From Wikipedia, the free encyclopedia
Вашингтон (Англи: Washington) нь Америкийн Нэгдсэн Улсын Номхон Далайн Баруун Хойд бүсэд орших АНУ-ын муж улс юм. Вашингтоныг анх Вашингтоны Нутаг Дэвсгэрийн баруун хэсгээс тасдан авч 1889 онд Холбоонд 42 дахь муж улсаар нэгтгэсэн юм. 2006 онд Хүн амын тооллогын товчооноос тус муж улсын хүн амыг 6,395,798 гэж тооцоолсон.
Вашингтон Муж Улс State of Washington | |||||||||||
| |||||||||||
Нийслэл | Олимпиа | ||||||||||
Хамгийн том хот | Сиэтл | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 18-д орно | ||||||||||
- Нийт | 184,827 км² | ||||||||||
- Өргөн | 400 км | ||||||||||
- Урт | 580 км | ||||||||||
- Усны эзлэх % | 6.6 | ||||||||||
- Өргөрөг | 45° 33′ N - 49° N | ||||||||||
- Уртраг | 116° 55′ W - 124° 46′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 13-д орно | ||||||||||
- Нийт | 6,468,424 (2007 оны тооцоо)[2] | ||||||||||
- Нягтшил | 34.20/км² АНУ-д 25-д орно | ||||||||||
- Дундаж орлого | $53,515 (13) | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Роньер уул[3] 4,395 м | ||||||||||
- Дундаж | 520 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Номхон Далай[3] 0 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1889 оны арваннэгдүгээр сарын 11 (42) | ||||||||||
Амбан захирагч | Жей Инсли (АН) | ||||||||||
Дэд захирагч | Брэд Овэн (АН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Пэтти Мөррэй (АН) Мариа Кэнтвэлл (АН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт | ||||||||||
Цагийн бүс | Номхон Далай: UTC-8/-7 | ||||||||||
Товчлолууд | WA US-WA | ||||||||||
Вэбсайт | www.access.wa.gov | ||||||||||
Тус муж улс Америкийн Нэгдсэн Улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэгдсэн. Вашингтоныг АНУ-ын нийслэл Вашингтон хотоос ялгахын тулд Вашингтон Муж Улс гэх нь бий.
Нийслэл нь Олимпиа боловч эдийн засгийн төв, хамгийн том хот нь Сиэтл юм.
Майкрософт корпорацийн төв байр байрладаг, Старбакс сүлжээ кафены өлгий нутаг юм.
1848 онд Орегоны нутаг дэвсгэр (Oregon territory) бий болов.
1853 онд Орегоны нутаг дэвсгэрээс тусгаарлаж, Вашингтоны нутаг дэвсгэр гэгдэх болжээ.
1889 оны 11 сарын 11-нд АНУ-ын 42 дахь муж улс болов.
Вашингтон муж улс нь баруун талаараа Номхон далай, өмнө талаараа Орегон, зүүн талаараа Айдахо, хойд талаараа Канад улсын Британийн Колумби мужтай хиллэнэ. Шилмүүст ойгоор бүрхэгдсэн өндөр уулс элбэгтэй.
Байгалийн олон янзын бүслүүртэй. Олимпик хойг нь өтгөн шигүү ойгоор бүрхэгдсэн, хур бороо элбэгтэй, Умард Америкт цорын ганц Халуун орны чийглэг ойн бүс юм. Нөгөө талаар Кастгэйтийн нуруунаас зүүн тал нь цөл говийн бүст багтах бөгөөд, ургамал цөөтэй. Мужийн хамгийн өндөр оргил болох Рэйньер уул нь Сиэтлийн зүүн өмнөд хэсэгт байх бөгөөд мөсөн гол элбэгтэй. Вашингтон мужийг газарзүйн байдлаар нь Оканоганы өндөрлөг ба Колумби голын ай сав гэж хоёр хувааж болно.
Вашингтон мужийн хүн амын бүтэц:
Вашингтон мужийн оршин суугчдын угсаа гарвалыг авч үзвэл, герман (18.7%), англи (12%), ирланд (11.4%), норвег (6.2%), мексик(5.6%) гаралтай иргэд олон.
Вашингтон мужийн хүн амын шашин шүтлэгийн байдал:
Вашингтон муж нь дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 2004 онд АНУ-ын мужууд дотор 14-т орж байна. Нэг хүнд ногдох орлого нь 33,332 америк доллар.
Вашингтон мужид төв нь байрладаг компаниуд:
Онгоц үйлдвэрлэл, мэдээллийн технологи, цаасны үйлдвэрлэл
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.