From Wikipedia, the free encyclopedia
Евро ШАҮП (англ. European New Car Assessment Programme; мн. Европын шинэ автомашины үнэлгээний програм) нь европын замын тээврийн хөдөлгөөний яамд, автомашины клубууд болон даатгалын холбоодын нийгэмлэг бөгөөд түүний төв нь Брюссельд байрладаг.[1]
Зөвхөн нэг жилийн дотор үйлдвэрлэсэн автомашинуудыг л хооронд нь харьцуулах боломжтой.[2] 2009 оноос хойш тээврийн хэрэгслийн нийт аюулгүй байдалд тав хүртэл одоор үнэлгээ өгдөг (урьд нь тээврийн хэрэгсэл бүр хэд хэдэн ангилалд тав хүртэл одны үнэлгээ авч болдог байв) болсон.[3] Евро ШАҮП нь Глобал ШАҮП-н нэг гишүүн ба автомашины аюулгүй байдалд дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг холбоо юм.
Евро ШАҮП-ын мөргөлдөлтийн туршилт нь дөрвөн хэсгээс бүрдэх ба нууцлалтай технологиор төрөл бүрийн хэмжүүрээр хувилан үнэлгээ өгдөг. Үүнд: тээврийн хэрэгсэлд сууж байгаа насанд хүрэгчдийн хамгаалалт, явган зорчигчийн хамгаалалт, тээврийн хэрэгслийн урд талын суудалд суух хүүхдийн хамгаалалт болон тухайн тээврийн хэрэгслийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын онцлог орно. Туршилтанд орсон тээврийн хэрэгсэл нь европын холбооны бүх улсад цувралаар тоноглодог аюулгүйн тоноглолтой байна. Тиймээс жишээ нь зарим нэгэн оронд зөвхөн нэмэлт төлбөртэйгээр захиалах боломжтой аюулгүйн систем болох гурван цэгийн бүсийг чангалан татагч зэрэг байхгүй байх тохиолдол бий.
Энэ туршилт нь дөрвөн тусдаа мөргөлтийн хэсгээс бүрдэнэ.
Offset урд талын мөргөлт гэж нэрлэгдэх туршилтын үед туршиж байгаа тээврийн хэрэгсэл нь 64 км/ц-ийн хурдтайгаар хөнгөнцагаан хашлагыг 40%-иар хаасан байдлаар мөргөнө. Энэ нь хоёр ижил тэрэг аль аль нь 55 км/ц-н хурдтайгаар урд урдаасаа ирэн мөргөлдөхийг загварчлан шалгаж байгаа юм.[4]
Төв байр | Гишүүн |
---|---|
Нэгдсэн Хаант Улс | Department for Transport (DfT) |
Герман | Холбооны Германы зам тээвэр ба дижитал дэд бүтцийн яам |
Нидерланд | Ministerie van Infrastructuur en Milieu |
Франц | Ministère de l'Écologie, du Développement durable et de l'Énergie |
Люксембург | Ministère du Développement durable et des Infrastructures |
Испани | Generalitat de Catalunya |
Швед | Шведийн зам тээврийн байгууллага |
Нэгдсэн Хаант Улс | International Consumer Research & Testing |
Франц | Олон Улсын Автомашины Холбоо |
Герман | Ерөнхий германы автомашины клуб |
Нэгдсэн Хаант Улс | The Motor Insurance Repair Research Centre |
Итали | Италийн автомашины клуб |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.