From Wikipedia, the free encyclopedia
Цагаан хэрэм (Хятад хэл. 長城; хялбар: 长城, пиньинь: Chángchéng; "Урт хот" буюу 萬里長城, хялбар: 万里长城, пиньинь Wànlǐ Chángchéng, үгчилбэл: "түмэн газрын урт хот") - НЭӨ 3-р зуунаас, НЭ 16-р зууны хооронд Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин Хүннүгийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан 9 мянган км орчим урт, 5-6 метр зузаан бөгөөд 6-7 метр өндөр зарим газраа 16 метр хүрдэг олон салангид өндөр ханан бэхлэлтийг хамтатган хэлдэг юм.
Цагаан хэрэм* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Цагаан хэрэм | |
Улс | Хятад |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, ii, iii, iv, vi |
Дугаар | 438 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1987 (11-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Тус тусдаа салангид хэрмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин Ши Хуанди, Хүннү улсын довтолгооноос хамгаалахаар НТӨ 220-206 оны хооронд зай завсрыг бөглөж, уртасгажээ.[1] Эдгээр анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь цөөхөн. Хятадын нутаг Их Монгол Улсын ноёрхолд байсан 150 гаруй жил уг хэрмийг засах ажил зогсож харин Мин улсын үед умард зүгийн Монголчууд, зүүн хойд зүгийн Жүрчидээс хамгаалахаар байгуулсан чулуун хэрэм нь одоогоор сайтар хадгалагдаж үлдсэн юм.
Цагаар хэрэм нь Өвөр Монголын урд хөвөөгөөр эмжин нум хэлбэртэйгээр тогтож, дорно зүгт Бохайн тэнгис, өрнө зүгт Лоб нуур хүрнэ. Эртний судлалын бүх талын судалгаануудаар бол бүх хэрмийн нийт урт 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2,232.5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үзжээ.[2][3][4]
Манж Чин улсын Энх Амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв.[5] Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна.[6] Цагаан хэрэм нь олон нийтийн санал асуулгаар хүн төрөлхтний бүтээн байгуулсан уран барилгын шинэ дэлхийн долоон гайхамшигт багтсан юм.[7]
Цагаан хэрмийн гадна боомтууд: (Баруунаас зүүн тийш)
Цагаан хэрмийн дотоод боомтууд: (Баруунаас зүүн тийш)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.