From Wikipedia, the free encyclopedia
Аляска (Англи: Alaska Аласка) нь Хойд Америк тивийн баруун хойд хэсэгт орших Америкийн Нэгдсэн Улсын муж улс юм. 2007 оны байдлаар хүн ам 683,478 байсны ойролцоогоор 50% нь Анкориж метрополитан бүсийн дагуу оршин суудаг.[2] Анх 1732 онд Михаил Гвоздев, Иван Фёдоров хоёрын удирдаж байсан оросын экспедиц нээсэн бөгөөд эхлээд хувь хүмүүсийн эзэмшилд байж байгаад сүүлд 1799 оноос Эзэн хаан I Павелын захирамжаар тусгайлан байгуулагдсан бүрэн орос худалдаачдаас бүрдсэн Орос-америкийн компаний (шинэчлэлийн өмнөх орос хэл. Россійско-Американская компанія) мэдэлд очжээ. Америк тив дахь Оросын Эзэнт гүрний эзэмшилд байж байгаад 1867 онд АНУ-д худалдсан юм.
Аляска Муж Улс State of Alaska | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | англи | ||||||||||
Ярьдаг хэлнүүд | англи - 89.7%, Индианчууд - 5.2%, испани - 2.9% | ||||||||||
Нийслэл | Жуно | ||||||||||
Хамгийн том хот | Анкориж | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 1-д орно | ||||||||||
- Нийт | 1,717,856 км² | ||||||||||
- Өргөн | 2285 km км | ||||||||||
- Урт | 3639 km км | ||||||||||
- Усны эзлэх % | 13.77 | ||||||||||
- Өргөрөг | 51°20'N - 71°50'N | ||||||||||
- Уртраг | 130°W - 172°E | ||||||||||
Хүн ам | АНУ-д 47-д орно | ||||||||||
- Нийт | 736,732 (2014 тооцооллоор) "Table 1. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2014" (CSV). U.S. Census Bureau. December 26, 2014. Retrieved December 26, 2014. | ||||||||||
- Нягтшил | 0.46/км² АНУ-д 50-д орно | ||||||||||
- Дундаж орлого | $54,627 (6) | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | МакКинлий уул[1] 6,193.7 м | ||||||||||
- Дундаж | 580 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Номхон Далай[1] 0 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1959 оны нэгдүгээр сарын 3 (49) | ||||||||||
Амбан захирагч | Сара Пэлин (БНН) | ||||||||||
Дэд захирагч | Шон Парнелл (БНН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Тед Стивенс (БНН) Лайза Мөрковски (БНН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Дон Янг (БНН) (Жагсаалт) | ||||||||||
Цагийн бүс | Аляска: UTC-9/DST-8 | ||||||||||
Товчлолууд | AK US-AK | ||||||||||
Вэбсайт | www.alaska.gov | ||||||||||
АНУ-ын Конгрессоос Аляскын байгалийн нөөц баялгийг Умард АНУ-ын ирээдүйн өсөлт хөгжилд онц чухал ач холбогдолтой гэж үзэн шийдвэр гаргасны үндсэн дээр тус 1,518 сая км² газар нутгийг Оросын эзэнт гүрнээс худалдан авчээ. Умард Америкийн Нэгдсэн Улс нь Оросын Эзэнт улстай 1867 оны гуравдугаар сарын 30-нд нэг акр газрыг 2 центээр буюу нэг га газрыг 5 цент орчим үнээр нийт 7.2 сая доллараар худалдан авах Гэрээ Вашингтон хотод байгуулж мөн оны 10 дугаар сарын 18-нд тус газар нутгийг албан ёсоор шилжүүлэн авчээ. Ханш уналтыг тооцож үзвэл тухайн үед төлсөн мөнгөн дүн 2021 оны 133,3 сая орчим доллартай тэнцэх юм.
Сүүлд 1912 оны 5-р сарын 11-нд зохион байгуулалтай нутаг дэвсгэр болгохоос өмнө энэ нутагт засаг захиргааны хэд хэдэн өөрчлөлт хийгдсэн. 1959 оны 1-р сарын 3-нд албан ёсоор АНУ-ын 49 дэх муж улс болжээ. Хойгийг нэрлэхэд л хэрэглэдэг байсан "Аляска" хэмээх нэрийг Оросын колоничлолын үед өгсөн бөгөөд энэ нэр нь алеут хэлний alaxsxaq ("эх газар" буюу үгчилбэл "тэнгисийн ажиллагаа чиглэдэг зүйл" гэсэн үгнээс гаралтай.[3] Энэ муж улсыг мөн ижил үндсээс гаралтай алеут үг болох Alyeska буюу "их газар" гэсэн үгээр нэрлэдэг. 1917 оноос хойш албан ёсоор шилжүүлж авсан 10 дугаар сарын 18-ны өдрийг АНУ-д Аляскийн өдөр гэж тэмдэглэдэг байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.