АББА
Шведийн поп хөгжмийн хамтлаг / From Wikipedia, the free encyclopedia
АББА (Англи: ABBA) нь Шведийн нийслэл Стокхольм хотноо 1972 онд байгуулагдсан поп хөгжмийн хамтлаг юм. Хамтлаг Анни-Фрид Лингстад, Бьорн Ульвеус, Бенни Андерссон, Агнета Фельтског нарын гишүүдээс бүрддэг байв. 1972-1983 оны хооронд дэлхийн урлагт хайртай залуусыг өөрсдийн хоолой, өнгө төрхөөрөө дагуулахуйцаар идэвхитэй хөдөлмөрлөж байсан бөгөөд тэд өөрсдийн урын сандаа багтсан бүтээлүүдээ өөрсдөө зохиодог байсан юм. АББА хамтлаг дэлхий даяар 375 сая хувь хуурцаг борлуулсан[1][2] гэх амжилтаараа шилдэг амжилтуудын нэгийг тогтоосон бөгөөд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэйгээс бүрдсэн тус хамтлагийн "Gimme Gimme Gimme A Man After Midnight", "Money Money Money", "Mamma Mia", "Dancing Queen", "Happy New Year" зэрэг маш олон сайхан уянгалаг дуунууд нь тэдний нэрийн хуудас болсон бүтээлүүд юм.
АББА | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Хөгжмийн урсгал | Поп, рок, Диско, европоп, глам рок, синтпоп |
Идэвхтэй | 1972–1983 |
Студи | Полар (Швед) Полидор (Герман) Филипс Атлантик (АНУ/Канад) Универсал (АНУ) Эпик (Нэгдсэн Вант Улс) Вогую (Франц) Дискомэйт RCA (Австрали/Өмнөд Америк) ПолиГрам Карнаби Саншайн (Родес-Зимбабве) Аристон/Диг Ит |
Цахим хуудас | ABBAsite.com |
Өмнөх гишүүд | |
Агнета Фельтског Бьорн Ульвеус Бенни Андерссон Анни-Фрид Лингстад |