From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Төрийн далбаа нь улаан дэвсгэр өнгөтэй, түүний голд нь шар таван хошуутай төрийн далбаа бөгөөд 1955 оны арваннэгдүгээр сарын 30-нд өнөөгийн энэ байдлаар нь анх хэрэглэжээ.
Вьетнам Улсын Төрийн далбаа | |
---|---|
Далбааг таних тэмдэг: | ? |
Талуудын харьцаа: | 2:3 |
Албан ёсоор хэрэглэсэн: | 1955 оны 11-р сарын 30 |
Вьетнамын төрийн далбаа нь улаан дэвсгэр өнгөн дээр шар өнгийн таван хошууг дүрсэлжээ. Талуудын харьцаа нь 2:3.
Таван хошуут од нь Вьетнамын Коммунист Намын удирдагчийг төлөөлөх бол улаан өнгө нь амжилт ба хувьсгалыг, харин таван хошуу нь ажилчид, тариачид, цэргүүд, сэхээтнүүд болон залуусыг төлөөлнө.
Систем | Улаан | Шар |
---|---|---|
Pantone | 1788 | Yellow 116 |
RGB | 218, 37, 29 | 255, 255, 0 |
CMYK | 0, 83, 87, 15 | 0, 0, 100, 0 |
HTML | #D01D0D | #FFFF00 |
Угтаа Аннамын хааны далбаа нь шар өнгөтэй байв. Нгуений Эзэнт Улсын үед буюу 1920 оноос 1945 оныг хүртэл тус улсын төрийн далбаа нь хэвтээ тэнхлэг дагуу шар, улаан, шар гурван судалтай далбаа байв.
1945 онд Вьетнамын Хаант Улсын төрийн далбаа бас л хааны далбааны өнгөн дээр суурилсан байдаг боловч дунд хэсгээрээ гурван тасархай улаан судалтай болсон.
Шар таван хошуутай улаан далбааг анх 1940 оны арваннэгдүгээр сард Энэтхэг-Хятадын Коммунист Намын чуулган дээр коммунист тусгаар тогтнолын хөдөлгөөний бэлгэдэл болгон хэрэглэжээ. Далбааг бүтээгч нь тордохой бус боловч ямартай ч өмнө зүгийн намын бүлгээс далбааны эхийг анх танилцуулсан байдаг.[1]
1945 оны наймдугаар сарын хувьсгалын үр дүнд Бүгд Найрамдах Ард Улс (Умард Вьетнам ч бас адил) байгуулагдан, өнөөгийн төрийн далбаатай төстэй бэлгэ тэмдэгтэй болов. Улаан өнгийн даавуун дээр одооныхоос арай жижиг ч, хошуунууд нь өргөн шар таван хошууг далбааны голд дүрсэлжээ.
1948 онд Вьетнам Улс байгуулагдсан ба мөн онд Бао Дай хааны ашиглаж байсан далбааг авав. Дунд нь байсан гурван тасархай зураасыг хассан. Энэхүү төрийн далбааг Өмнөд Вьетнамд Вьетнамын дайныг дуустал хэрэглэж байгаад 1975 оны дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн хэрэглэхээ больсон.
Умард Вьетнам ба Өмнөд Вьетнамыг Чөлөөлөх Үндэсний Фронт (ЧҮФ) ялсны дараа 1975 оны дөрөвдүгээр сарын 30-наас 1976 оны долоодугаар сарын 2-ны хооронд ЧҮФ-ын далбааг төрийн далбаагаар ашиглав. 1976 оны долоодугаар сарын 2-нд Өмнөд ба Умард Вьетнам нэгдэсний дараа Умард Вьетнамын төрийн далбааг бүх Вьетнамын төрийн далбаа болгожээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.