From Wikipedia, the free encyclopedia
Цэндийн Нямдорж нь Увс аймгийн Малчин суманд 1956 оны 8 сарын 10 нд малчин ард Цэндийн гэр бүлд мэндэлжээ. 1981 онд ЗХУ-ын Ленинград /хуучнаар/ хотын улсын их сургуулийн хуулийн анги төгссөн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд (БНМАУ-ын үед) болон засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн 10 гаруй жил ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашиж, Улсын их хурлын гишүүнээр 28 жил (7 удаа сонгогдсон) сонгогдон ажилласан. Хууль дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа яам, агентлагийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүнд хүргэснээс гадна Хууль зүйн үндэсний хүрээлэнг анх санаачлан, үйл ажиллагаа, матерриаллаг баазыг бэхжүүлсэн. 2009 онд "Гавьяат хуульч" цол хүртжээ.
Цэндийн Нямдорж | |
---|---|
Монголын хууль зүй, дотоод хэргийн сайд | |
Албан тушаал хашсан 2017–2020 | |
Ерөнхий Сайд | Ухнаагийн Хүрэлсүх |
Өмнөх | Сандагийн Бямбацогт |
Дараах | Хишгээгийн Нямбаатар |
Албан тушаал хашсан 2008–2012 | |
Ерөнхий Сайд | Санжаагийн Баяр Сүхбаатарын Батболд |
Өмнөх | Цэндийн Мөнх-Оргил |
Дараах | Хишигдэмбэрэлийн Тэмүүжин (Хууль зүйн сайд) |
Албан тушаал хашсан 2000–2004 | |
Ерөнхий Сайд | Намбарын Энхбаяр |
Өмнөх | Дашпунцагийн Ганболд (Хууль зүйн сайд) |
Дараах | Сундуйн Батболд |
Монголын Их Хурлын дарга | |
Албан тушаал хашсан 2005–2007 | |
Өмнөх | Намбарын Энхбаяр |
Дараах | Данзангийн Лүндээжанцан |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1956 оны 8 сарын 10 |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Эхнэр, Нөхөр | Долгормаа |
Алма матер | ЗСБНХУ-ын Ленинградын Их сургууль |
Мэргэжил | хуульч, эрх зүйч |
Вэб сайт | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.