Эрфурт
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Эрфурт (герм. Erfurt) хот нь германы Чөлөөт Улс Тюринг муж улсын нийслэл юм. Мөн энэ муж улсынхаа хамгийн том хот бөгөөд үүнээс гадна муж улсдаа байх гурван том төвийн нэг (нөгөө хоёр нь Йена, Гера орно).
Эрфурт
Erfurt | |
---|---|
Улс | Герман |
Муж | Тюринг |
Тойрог | Хотын тойрог |
Байгуулагдсан | 1120 |
Анх дурдагдсан | 742 |
Хуваалт | 53 дүүрэг |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2018–24) | Андреас Баусевайн[1] (СДН) |
• Эрх баригч намууд | СДН / Зүүн / Ногоонууд |
Газар нутаг | |
• Нийт | 269.17 км2 (103.93 бээр2) |
Өндөр | 194 м (636 фут) |
Хүн ам (2021-12-31)[2] | |
• Нийт | 213,227 |
• Нягтрал | 790/км2 (2,100/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 99084–99099 |
Залгах код | 0361 |
Улсын дугаар | EF |
Вэб сайт | www |
Албан нэр | Эрфуртийн Еврей-Дундад зууны өв |
Төрөл | Соёлын |
Шалгуур | iv |
Бүртгэгдсэн | 2023 |
Эшлэл ду. | 1656 |
Эрфурт нь аль 742 онд босгосон Эрфуртийн сүмтэй хамааралтайгаар анх дурдагдсан байдаг ба тухайн үедээ ч нэлээд томоохон суурин байсан байна. Хэдийгээр улс төрийн хувьд уг мужид харъяалалгүй байсан боловч Тюринг мужийн газар нутагт томоохон суурин төв газар болон хөгжив. 1802 оноос Эрфурт нь Пруссийн Хаант Улсын мэдэлд (гэхдээ 1806-1814 он хооронд Эрфуртийн вант улс нь францын мэдэлд байв) очсон бөгөөд энэ нь 1945 он хүртэл үргэлжилсэн ажээ. Эрфуртийн их сургууль нь анх 1392 онд үүсгэн байгуулагдсан ба 1816 оноос хаагдсан байснаа 1994 онд буцаан шинээр нээжээ. Энэ их сургууль нь германд үүсгэн байгуулагдсан гурав дахь сургуулийн тоонд ороx эртний их сургуулиудын нэг юм. Энэ сургуульд сурч байсан алдартай хүмүүсийн нэг нь Мартин Лютер юм.
Хотын эдийн засаг нь ихэнхдээ үйлчилгээ болон захиргаанаас бүрддэг. Үүнээс гадна Эрфурт хотод нэлээд хэдэн машин- болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон микро электроникийн үйлдвэрүүд бий. Цаашлаад ажлын хөлс бага мөн улсынхаа төв хэсэгт байрлалтайгаас шалтгаалан логистикийн чухал байршил болон хөгжсөн.
Энэ хотын газар нутагт анхны суурин бий болсон үе нь хуучин чулуун зэвсгийн үед буюу ойролцоогоор МЭӨ 100000 жилийн тэртээ хүн амьдарч байсан ул мөр нь археологийн судалгаагаар нотлогдсон байдаг.
Дундад зууны үед анхны 742 онд албан баримтанд дурдагдсан байдаг. Ойролцоогоор 18.000-с 20.000 оршин суугчтайгаар 14, 15-р зуунд, дундад зууны үеийн том хот болон хөгжсөн ба үүнээс олон хүн амтай том хотын тоонд Кёльн, Нюрнберг, Магдебург ордог байлаа. 13-р зуунд Эрфурт хот нь боловсролын төв болон хөгжсөн ба энэ зууны хоёрдугаар хагаст германы ямар ч хотод Эрфурт хотод сурч байгаа шиг олон оюутан байсангүй. 14-р зууны эхээр Эрфуртийн их сургууль нь Ром-Германы Эзэнт Гүрний боловсролын төв болсон байлаа.
Шинэ цаг үеийн эхэнд Эрфуртийн их сургуулийг төгссөн алдартай хүмүүсийн нэг нь Мартин Лютер байсан ба тэрээр 1501-1505 оны хооронд тус сургуулийн философийн факультетийг магистр цолтойгоор төгссөн байна. 1618 оны 4 сарын 21-нд Майнц хотын шашны тэргүүн болон Эрфурт хот хоёрын хооронд урьдны яригдаж байсан шашин шүтлэгийн эрх чөлөөг бататган гэрээ хийсэн байна. Үүнээс гадна Эрфурт хот нь Майнц хотын шашны тэргүүнд хамааралгүй бие даасан хот болох талаар ч уг гэрээнд тусгасан байна. Гучин жилийн дайн Эрфурт хотыг их хэмжээгээр сүйтгэв.
1682 болон 1683 онуудад Эрфурт хотын түүхэн дэхь хамгийн хүнд халдварт тахал гарсанаар зөвхөн 1683 онд гэхэд нийт хүн амын тал хувь уг тахлаар үрэгдсэн байна.
1802 онд Эрфурт болон түүнд хамаарах ойр орчмын газар нутаг нь Пруссийн Хаант Улсад буцаж нэгдсэн боловч тун удалгүй 1806 онд Напелеоны мэдэлд очсоноор 1814 оныг хүргэжээ. 1814 онд герман, австри, оросын цэрэг францын мэдлээс буцаан авч 1815 онд Вена хотод болсон конгрессоор Пруссийн хаант улсад буцаан өгчээ.
1906 онд Эрфурт хот нийт 100.000 хүн амтай том хот байв. Дэлхийн 1-р дайнд 3579 иргэдээ алдсан. 1923-1928 оны хооронд тус хот гайгүй хөгжиж эхэлсэн боловч их хямралын жилүүд эдийн засгийн хувьд ихээхэн хохирол хүлээв. 1933 онд нацистууд тус хотыг бүрэн мэдэлдээ авсан ба Германы эзэнт гүрний хамгийн гарнизон байрлаж байв.
Эрфурт нь Тюрингийн талын урд үзүүр хэсэгт оршдог. Хотын урд хэсэг нь өгсүүр болон ой модтой. Хотын хамгийн их тэлэлт нь хойноос өмнө зүгт 21 км, зүүнээс баруун зүгт 22,4 км. Тюрингийн талаас Тюрингийн ойн шилжилтэн дээр байрлах учир хотын газар нутаг нь далайн төвшнөөс дээш 158-430 метрийн хооронд хэлбэлздэг. Хотыг дайран өнгөрөх хэд хэдэн гол байх ба үүнд жишээлбэл Нессе, Гера, Грамме зэргийг нэрлэж болно.
Хөрш зэргэлдээ орших хотуудаас нэрлэвэл өмнө зүгт Ваймер, баруун талд нь Гота, өмнө зүгт Арнштадт, умар зүгт Зёммерда хот байх ба бүгд ойролцоогоор 20 км-ийн зайнд оршино. Хамгийн ойр том хотуудад Лайпциг (95 км зүүн хойд зүгт), Халле (85 км зүүн хойно), Йена (85 км зүүн зүгт) Майны Франкфурт (180 км баруун урд зүгт) гэх мэт хотуудыг нэрлэж болно. Эрфурт хот Герман улсын газар нутгийн төв цэгээс ердөө л 50 км зүүн өмнө орших учир германы төвд орших том хот болдог юм.
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Эрфурт
|
Wiktionary: Эрфурт – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.