчил нь хурц эхүүн үнэртэй, өнгөгүй шингэн.
| |||
Нэр | |||
---|---|---|---|
IUPAC нэр
Nitric acid | |||
Өөр нэр
Aqua fortis, Spirit of niter, Hydrogen nitrate, Acidum nitricum | |||
Ерөнхий | |||
CAS бүртгэлийн дугаар |
7697-37-2 | ||
3DMet | B00068 | ||
ChEBI | CHEBI:48107 | ||
ChEMBL | ChEMBL1352 | ||
ChemSpider | 919 | ||
ЕХ дугаар | 231-714-2 | ||
Gmelin |
1576 | ||
Jmol-3D зураг | Зураг Зураг | ||
KEGG | D02313 | ||
MeSH | Nitric+acid | ||
PubChem | 944 | ||
RTECS дугаар | QU5775000 | ||
UNII | 411VRN1TV4 | ||
UN дугаар | 2031 | ||
InChI
| |||
SMILES
| |||
Шинж чанар | |||
Химийн томъёо |
HNO3 | ||
Моль масс | 63.01 g·mol−1 | ||
Гадаад байдал | Өнгөгүй, агаарт шар эсвэл улаан өнгөтэй манан (утаа) ялгаруулдаг шингэн[1] | ||
Үнэр | Идэмхий, амьсгал боогдуулам[1] | ||
Нягт | 1.5129 g cm−3 | ||
Хайлах температур | −42 °C (−44 °F; 231 K) | ||
Буцлах температур | 83 °C (181 °F; 356 K) 68%-тай уусмал 121 °C (250 °F; 394 K)-д буцлана | ||
Бүрэн уусна | |||
Ханасан уурын даралт | 48 mmHg (20 °C)[1] | ||
Хүчиллэг (pKa) | -1.4[2] | ||
Хугалах илтгэгч (nD) |
1.397 (16.5 °C) | ||
Диполь момент |
2.17 ± 0.02 D | ||
Термохими | |||
Ердийн моляр энтроп (S |
146 J·mol−1·K−1[3] | ||
Үүсэлтийн ердийн энтальп (ΔfH |
−207 kJ·mol−1[3] | ||
Аюултай нөхцөл | |||
Бодисийн аюулгүй байдлын хүснэгт | ICSC 0183 PCTL Safety Website | ||
ЕХ ангилал |
C O T+ | ||
Р-фраз | R8 R35 | ||
АБ-фраз | (S1/2) S23 S26 S36 S45 | ||
NFPA 704 |
0
4
0 OX | ||
Дөл авалцах температур | Шатдаггүй | ||
Үхлийн тун эсвэл концентраци: | |||
LC50 (Медиан концентраци) |
138 ppm (харх, 30 min)[1] | ||
АНУ-ын зөвшөөрөгдсөн дээд хэмжээ (NIOSH): | |||
PEL (Зөвшөөрөгдөх) |
TWA 2 ppm (5 mg/m3)[1] | ||
REL (Зөвлөсөн) |
TWA 2 ppm (5 mg/m3) ST 4 ppm (10 mg/m3)[1] | ||
IDLH (Аюултай хэмжээ |
25 ppm[1] | ||
Хамааралтай нэгдлүүд | |||
Азотлог хүчил | |||
Натрийн нитрат Калийн нитрат Аммоний нитрат | |||
Бусад |
Азотын исэл (V) | ||
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд. | |||
шалгах (what is: / ?) | |||
Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж | |||
Азотын хүчил нь гидратуудыг үүсгэдэг. Тэдгээрийн хоёр нь хатуу: моногидрат (HNO3•H2O) болон тригидрат (HNO3•3H2O). Хатуу азотын хүчил нь моноклин ба ромбо хэлбэртэй хоёр төрлийн таст модификацийг үүсгэдэг. Устай ямар ч харьцаагаар дулаан ялгаруулан холигддог. Усан уусмалдаа бараг 100% ион болон задардаг. Устай 68,4% агууламжтай, 1200С буцлах температуртай азеотроп холимогийг үүсгэдэг. Агаарт концентрацжуулсан азотын хүчил нь утаа гаргаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Учир нь ууршсан азотын хүчил нь агаарын чийгтэй нэгдэн маш жижиг ширхэгтэй мананг үүсгэдэг. Цэвэр азотын хүчил нь тогтворгүй ба дараах урвалын дагуу задардаг:
Хүчлийг халаахад N2O3-г ялгаруулан задрах ба 2600С орчим температурт бүрэн задарч дуусдаг:
Азотын хүчлийн задрах хурд концентрац өсөх тутам нэмэгддэг. Жишээ нь 99% агууламжтай азотын хүчлийн задралын хурд өндөр ба түүний температурыг маш бага (50C) нэмэгдүүлэхэд л задралын хурд 2 дахин нэмэгддэг. Энэ нь өндөр концентрацтай азотын хүчил задрах эрмэлзэл ихтэй байдгийг харуулж байна. Азотын хүчил нь хүчтэй исэлдүүлэгч учир ихэнх органик нэгдлүүдийг задалдаг ба зарим нь азотын хүчлийн нөлөөгөөр шатдаг. Азотын хүчил нь алт, цагаан алт, титан, тантал, роди ба иридигээс бусад металлуудыг уусгадаг. Концентрацжуулсан азотын хүчлийг устөрөгчийн хэт ислээр үйлчлэхэд азотын хэт хүчил үүсдэг ба тэр нь задрахдаа тэсэрдэг:
Азотын хүчилд азотын диоксидыг шингээхэд нитролеум (HNO3•NO2 ) үүсдэг. Нитролеум нь шаргал өнгөтэй, утаат (манан үүсгэдэг) шингэн, хүчтэй исэлдүүлэгч.
Азотын хүчлийн түүхий эд нь аммиак, агаар, ус гурав юм. Бүх гурван бүрдүүлэгчийг сайтар цэвэрлэнэ. Аммиакийг катализаторын тоосноос салгана. Аммиакийн синтезэд ашиглагддаг катализаторын элэгдлээс үүссэн тоос аммиактай хамт гадагшилдаг. Энэ тоос нь азотын хүчлийн үйлдвэрлэлд ашигладаг катализаторыг хордуулдаг.
Азотын хүчил нь үйлдвэрлэлийн ач холбогдлоороо хүхрийн хүчлийн дараа ордог. Үйлдвэрлэлд янз бүрийн конценрацтайгаар үйлдвэрлэдэг. Эрдэс бордооны үйлдвэрлэлд 45-60% концентрацитай азотын хүчлийг ашигладаг бол концентрацижуулсан (98%) азотын хүчлийг хиймэл торго үйлдвэрлэхэд ашиглана. Органик нэгдлүүд болох ароматик нүүрсустөрөгчдийг нитрожуулах замаар пикриний хүчил, нитробензол, нитротолуол зэргийг гарган авдаг ба эдгээр дээр үндэслэн органик будаг ба бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Азотын хүчлээс гарган авсан бүтээгдэхүүнүүд тэсрэх бодисын, фармацевтикийн салбарт өргөн ашиглагддаг.
Концентрацжуулаагүй азотын хүчлийг зэвэрдэггүй гангаар хийсэн агуулахад хадгалдаг ба тээвэрлэхгүйгээр үйлдвэрлэсэн газраа ашиглагддаг. Концентрацжуулсан (98%) азотын хүчлийг хадгалах ба тээвэрлэхэд хөнгөн цагаан цистернийг ашигладаг. Өндөр концентрацтай азотын хүчлийг ердийн гангаар хийсэн циснернд тээвэрлэхэд меланж байдалд оруулдаг. Меланж нь 89% HNO3, 7,5% H2SO4 (92%), 3,5% H2O агуулсан холимог юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.