From Wikipedia, the free encyclopedia
2018 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 69 дэх улирлын тэмцээн байна.
Дэлхийн аварга | |
Жолооч: | Нэгдсэн Хаант Улс |
Зохион бүтээгч: | Герман |
Улирлын мэдээ | |
---|---|
Уралдааны тоо: | 21 |
< Улирал 2017 |
2008 оноос хойш Формула 1-ийн уралдааны календарьд ороогүй байсан Францын их шан эргэж орлоо. 1991 оноос 2008 он хүртэл Маньи-Кур авто тойруулгад зохиогдож байсан бол одоо Поль Рикар авто тойруулгад дахин зохион явагдахаар болсон бөгөөд тус замд хамгийн сүүлд 1990 онд Формула 1-ийн уралдаан явагджээ.[1] Мөн түүнчлэн Германы их шан ч бас буцаж орсон ба хамгийн сүүлд 2016 онд Хоккенхаймринг дээр явагдсан бөгөөд энэ удаа тэнд зохиогдохоор болсон.
Харин 1999 оноос өнөө жилийг хүртэл уралдааны календарийн бүрэлдэхүүнд тасралтгүй оролцож байсан Малайзын их шан хасагджээ. Хэдийгээр уралдааныг зохион байгуулагчид нь Формула Нэг Групптэй 2018 оныг дуустал гэрээтэй байсан боловч санхүүгийн асуудлаас болон нэг жилийн өмнө гэрээгээ дуусгавар болгосон байна.[2]
2018 оны улиралд жолоочийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үүднээс Хало системийг Формула 1-ийн ДАШТ-д нэвтрүүлэв.[3] Энэхүү системийг нэмснээр хамгийн бага жин нь 728 кг-аас 733 кг болж нэмэгдлээ.
Дугуй бүрийг хоёр биш гурван тросоор шасситай бэхлэх дүрэм гарсан. Мөн бэхэлгээний цэгүүдийг ч тодорхой зааснаас гадна дугуйн эрэгийг илүү сайн бэхлэх шаардлага тавигджээ.[4]
Бензиний холимогт тос нэмэхийг хориглох зорилгоор тосны үндсэн банкны дүүргэлтийн хэмжээг хянадаг болсон ба үүний тулд багууд бодит цагийн мэдээллийг ОУАХ-нд ОУАХ дамжуулан өгөх үүрэг хүлээв.[4]
ОУАХ нь 2018 оны улиралд гараанаас хугацаанаас өмнө хөдлөхийг мэдрэгч системийг улам нарийн болгов. Үүний дагуу нисгэгч нар хэрвээ тэргээ энэ мэдрэх системд орохгүйгээр байрлал эзэлбэл торгууль хүлээхээр боллоо. Ингэх шалтгаан 2017 оны Хятадын гран-при дээр Себастиан Феттел тэмдэглэсэн гарааны байршлаас нэг метрийн зайтай ташуулдуулж зогсоосон нь хяналтад ороогүй байна.[5]
Заубер баг өнгөрсөн улиралд Феррари багаас хөдөлгүүр авч уралдсан ба 2018 оны улиралд Хонда хөдөлгүүр авахаа 2017 оны дөрөвдүгээр сард мэдэгдсэн байна.[6] Гэвч 2017 оны долоодугаар сард шинээр багийн дарга болсон Фредерик Вассёр Хонда хөдөлгүүр гараанд гарч байгаа бүх хөдөлгүүрээс хамгийн найдвар муутай, хүч муутай учраас энэ талаар дахин бодох хэрэгтэй гэжээ.[7] Хэд хоногийн дараа Заубер 2018 онд Хондагаас мотор авахгүй[8] харин Ферраригийн хамгийн сүүлийн үеийн хөдөлгүүрийг авахаа мэдэгджээ.[9]
Торо Россо баг энэ улирлыг Хонда мотортойгоор оролцох бол МкЛарен Хонда хөдөлгүүрээ Реногийн хөдөлгүүрээр солихоор болов.[10]
Зураг | Баг | Шасси | Хөдөлгүүр | Дугуй | Д/д | Үндсэн нисгэгч |
Уралдаан | Туршилт-/ Сэлгээний жолооч |
---|---|---|---|---|---|---|---|---|
Герман | Мерседес-AMG F1 W09 EQ Power+ | Мерседес | P | 44 | Нэгдсэн Хаант Улс[11] | 1–21 | Герман[12] | |
77 | Финланд[13] | 1–21 | ||||||
Итали | Феррари SF71H | Феррари | P | 5 | Герман[14] | 1–21 | Орос[15] | |
7 | Финланд[16] | 1–21 | ||||||
Австри[17] | Ред Булл Расинг RB14 | ТАГ Хойёр (Рено) |
P | 3 | Австрали[18] | 1–21 | Швейцар[19] | |
33 | Нидерланд[20] | 1–21 | ||||||
Энэтхэг | Форс Индиа VJM11 | Мерседес | P | 11 | Мексик[21] | 1–21 | Канад[22] Орос[23] | |
31 | Франц[24] | 1–21 | ||||||
Нэгдсэн Хаант Улс | Уильямс FW41 | Мерседес | P | 18 | Канад[25] | 1–21 | Польш[26] Нэгдсэн Хаант Улс[27] | |
35 | Орос[26] | 1–21 | ||||||
Франц | Рено R.S.18 | Рено | P | 27 | Герман[28] | 1–21 | Нэгдсэн Хаант Улс | |
55 | Испани[30] | 1–21 | ||||||
Итали[31] | Скудериа Торо Россо STR13 | Хонда[10] | P | 28 | Шинэ Зеланд[32] | 1–21 | н.д. | |
10 | Франц[32] | 1–21 | ||||||
Америкийн Нэгдсэн Улс | Хаас VF-18 | Феррари | P | 8 | Франц[33] | 1–21 | н.д. | |
20 | Дани[33] | 1–21 | ||||||
Нэгдсэн Хаант Улс[34] | МкЛарен MCL33 | Рено[10] | P | 14 | Испани[35] | 1–21 | Нэгдсэн Хаант Улс[36] | |
2 | Бельги[38] | 1–21 | ||||||
Швейцар[39] | Заубер C37 | Феррари[40] | P | 9 | Швед[41] | 1–21 | Колумби[42] Итали[41] | |
16 | Монако[41] | 1–21 | ||||||
Нэгдсэн Хаант Улс | Форс Индиа VJM11 | Мерседес M09 EQ Power+ | P | 11 | Мексик | 13–21 | н.д. | |
31 | Франц | 13–21 |
Уралдааны хуанлийн анхны хувилбарыг 2017 оны зургаадугаар сарын 19-нд ОУАХ 21 уралдаантайгаар төлөвлөсөн байв.[43] Үүнийг олон улсын автомашины холбооны мөн гишүүд арванхоёрдугаар сарын эхээр баталжээ.[44]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.