Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Хэнань (Хятад: 河南; пиньинь: Hénán; Шуудангийн газрын зургийн латин галиг: Honan) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төв хэсэгт орших муж юм. Тус мужийн нэг дүрст товчлол нь "豫" (yù) бөгөөд Хань улсын Южоү (豫州 Yù Zhōu), мужийн нэрээс гаралтай. Мужийн нэр 河南 нь "мөрний өмнө бие"[1] гэх утгатай боловч мужийн газар нутгийн дөрөвний нэг орчим нь Шар мөрний хойд биед оршдог аж.
Хэнань Муж | |||||||||
| |||||||||
Товчлол: 豫 (пиньинь: Yù) | |||||||||
Нэрийн гарал үүсэл | 河 hé - (Шар) мөрөн 南 nán - өмнөд "Шар мөрний өмнө" | ||||||||
Засаг захиргааны төрөл | Муж | ||||||||
Нийслэл (хамгийн том хот) | Жөнжоү | ||||||||
ХКН-ын хорооны НБД | Лү Жаньгон 卢展工 | ||||||||
Захирагч | Гүо Гэнмао 郭庚茂 | ||||||||
Нутаг дэвсгэр | 167,000 km2 (64,000 миль2) (17-д) | ||||||||
- Өргөрөг | 31° 23' - 36° 22' N | ||||||||
- Уртраг | 110° 21' - 116° 38' E | ||||||||
Хүн ам (2010) - Нягтшил |
94,023,567 (3-т) 591/км2 (1,530/sq mi) (6-д) | ||||||||
ДНБ (2010) - нэг хүнд оногдох |
CNY 2.29 их наяд (US$ 339 тэрбум) (5-д) CNY 24,719 (US$ 3,611) (21-т) | ||||||||
ХХИ (2008) | 0.787 (дунд зэрэг) (15-д) | ||||||||
Хүн амын бүтэц | Хань - 98.8% Хотон үндэстэн - 1% | ||||||||
Хэл, аялгууд | Мандарин, Хэнань | ||||||||
Аймаг | 17 | ||||||||
Тойрог | 159 | ||||||||
Хот* | 2455 | ||||||||
ISO 3166-2 | CN-41 | ||||||||
Албан ёсны цахим хуудас www.henan.gov.cn (Хялбаршуулсан Хятад хэл) | |||||||||
Хүн ам болон ДНБ-ий мэдээллийн эх сурвалж: 《中国统计年鉴—2005》 Хятадын статистикийн эмхтгэл 2005 Хүн амын бүтцийн мэдээллийн эх сурвалж:ISBN 7503747382 《2000年人口普查中国民族人口资料》 Хятадын 2000 оны хүн амын тооллогын материал *2004 оны 12 сарын 31-ний байдлаарISBN 7105054255 | |||||||||
Загвар ■ Хэлэлцүүлэг |
Хэнань нь 5000 гаруй жилийн түүхтэй, Хятадын соёл иргэншлийн голомт гэгддэг бөгөөд 1000 орчим жилийн өмнө Хятадын соёл, эдийн засаг, улс төрийн төв нь байв. Шан улсын нийслэл Иньшү, Шаолинь хийд зэрэг түүх соёлын олон дурсгалууд байдаг. Хятадын эртний найман их нийслэлийн 4 нь буюу Лүоян, Аньян, Кайфэн, Жөнжоү нь Хэнань мужийн нутагт оршдог.
167,000 square kilometres (1.80×1012 sq ft) газар нутагтай Хэнань мужийн нутаг дэвсгэрийн ихэнхийг үржил шимтэй, хүн ам шигүү суурьшсан Хойд Хятадын тэгш тал эзлэнэ. Муж Шэньси, Шаньси, Хэбэй, Шаньдун, Аньхуй, Хүбэй мужуудтай хиллэдэг. Хэнань нь 94 сая оршин суугчтай, хүн амын тоогоороо Хятаддаа гуравдугаарт ордог юм. Хэрвээ Хэнань нь тусгаар улс байсан бол хүн амынхаа тоогоор Мексикийн дараа, Филиппиний өмнө, дэлхийд 12-рт орох байсан.
Хэнань муж Хятадын 5 дахь том эдийн засаг бөгөөд далайн эргийн бус мужуудаас хамгийн том эдийн засагтай нь юм. Гэвч нэг хүнд оногдох ДНБ нь зүүн болон төвийн мужуудтай харьцуулахад бага тул Хятадын хоцрогдсон бүс нутгуудын нэгд тооцогддог. Мужийн эдийн засаг багасч буй хөнгөн цагаан болон нүүрсний нөөц, мөн газар тариалан, хүнд үйлдвэр, аялал жуулчлал, жижиглэн худалдаанаас хамааралтай. Өндөр технологийн аж үйлдвэр болон үйлчилгээний салбар хөгжөөгүй бөгөөд Жөнжоү, Лүоян хавиар төвлөрсөн байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.