Солонгосын эмэгтэйчүүдийн хөгжмийн хамтлаг From Wikipedia, the free encyclopedia
AOA буюу Ace of Angels (Солонгос: 에이오에이) нь FNC Entertainment-ын дор байгуулагдсан Өмнө Солонгосын охидын хамтлаг юм.
AOA | |
Зүүнээс баруун: Choa, Chanmi, Mina, Jimin, Seolhyun, Hyejeong, Yuna | |
Товч танилцуулга | |
---|---|
Үндсэн нэр | Солонгосоор 에이오에이 |
Бусад нэр | англи латинаар aoa |
Маягтай бичих | A.O.A |
Бүрдсэн газар | Өмнө Солонгос |
Дуулдаг хэл | солонгос |
Зах зээл | Өмнө Солонгос, Хятад, Тайвань, болон дэлхийн олон орон |
Урсгал | K-pop, R&B, dance pop |
Танил үе | 2012 оноос - одоо |
Хөтөч | FNC Entertainment CJ E&M Music (2012–2016) LOEN Entertainment (2016–одоо) Delicious Deli Records Virgin Music Universal Music Japan |
Гишүүн (6) | Jimin Yuna Hyejeong Mina Seolhyun Chanmi |
Орхисон гишүүн (2) | Youkyung Choa |
AOA хамтлаг Choa, Jimin, Yuna, Youkyung, Chanmi, Hyejeong, Seolhyun, Mina гэсэн 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дэбютээ хийсэн ч одоогоор Youkyung, Choa наргүйгээр 6 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хамтлаг 2012 оны 7 сарын 30-нд Angels' Story цомгоороо дамжуулан дэбютээ хийсэн. Хамтлагийн фенүүдийн албан ёсны нэршил нь Elvis.
FNC-с 7 гишүүнийг full angels хэмээн тогтоосон ба тэдний дебют үзэл баримтлалыг тайлбарлавал: Seolhyunari (Seolhyun), Choaya (Choa), Hyejeong.Linus (Hyejeong), Chanmi Titi (Chanmi), Yunaria (Yuna), Minaring (Mina), болон ахлагч Jiminel (Jimin) гэж нэрлэн, "half-angel/half-mortal" буюу хагас тэнгэрийн элч / хагас мөнх бус гэж тайлбарлан бичсэн байдаг. Энэ нь яагаад AOA өөрсдийгөө 7+1 хамтлаг гэж нэрлэдгийн шалтгаан юм.[1]
Angel's Story нь албан ёсны хувилбараасаа хоёр хоногийн өмнө 7 сарын 28-нд гарсан ба MV болон Elvis титль дуу нь 7 сарын 30-нд гарсан.[2] Дэбют тайз нь 8 сарын 9-ний M! Countdown болон 8 сарын 10-ны Music Bank байсан юм. 10 сарын 10-нд хамтлаг Wanna Be хэмээх 2 дахь цомогтойгоо эргэн ирнэ гэж FNC баталсан байна. 7 сарын 11-нд саб хамтлаг AOA Black (Jimin, Choa, Yuna, Youkyung ба Mina гэсэн гишүүдээс бүрдэх) нь MOYA титль дуутай гурав дахь цомогтойгоор эргэн ирэлтээ хийнэ гэж батлагдаж, 7 сарын 26-нд 3 дахь цомог болон MOYA дууны MV хамтдаа цацагдсан. 10 сарын 9-нд Confused дууны MV гарч, удалгүй 13-нд Red Motion хэмээх бүрэн хэмжээний цомгоо гаргажээ. 1 сарын 16-нд Miniskirt нэртэйгээр 5 дахь цомгоо MV-ны хамт гарган, 2 сарын 9-нд Miniskirt дуугаараа Inkigayo шоунаас анхны ялалтаа авчээ.
AOA 6 сарын 19-нд анхныхаа мини цомгоо Short Hair титль дуутайгаар гаргасан ба M!Countdown-ы 7 сарын цомгийн чартанд тэргүүлж, Short Hair MV нь 6 сарын Billboard-ын "Дэлхий даяар хамгийн их хүн үзсэн Кпоп видео" жагсаалтын 8-рт бичигдсэн байна. 2014 оны 11 сарын 11-нд Like a Cat хоёр дахь мини цомгоо гарган, 11 сарын 19-нд Show Champion шоунаас Like A Cat титль дуугаараа хоёр дахь ялалтаа авсан юм.
2015 оны 2 сарын 2-нд FNC Like a Cat MV-ны богино хувилбарыг гаргасан нь тэр өдөртөө Gaon чартын 1-рт бичигдэж, мөн Oricon өдөр тутмын чартын #6-д, Tower Records Shibuya чартын #1-т тус тус оржээ. 2015 оны 2 сарын 25-нд Like a Cat япон хувилбарыг гаргасан ба Elvis болон Just the Two of Us дуунуудынхаа япон хувилбарыг мөн гаргажээ.
AOA-ын анхны реалити шоу Open Up! AOA портал сайт Naver дээр 2 сарын 26-нд цацагдаж эхэлсэн ба тус цуврал нь 10 анги тус бүрдээ 10 минут үргэлжилдэг байна. 2015 оны 4 сарын 7-нд MBC Music-ын шинэ шоуны зураг авалт Хайнан болон Хятадад AOA One Fine Day нэртэйгээр явагдаж, 6 сарын 13-нд цацагдаж эхэлсэн. 2015 оны 6 сарын 22-нд Heart Attack эргэн ирэлтийнхээ үйл ажиллагааг эхлүүлэн, 8 сард Японд бүрэн хэмжээний цомгоороо эргэн ирэлтээ хийнэ гэж мэдэгдэж, улмаар 2015 оны 10 сарын 14-нд цомгоо гаргасан юм.
Тэдний sub хамтлаг AOA Cream нь 2 сарын 12-нд I'm Jelly Baby дуугаар дэбютээ хийсэн. 3 сарын 3-нд хамтлагийн гишүүн Jimin, EXO-гийн Xiumin-тэй хамтарч Call You Bae нэртэй дуугаараа соло дэбютээ хийсэн юм.
Тайзны нэр | Төрсөн нэр | Төрсөн өдөр, газар | ||
---|---|---|---|---|
монгол | анхдагч | монгол | анхдагч | |
Жиминь | 지민 | Шинь Жимин | 신지민 | 1991 оны 1 сарын 8 |
Юүна | 유나 | Со Юүна | 서유나 | 1992 оны 12 сарын 30 |
Хежонь | 혜정 | Шинь Хежонь | 신혜정 | 1993 оны 8 сарын 10 |
Мина | 민아 | Күонь Мина | 권 민아 | 1993 оны 9 сарын 21 |
Солхёнь | 설현 | Ким Солхёнь | 김설현 | 1995 оны 1 сарын 3 |
Чаньми | 찬미 | Ким Чаньми | 김찬미 | 1996 оны 6 сарын 13 |
Хуучин гишүүд
Юнит хамтлаг
Он | Суваг | Нэр | Гишүүд | Тайлбар |
---|---|---|---|---|
2013 | tvN | Cheongdam-dong 111 | бүгд | FNC Ent-ын реалити шоу |
2015 | Naver | Open-up! AOA | бүгд | AOA-ын анхны веб реалити шоу |
MBCevery1 | AOA – One Fine Day | бүгд | AOA-ын анхны реалити шоу | |
2016 | Onstyle | Channel AOA | бүгд | AOA-ын хоёр дахь реалити шоу |
Шагнал гардуулах ёслолуудаас нийт 8 шагнал авч, 35 удаа нэр дэвшсэн. Хөгжмийн шоунуудаас нийт 10 шагнал авсан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.