Remove ads

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (товчлол: АШУҮИС) нь 1942 оны 10-р сарын 5-нд байгуулагдсан, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг, "Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе" уриатай, анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг, хамгийн том их сургууль юм.

Quick Facts
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠶᠢᠨ
ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠶᠡᠬᠡ
ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ
Close

Түүхэн замнал

Thumb

1940 оны 12 сарын 06 ны өдөр Ардыг гэгээрүүлэх яамны харьяан дор Улаанбаатар хотноо Улсын Университетийг Зоо техник, Сурган хүмүүжүүлэх, Хүн эмнэлгийн гэсэн 3 ангитай байгуулах Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 45 дугаар тогтоол гарч, 1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдахад Хүн эмнэлгийн факультет 4 тэнхим 34 оюутантайгаар хичээллэж, анхны деканаар ЗХУ-ын мэргэжилтэн Топольский уригдан ажиллаж эхэлсэн нь Монгол улсад үндэсний эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг бэлтгэх өнөөгийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн үндэс суурь болжээ.

1947 онд анхны 14 их эмч төгссөнөөс өнөөгийн МУ-ын ардын болон гавьяат эмч Б.Рагчаа тэргүүтэй, Ч.Долгор, Ц.Долгор, Б.Цэрэнлхам, Р.Нямаа, Г.Дорж, Б.Дамдинсүрэн, Ц.Ишханд, Г.Лодон нарын 9 төгсөгч хүн эмнэлгийн факультетдаа багшилж эхэлжээ.

Монгол улсад хүн эмнэлгийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх бааз суурийг байгуулах зорилгын хүрээнд Монгол ардын хувьсгалт намын Төв Хорооны  1961 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 179 тоот тогтоол, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 431 тоот тогтоолоор МУИС-ийн Хүн Эмнэлгийн Факультетийг Анагаах Ухааны Дээд Сургууль болгон өргөтгөн байгуулах түүхэн шийдвэр гарчээ.

1961 он гэхэд Хүн эмнэлгийн факультет нь зөвлөлтийн профессор багш, эмч мэргэжилтнүүдийн бүх талын оролцоо тусламжтайгаар Монгол улсын эрүүл мэндийн  салбарт мэргэжлийн 18 тэнхим бүхий зохион байгуулалттай, 100 гаруй багш ажилчинтайгаар үндэсний 846 эмч мэргэжилтэн бэлтгэж, боловсролын сургалтын томоохон эх уурхай болтлоо өргөжсөн юм.

Эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тухайн цаг үеийн бодлогоор шинээр элсэгчдийг клиникийн эмнэлэгт асрагчаар, тус сургууль төгсөгчдийг туслах эмчээр буюу субординатораар тус бүр 1 жил ажиллуулж, эмнэлгийн практик үйл ажиллагааны анхны мэдэгдэхүүнийг эзэмшүүлж байсан байна.

БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 157 тоот тогтоолыг үндэслэн Ардын боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 124/А44 тоот тушаалаар Анагаах Ухааны Их Сургууль болон өргөжсөн.

Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны сайдын 2003 оны 5 сарын 6-ны өдрийн 149 тоот тушаалаар Анагаах Ухааны Их Сургуулийг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль болгон өргөтгөжээ.

Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын 2014 оны 4 сарын 9 ны өдрийн А/134 тоот тушаалаар ЭМШУИС-ийг Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль болгожээ.

Remove ads

Бүтэц

АШУҮИС үүсгэн байгуулагдсан 81 жилийн түүхэндээ бакалаврын болон дипломын нийт 39 мэргэжлээр 58000 эмч эмнэлгийн мэргэжилтнийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт бэлтгэн гаргасан бөгөөд өнөөдөр бүрэлдэхүүний 8, салбар 3 сургууль, 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, молекул оношилгооны төв, их сургуулийн 5 эмнэлэг, 2 сувилал, ерөнхий боловсролын лицей сургууль, хүүхдийн 2 цэцэрлэгтэй, 1750 гаруй багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагч, 16500 гаруй оюутантай болтлоо өргөжин хөгжиж, Монгол улсын хэмжээнд эрдэм шинжилгээ – сургалт - эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлдэг үндэсний тэргүүлэх их сургууль юм.

АШУҮИС нь

  • Бүрэлдэхүүний 8 сургууль (Анагаах Ухааны Сургууль, Био-Анагаахын Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Эм Зүйн Сургууль, Нүүр Ам Судлалын Сургууль, Сувилахуйн Сургууль, Эрдмийн Сургууль),
  • Хөдөө орон нутаг дахь салбар 3 сургууль (Дархан-Уул Анагаах Ухааны Сургууль, Дорноговь Анагаах Ухааны Сургууль, Говь-Алтай Анагаах Ухааны Сургууль),
  • Их сургуулийн 5 эмнэлэг (АШУҮИС-ийн Төв Эмнэлэг, Монгол-Япон Эмнэлэг, Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, АШУҮИС-Дент)
  • Их сургуулийн дэргэдэх 5 хүрээлэн (Анагаах Ухааны Хүрээлэн, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Био-Анагаахын Хүрээлэн, Монгол анагаах ухааны хүрээлэн, Эмнэлзүйн Молекул Оношилгооны төв)
  • 2 сувилал (Эрхэс сувилал, Баянчандмань Сувилал)
  • Оюутны I, II, III байр
  • Эрхэс Хэвлэх Үйлдвэр
  • Ерөнхий боловсролын Ахлах Сургууль АШУҮИС-лицей
  • Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв Номын Сан
  • Мэргэд 1,2 цэцэрлэг,

гэсэн нийт 27 байгууллагатай.

Тус сургуульд өнөөгийн байдлаар өөрийн мэдлийн сургалт, эрдэм шинжилгээний эмнэлгийн үйлчилгээний лаборатори, кабинет 165, 200-аад мянган боть ном бүхий номын сан, 1000 гаруй хүний багтаамжтай спортын танхим, 500 хүний суудалтай Оюутны Соёлын Төв, иж бүрдэлтэй 1700 суудалтай хичээлийн төв байр, 600-аад ортой оюутны байр бүхий сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн барилга үйлчилгээ бүхий байгууламж ахуйн хангамжтай ажиллаж байна.

Remove ads

Гадаад харилцаа

АСИЙН олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн “Хүний их эмч” хөтөлбөрт гадаадын 9 орны 320 гаруй оюутан суралцаж байна. 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн АНУ-ын Жоржиа мужийн их сургуулийг эхний 2 жил амжилттай суралцаж дүүргэсэн оюутнуудыг “Хүний Их Эмч” хөтөлбөрөөр Монгол улсад анх удаа бэлдэж эхлэв.

Дэлхийн олон орны оюутнуудыг Хүний их эмч хөтөлбөрт хамруулж эхэлсэн нь боловсролыг экспортлох эхлэлийг тавилаа.

Өдгөө гадаадын 180 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, эмнэлэг, олон улсын байгууллага, Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байна. Дэлхийн шилдэг их сургуулиудад 60 гаруй багш доктор, магистр, постдокторын сургалтад хамрагдаж байна. Өндөр хөгжилтэй орны их сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Remove ads

Элсүүлэх хөтөлбөрүүд

Бакалаврын боловсролын түвшин

  • Хүний их эмч
  • Хүүхдийн их эмч
  • Уламжлалт анагаахын их эмч
  • Шүдний их эмч
  • Био-Анагаах судлаач
  • Нийгмийн эрүүл мэнд судлаач
  • Эм зүйч
  • Зүү төөнө засалч
  • Эрүүл мэндийн мэдээлэл зүйч
  • Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
  • Уламжлалт засалч
  • Сувилахуй
  • Эх барихуй
  • Хөдөлгөөн засалч
  • Хөдөлмөр засалч
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын ажилтан
  • Шим тэжээл судлаач
  • Эрүүл мэндийн эдийн засагч

Дипломын боловсролын түвшин

  • Дүрс оношлогооны техникч
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техникч, электроникч
  • Нүүр амны техникч
  • Нүүр амны эрүүл ахуйч
  • Эм найруулагч
  • Уламжлалт анагаахын сувилагч
  • Сувилагч
  • Лабораторийн техникч
Remove ads

Салбар нэгжүүд

Бүрэлдэхүүн сургууль

  • Анагаах Ухааны Сургууль
  • Био-Анагаахын Сургууль
  • Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль
  • Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль
  • Эм Зүйн Сургууль
  • Нүүр Ам Судлалын Сургууль
  • Сувилахуйн Сургууль
  • Эрдмийн Сургууль

Салбар сургууль

  • Дархан-уул аймаг дахь салбар АУС
  • Дорноговь аймаг дахь салбар АУС
  • Говь-Алтай аймаг дахь салбар АУС

Эмнэлэг

  • Монгол-Япон эмнэлэг
  • Төв Эмнэлэг
  • Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг
  • Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг
  • Эрхэс сувилал
  • Баянчандмань сувилал

Төгсөгчид

Цахим холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads