Мартин-Лютерын нэрэмжит Халле-Виттенбергийн Их Сургууль (Герман : Martin-Luther-Universität Halle-Wittenberg ) нь Герман Улсын их сургууль бөгөөд 1502 онд Виттенбергт эхлээд үүсгэн байгуулагдсан Виттенбергийн Их Сургууль ба сүүлд байгуулагдсан Бранденбургийн Маркт Улсын их ван Фрийдрихийн санаачлагаар 1694 онд Халлед байгуулагдсан Фрийдрихийн Их Сургууль хоёр 1817 онд нэгдсэнээр бий болсон түүхтэй. Пиетизм ба гэгээрлийн эрин үеийн төв хэмээгдэх тул уг их сургууль нь удалгүй Герман улсдаа хамгийн чухалд тооцогдох их сургууль болжээ.[4] Их сургуулийн өнөөгийн нэрийг 1933 оны арваннэгдүгээр сарын 10-нд Мартин Лютерын төрсний 450 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болгосон аж. 1994 онд Халлегийн салбар их сургуулийн 300 жилийн ойг тэмдэглэсэн бол дараа нь найман жилийн хойно буюу 2002 онд Лютерштадт Виттенберг дэх их сургуулийнх нь 500 жилийн ойн баярыг хийсэн байна. Өргөн хүрээний сургалтын хөтөлбөрөөс нь шалтгаалан тус их сургуулийг бүрэн их сургууль (бүх мэргэжлийн сургалтын хөтөлбөртэй) гэж тооцно. Хэд хэдэн Нобелийн шагналтнууд энэ их сургуульд багшилж байсан ба эмч Эмил фон Бээринг , химич Херманн Штаудингер , физикч Густав Херц , химич Карл Цийглер нарыг тоочиж болох юм.
Quick Facts Мартин-Лютерын нэрэмжит Халле-Виттенбергийн Их Сургууль, Байгуулагдсан ...
Мартин-Лютерын нэрэмжит Халле-Виттенбергийн Их Сургууль
Байгуулагдсан
1502 оны аравдугаар сарын 18 (Виттенберг ) 1694 оны долоодугаар сарын 1 (Халле ) 1817 оны дөрөвдүгээр сарын 11-нд нэгдсэн
Харьяалал
Улсын
Суурин
Халле ба Виттенберг
Холбооны муж
Саксон-Анхальт Саксон-Анхальт
Улс
Герман
Ректор
Кристиан Тийтье[1]
Оюутны тоо
21.000 (2020/21 оны хичээлийн жилд) [2]
Ажилчдын тоо
5.843 (2015 он)
үүнээс профессор
301 (2019)[3]
Цахим хуудас
www.uni-halle.de
Close
Виттенбергийн Их Сургууль
Халле дахь их сургуулийн байр (1836 он), өнөөгийн Арслантай байр
1502 оны аравдугаар сарын 18-нд Заксены их ван Цэцэн Фрийдрихийн хүслээр Виттенбергийн Их Сургуулийг (мөн Лойкореа гэх) Лайпцигийн хуваагдлын дараа Заксены Их Вант Улс дахь анхны их сургууль болон байгуулагдсан ажээ.[5]
Анх байгуулагдахдаа Заксены улсын захиргааны хуульч, теологич, эмч нарыг бэлтгэх зорилготой байв. Байгуулагдсанаас хойш таван жилийн дараа их ван Фрийдрих шинэ их сургуулийг Виттенбергийн ордонтой нэгтгэв. Анхны ректор нь Мартин Поллих байв.
Агуулга бүтцийн хувь Виттенбергийн Их Сургууль нь тухайн үед Германд байсан их сургуулиудад түшиглэсэн байна. Цэцэн Фрийдрих өөрийн эрхийг шилжүүлснээр тус их сургууль нь 16-р зуунд өөрийн гэсэн шүүх тогтолцоо бүхий онцгой эрхтэй болжээ. Энэ хугацаанд европ тив дэх хамгийн чухал теологийн төвүүдийн нэг болон хөгжив.
Наполеон Бонапартын үед тус их сургууль хэд хэдэн удаа хаагдаж байв. Хамгийн сүүлд 1814 оны арванхоёрдугаар сарын 5-нд хаагдсан байдаг. 1815 оны Венийн конгрессоор Виттенбергийг тойрсон Заксены нутаг дэсвгэр нь Прусст очив. Үүний үр дүнд Виттенбергийн Их Сургуулийг Халле руу нүүлгэн шилжүүлсэн ба 1817 оны дөрөвдүгээр сарын 12-нд Фрийдрихийн Их Сургуультай нэгтгэн Халле-Виттенбергийн Их Сургууль байгуулагдав. Их сургууль байсан байрыг эвангелийн номлогчийн сургууль болгосон нь өнөөгийн Лютерын өргөөний байр юм. Үүгээр Виттенберг хот нь өөрийн хамгийн чухал хүрээлэнгээ алдсан ба эндээс гарнизоны болон аж үйлдвэрийн хот болон хөгжих эхлэл тавигджээ. Их сургуулийг дахин нээх оролдлогууд нь амжилт олоогүй. Харин тайван замаар төрийн эргэлт хийсний дараа 1990 онд Мартин-Лютерын нэрэмжит Халле-Виттенбергийн Их Сургуультай хийсэн хамтын ажиллагааны хүрээнд 1994 оны дөрөвдүгээр сарын 26-нд Лойкореа санг үүсгэн байгуулсан юм.
Фрийдрихийн Их Сургууль
III Фрийдрихийн (Бранденбургийн их ван, сүүлд Пруссийн I Фрийдрих хан болсон) санаачлагаар Магдебургийн Херцогт Улсын өмнөд биед нэгэн шинэ их сургууль байгуулагдах ёстой байв. Халле хотод байсан Рыцарийн академи нь өдөр өдрөөр хөгжин цэцэглэж буй тус хотын хэрэгцээг хангаж чадахаасаа нэгэнт өнгөрсөн байв. Венийн ба Дресдений ордныхоны хоорондын удаан хугацааны маргааны дараа I Леопольд хаан эцэст нь их сургууль нээх зөвшөөрлийг өгчээ. 1694 оны зургаадугаар сарын 30-нд их ван III Фрийдрих Халле руу нүүв. Нүүх үеэр нь олон тооны морьт оюутнууд, , бие хамгаалагчид, хэнгэрэгт хөгжимчид ба бүрээчид, хотын оршин суугчид түүнийг угтан авсан байна. Лайпцигийн хаалган дээр хотын зөвлөл болон профессорууд нүүн ирэх III Фрийдрихийг хүлээн авчээ. Долоодугаар сарын 2-нд факультетийн деканууд хоёр doctores theologiae (теологийн доктор), найман doctores iuris (хууль зүйн доктор), арван doctores medicinae (анагаах ухааны доктор), гучин magistri (магистер) цолыг олгосон аж. Үүгээр тус шинэ их сургуулийн гарааг эхлүүлэв.[6] Их сургуулийг байгуулагдах үед онцгой үүрэг гүйцэтгэсэн сурган хүмүүжүүлэгчдийн дотор эрх зүйч багш ба гүн ухаантан Христиан Томазиус мөн гүн ухаантан Христиан Вольф нар байв. Томазиусын онол, ёс зүйн сурах бичгүүд нь Халлегийн их сургуулийг германы Гэгээрлийн эрин үеийн тулах цэг болсон байдаг. Дараагийн жилүүдэд 1698 онд үүсгэн байгуулагдсан Франкийн Нийгмийн Сантай зөрчил үүссэн нь энэ сан тухайн үедээ германы Пиетизмийн төв болон хөгжсөнөөс үүдэлтэй.
Их сургуулийн талбай
Теологийн факультет (Theologische Fakultät )
Сүмийн түүх ба библи судлалын хүрээлэн (Institut für Bibelwissenschaft und Kirchengeschichte )
Системчилсэн теологи, практик теологи ба шашин судлалын хүрээлэн (Institut für Systematische Theologie, Praktische Theologie und Religionswissenschaft )
Хуулийн ба эдийн засгийн шинжлэх ухааны факультет (Juristische und wirtschaftswissenschaftliche Fakultät )
Хуулийн тэнхим (Juristischer Bereich )
Эдийн засгийн тэнхим (Wirtschaftswissenschaftlicher Bereich )
Анагаах ухааны факультет (Medizinische Fakultät )
Анагаахын дархлаа судлалын хүрээлэн (Institut für Medizinische Immunologie )
Анагаахын микробиологийн хүрээлэн (Institut für Medizinische Mikrobiologie )
Анагаах ухааны түүх ба ёс зүйн хүрээлэн (Institut für Geschichte und Ethik der Medizin )
Анагаахын тархвар судлал, биометри ба мэдээлэл зүйн хүрээлэн (Institut für Medizinische Epidemiologie, Biometrie und Informatik )
Анатоми ба эсийн биологийн хүрээлэн (Institut für Anatomie und Zellbiologie )
Байгаль орчны хор судлалын хүрээлэн (Institut für Umwelttoxikologie )
Молекулын анагаах ухааны хүрээлэн (Institut für Molekulare Medizin )
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (Institut für Medizinische Soziologie )
Нөхөн сэргээх анагаах ухааны хүрээлэн (Institut für Rehabilitationsmedizin )
Өрхийн анагаахын хүрээлэн (Institut für Allgemeinmedizin )
Патологийн хүрээлэн (Institut für Pathologie )
Физиологийн химийн хүрээлэн (Institut für Physiologische Chemie )
Хүний генетикийн хүрээлэн (Institut für Humangenetik )
Эм зүй, хор судлалын хүрээлэн (Institut für Pharmakologie und Toxikologie )
Эрүүл мэнд ба сувилал зүйн шинжлэх ухааны хүрээлэн (Institut für Gesundheits- und Pflegewissenschaft )
Эрх зүйн анагаахын хүрээлэн (Institut für Rechtsmedizin )
Юлиус-Бернштайны нэрэмжит Физиологийн хүрээлэн (Julius-Bernstein-Institut für Physiologie )
Гүн ухааны факультет I (Philosophische Fakultät I )
Дорно дахин судлалын хүрээлэн (Orientalisches Institut )
Нийгэм судлалын хүрээлэн (Institut für Soziologie )
Сэтгэл судлалын хүрээлэн (Institut für Psychologie )
Түүхийн хүрээлэн (Institut für Geschichte )
Угсаатны зүй ба гүн ухааны хүрээлэн (Institut für Ethnologie und Philosophie )
Улс төрийн шинжлэх ухаан ба япон судлалын хүрээлэн (Institut für Politikwissenschaft und Japanologie )
Урлагийн түүх ба европын археологийн хүрээлэн (Institut für Kunstgeschichte und Archäologien Europas )
Эртний шинжлэх ухаан судлалын хүрээлэн (Institut für Altertumswissenschaften )
Гүн ухааны факультет II (Philosophische Fakultät II )
Англи ба Америк судлалын хүрээлэн (Institut für Anglistik und Amerikanistik )
Герман судлалын хүрээлэн (Germanistisches Institut )
Роман судлалын хүрээлэн (Institut für Romanistik )
Слав судлалын семинар (Seminar für Slavistik )
Спортын шинжлэх ухааны хүрээлэн (Institut für Sportwissenschaft )
Хөгжим, хэвлэл мэдээлэл, ярианы шинжлэх ухааны хүрээлэн (Institut für Musik, Medien- und Sprechwissenschaften )
Гүн ухааны факультет III (Philosophische Fakultät III )
Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн (Institut für Pädagogik )
Дунд сургуулийн сурган хүмүүжүүлэх ухаан ба бага сургуулийн сурганы хүрээлэн (Institut für Schulpädagogik und Grundschuldidaktik )
Хөгжлийн бэрхшээлтнийг сурган хүмүүжүүлэх хүрээлэн (Institut für Rehabilitationspädagogik )
Католикийн теологи ба түүний сурганы хүрээлэн (Institut für katholische Theologie und ihre Didaktik )
Байгалийн шинжлэх ухааны факультет I (Naturwissenschaftliche Fakultät I )
Биологийн хүрээлэн (Institut für Biologie )
Биохими ба биотехнологийн хүрээлэн (Institut für Biochemie und Biotechnologie )
Эм зүйн хүрээлэн (Institut für Pharmazie )
Байгалийн шинжлэх ухааны факультет II (Naturwissenschaftliche Fakultät II )
Математикийн хүрээлэн (Institut für Mathematik )
Физикийн хүрээлэн (Institut für Physik )
Химийн хүрээлэн (Institut für Chemie )
Байгалийн шинжлэх ухааны факультет III (Naturwissenschaftliche Fakultät III )
Агрономи ба хүнсний шинжлэх ухааны хүрээлэн (Institut für Agrar- und Ernährungswissenschaften )
Дэлхий судлал ба газар зүйн хүрээлэн (Institut für Geowissenschaften und Geographie )
Мэдээлэл зүйн хүрээлэн (Institut für Informatik )
Инженерийн шинжлэх ухааны төв (Zentrum für Ingenieurwissenschaften ; 2006 онд нээгдсэн ч, 2016 онд буцаад хаагдсан)
Халле (1694–1817 он)
Файт Лудвиг фон Зеккендорф (1626–1692 он), төрийн зүтгэлтэн, их сургуулийг үүсгэн байгуулагч канцлер
Кристиан Томазиус (1655–1728 он), эрх зүйч, гүн ухаантан, тус их сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг
Фрийдрих Хофманн (1660–1742 он), эмч
Христиан Вольф (1679–1754 он), гүн ухаантан, хуульч, математикч
Иоханн Хайнрих Шулце (1687–1744 он), өргөн мэдлэгтэн
Андреас Боденштайн (1480–1541 он), шинэчлэгч
Мартин Лютер (1483–1546 он), шинэчлэлийн эцэг
Филипп Меланхтон (1497–1560 он), шинэчлэгч
Николаус Лудвиг фон Цинцендорф (1700–1760 он), гүн ухаантан, хуульч, математикч
Иоханн Райнхолд Фостер (1729–1798 он), теологич, ургамал зүйч
Халле-Виттенберг (1817 оноос хойш)
Хайнрих Лео (1799–1878 он), түүхч
Эдуард Хайне (1821–1881 он), математикч
Карл Броккелманн (1868–1956), дорно дахин судлаач
Феликс Бернштайн (1878–1956), математикч
Густав Херц (1887–1975 он), физикч, Нобелийн шагналт 1925 он
Карл Цийглер (1898–1973), химич, Нобелийн шагналт 1963 он
Баасанжавын Сэвжидмаа (* 1977), анагаах ухааны доктор, хүний их эмч
Бернхард Шпринг (* 1983), зохиолч, сэтгүүлч
Rektorat auf uni-halle.de (zuletzt abgerufen am 30. Juli 2019).
Oswald Hauser: Das geistige Preußen . Kiel 1985
Richard Fick (Hrsg.): Auf Deutschlands hohen Schulen - Eine illustrierte kulturgeschichtliche Betrachtung deutschen Hochschul- und Studentenwesens. Verlag Hans Ludwig Thilo, Berlin 1900, S. 382.