Лхамдаржаа
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Лхамдаржаа буюу "Лам-Эрдэнэбаатар хунтайж"[1] нь Зүүнгарыг 1749-1753 он хүртэл захирч байсан, Цорос овгийн Галданцэрэн хунтайжийн хөвүүн юм. 1749 онд ойрадын Зүүнгар улсын Цэвээндоржнамжил хунтайж, өөрийн эгч Уламбаяр хатантай төрийн эрхийг булаалдан алсны дараа, Галданцэрэн хунтайжийн бага хатнаас төрсөн Ламдаржаа нь Уламбаярын нөхөр Сайнбилэгийн хамт төрийн эргэлт гаргаж, улсын эзэн Цэвээндоржнамжилыг хороогоод Ламдаржаа нь хунтайж болсны дараа Ламдаржаа нэрээ халж, "Лам-Эрдэнэбаатар хунтайж"[1] гэж өөрчилжээ.
Лхамдаржаа | |
---|---|
Зүүнгар Улсын Хунтайж | |
Хаанчлал | 1749-1753 |
Өнгөрсөн огноо | 1753 он |
Өнгөрсөн газар | Зүүнгар, Или |
Өмнөх | Цэвээндоржнамжил |
Удаах | Даваач |
Эцэг | Галданцэрэн хаан |
Шүтлэг | Шарын шашин |
Ургийн овог | Цорос |
Тэрээр улсын эзэн болсны дараа 1750-1751, 1752 онд хоёр удаа Чин гүрэнд элч илгээн "өөрийгөө Зүүнгарын хунтайж болсноо зарлан, хоёр улс хилийн худалдаа хийх, Саарал зайсан зэрэг Чин улсад дагаар орсон ардыг буцаан өгөх, Төвд рүү зүүнгарчуудыг шашин мөргөл хийх, лам залах зөвшөөрөл олгох"[1] зэрэг асуудлыг тавьсан ч, Зүүнгарт дотоодын эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцдаснаар бүтэлгүйтсэн. 1753 онд Их Цэрэндондовын ач хүү Даваач болон хойдын ноён Амарсанаа нарт ялагдан нас барсан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.