From Wikipedia, the free encyclopedia
Андреа Барньяни (Итали: Andrea Bargnani, 1985 оны зургаадугаар сарын 26-нд Рим хотод төрсөн) — Италиийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Нью Йорк Никс болон Италийн шигшээ багийн төвийн тоглогч юм. Италийн Стелла Азура (2002—2003), Бенеттон Тревизо (2003—2006) багуудад тоглож байгаад драфтын №1-ээр Торонто Рэпторс (2006—2013) багт сонгогдсон байдаг.[1] 2008 оны арваннэгдүгээр сарын 21-нд Нью Жерси Нетс багийн эсрэг тоглолтонд 29 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийсэн нь түүний өндөр амжилт нь байв.[2] Түүнчлэн 2012 оны гуравдугаар сарын 28-нд Денвер Наггетсийн эсрэг 26 оноо авч Рэпторсийн түүхэнд 6000-гаас дээш оноо авсан 4 дэх тоглогч болж байжээ.[3] Барньяни 2013 оны долоодугаар сарын 10-нд тоглогч солилцооны наймаагаар иржээ.[4]
Шигшээ багтайгаа 2006 оны Евролигт түрүүлж байсан ба довтлогчийн байрлалд заримдаа тоглож дундын болон холын зайн шидэлтийг сайн гүйцэтгэдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.