From Wikipedia, the free encyclopedia
Шилла[7] (солонгос үсгээр 신라, ханз үсгээр 新羅) — МЭӨ 57—аас МЭ 935 он хүртэл Солонгос оронд оршин байсан гурван улсын нэг. Улсын удирдагч нь «кан» (солонгос. 간) гэдэг цолтой байсан. МЭӨ 57 онд бий болсон гэж үздэг. Анхны захирагч нь Нэмуль гэж хүн байсан. Шилла улс нь 562 онд Каяа, 660 онд Пэкче, 668 онд Когурё улсыг эзэлжээ. Сүүлд 892 онд Шилла улс задарч сүүлийн үеийн 3 солонгос улсад хуваагдаж байгаад 935 онд Гуулин буюу Корё улс болж нэгдсэн байна. Шилла улсын нийслэл нь Кёнжу буюу Зинчен (金城) хот байжээ.
Шилла 新羅 (Ханжа) 신라 (Хангыл) 徐羅伐 (Эртний Солонгос) Йел: Syerapel (ШЛ: Seorabeol) Дуудлага: [sʰʌ̹ɾa̠bʌ̹ɭ] Авианы Хангыл: [서라벌] 斯羅火 (Эртний Солонгос) Sïrapïr (Японы хэл шинжлэлийн тэмдэглэгээ) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
МЭӨ 57 – МЭ 935 | |||||||||||||
Нийслэл | Сорабол[lower-alpha 1][lower-alpha 2] | ||||||||||||
Нийтлэг хэл | Эртний Солонгос, Сонгодог Хятад хэл, (бичгийн)[1] | ||||||||||||
Шашин | Солонгосын ардын шашин/Бөө мөргөл (Төрийн шашин: МЭӨ 57 – МЭ 527), Буддизм(МЭ 527 – МЭ 935), Күнзийн сургаал, Бомбо | ||||||||||||
Төр засаг | Хаант засаг | ||||||||||||
Хаан | |||||||||||||
• МЭӨ 57 - МЭ 4 | Хёкоксэ (анхны) | ||||||||||||
• 57–80 | Талхё | ||||||||||||
• 356~402 | Нэмуль | ||||||||||||
• 540–576 | Чинхён | ||||||||||||
• 654–661 | Муёль | ||||||||||||
• 661–681 | Мунмү | ||||||||||||
• 927–935 | Гёнсун (сүүлчийн) | ||||||||||||
Хууль тогтоох байгууллага | Хвапёк | ||||||||||||
Түүх | |||||||||||||
• Үүсгэн байгуулалт | МЭӨ 57 | ||||||||||||
• Буддизм дэлгэрэв | 530 | ||||||||||||
• Шилла-Тангийн дайн | 668–676 | ||||||||||||
• Хожуу Шилла | 668–935 | ||||||||||||
• Курёд шилжив | МЭ 935 | ||||||||||||
Хүн ам | |||||||||||||
• 200 | 250,000[2] | ||||||||||||
• 660 | 1,000,000[3] | ||||||||||||
• 676 | 4,500,000[4] | ||||||||||||
• 800 | 6,750,000[5] | ||||||||||||
• 899 | 7,800,000[6] | ||||||||||||
| |||||||||||||
Өнөөдөр | Умард Солонгос Өмнөд Солонгос |
Авга болон нагац ах, эгч, үеэл, эгч дүү нар хоорондоо гэрлэхийг зөвшөөрдөг байсан. Малгайг - "ицзили" (遺子禮), цамцыг- "юцзе" (尉解), өмдийг-" кэбань" (柯半), гуталыг-"си" (洗) гэж нэрлэдэг байжээ. Будаагүй, цагаан өнгийн хувцасыг илүүд үздэг байсан ажээ. Эмэгтэйчүүд үсээ хүзүүгээ ороож сүлждэг, тууз, сувдаар чимэглэдэг байжээ. Будаг, шунх нүүр цайруулагч ашигладаггүй байсан. Эрчүүд үсээ богинохон засуулаад будааны шүүс түрхэж хэвэнд оруулж толгойгоо хар ороолтоор боодог байжээ. Эрчүүд ноосоор нэхсэн өмд, эмэгтэйчүүд урт дээл өмсдөг байжээ.
Өвлийн улиралд байрандаа зуух байрлуулж дулаацдаг, зун хоол хүнсээ сэрүүн мөстөө газар хадгалагддаг байжээ. Орлогоосоо хамаарч хурим найр хийдэг байжээ. Хуримын анхны орой сүйт бүсгүй хадам эцэг эх, хадам ахад мөргөх ёстой байв. Ёс заншил, мэндчилгээ нь Когүрёо улсын соёлтой ижил байв. Уулзахдаа тэд өвдөг сөгдөж, газарт хүрч, хүндэтгэл илэрхийлнэ. Энгийн хүмүүс овоггүй, зөвхөн нэртэй байжээ. Шилла өөрийн бичиг үсэггүй байсан бөгөөд 6 дугаар зуунд тэд хятад бичгийг зээлэн авсан байна. Сар бүрийн эхний өдөр Шилла улсын иргэд бие биедээ баяр хүргэдэг байсан. Ван найр хийж, түшмэдийг шагнаж тэмдэглэнэ. Энэ өдөр нар сарны бурхдыг шүтдэг байв. Найм дахь сарын 15-ны өдөр (Хятадын хуанлийн дагуу) тэд хөгжилдөж, барааны дээж нум харваж, морь, даавуу нэг нэгэндээ бэлэглэжээ. Нас барагсдыг авсанд хийж оршуулдаг байсан бөгөөд оршуулгын булшийг овоо хэлбэрээр булдаг байжээ. Хаан, эцэг эх, эхнэр, хүүхэд нас барахад нэг жилийн гашуудал зарладаг ёс заншилтай байжээ.
Энэ үед Бурханы шашин ихэд дэлгэрсэн байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.