From Wikipedia, the free encyclopedia
Хуан Мануэль Фанжио (ис. Juan Manuel Fangio; * 1911 оны зургаадугаар сарын 24-нд Балкарке; † 1995 оны долоодугаар сарын 17-нд Буэнос-Айрес) нь аргентины авто спортын жолооч байсан юм. Формула-1-ийн уралдаан бий болсон эхэн үеүдийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй чадварлаг тамирчин байсан бөгөөд нийт Формула-1-ийн таван удаагийн дэлхийн аварга болон рекорд тогтоосон байсныг 2003 онд Михаэль Шумахер л ганцаараа амжилтыг нь эвджээ. Тийм ч учраас Фанжио нь өнөөдрийг хүртэл гран при спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилт гаргасан, шилдэг тамирчдын нэг гэж тооцогдож явдаг. Нийт 51 гран при уралдаанд оролцсоноос 24 удаа ялалт байгуулсан ба энэ амжилтыг нь өнөөг хүртэл ганцхан Ли Уоллард л шинэчлэн тогтоожээ. Гэхдээ Уоллард хоёр удаа л ДАШТ-нд оролцон, нэг удаа л түрүүлсэн байдаг.
Төрсөн огноо | 1911 оны 6 сарын 24 |
---|---|
Нас барсан огноо | 1995 оны 7 сарын 17 |
Формула-1 ДАШТ-ийн замнал | |
Иргэншил | Аргентин |
Дэлхийн аварга | 5 удаа (1951, 1954, 1955, 1956, 1957) |
Багууд | 1950−1951 Алфа Ромео • 1953−1954 Мазерати • 1954−1955 Мерседес • 1956 Феррари • 1957 Мазерати |
Гараа | 51 |
Ялалтын тоо | 24 |
Шагналын тавцанд гарсан тоо | 35 |
Нийт авсан оноо | 277,64 |
Поле байрлал | 29 |
Хамгийн хурдан тойрог | 23 |
Анхны гараа | 1950 оны Иx Британийн гран-при |
Сүүлчийн гараа | 1958 оны Францын гран-при |
1911 оны зургаадугаар сарын 24-нд Фанжио нь Балкаркед Дон Лорето болон Херминиа Фанжиогийн хүү болон төржээ. Сургуульд байхдаа тэр үргэлж эмч болно гэдэг байсан ба томрох тусмаа автомашин сонирхон, тун удалгүй автомашины уралдаанд оролцож эхлэв.
Фанжио зургаан настайдаа сургуульд орсон бол арваннэгэн насандаа жижиг металлын үйлдвэрт дадлагажигч болсноор төгсгөл болжээ. Үүний дараа нэг их удалгүй авто засварын газар ажилд орсон нь түүний автомашинтай холбогдох эхлэл болов. Автын механикч болоод эд ангиудыг цэвэрлэх болоод засах ажил хийж байхдаа түүндээ улам бүр сонирхон дурлах болов. Энэ маягаар тэр өөрийнхөө механикийн мэдлэгийг ихэд өргөжүүлэн тэлж авчээ.
Фанжио дайны өмнө өмнөд америкт ралли уралдаанд оролцож эхэлсэн ч нэгэн уралдаанд осолдсоны улмаас түүний хажууд сууж явсан хамтрагч нь болох Даниель Уррутиа нь нас барсан аж. Үүнээс шалтгаалан тэрбээр болж л өгвөл ганцаараа уралдах болсон байна. 1949 онд Фанжио европ руу ирээд тэр даруйдаа 1949 оны Сан Ремогийн их шанд түрүүлжээ. Тэр жилдээ Фанжио Мазератигаас хамтран ажиллах гэрээ хүлээн авав. Тус багт богинохон хугацаанд амжилттай уралдаж байгаад 1950 онд жолоочийн ДАШТ явагдаж эхлэнгүүт багаасаа гарч Алфа Ромеод орсон байна.
1950 оны улиралын тэмцээнд тэр гурван гран-прид түрүүлэн Жузеппе Фаринагийн дараа орон дэлхийн аваргын хоёрдугаар байранд оржээ.
Улирал | Баг | Шасси | Хөдөлгүүр | Уралдаан | Ялалт | Хоёрт | Гуравт | Поле | х.х. тойролт |
Оноо | ДА-байр |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1950 | Алфа Ромео СпА | Алфа Ромео 158 / 159 | Алфа Ромео 1.5 L8C | 6 | 3 | − | − | 4 | 3 | 27 | 2. |
1951 | Алфа Ромео СпА | Алфа Ромео 159 / 159 M | Алфа Ромео 1.5 L8C | 7 | 3 | 2 | − | 4 | 5 | 37 (31) | 1. |
1953 | Мазерати | Мазерати A6GCM / A6SSG | Мазерати 2.0 L6 | 8 | 1 | 3 | − | 2 | 2 | 29,5 (28) | 2. |
1954 | Officine Alfieri Maserati | Мазерати 250F | Мазерати 2.5 L6 | 2 | 2 | − | − | 1 | 1 | 17 | 1. |
Даймлер Бенц АГ | Мерседес-Бенц W 196 | Мерседес 2.5 L8 | 6 | 4 | − | 1 | 4 | 2 | 40,1 (25) | ||
1955 | Даймлер Бенц АГ | Мерседес-Бенц W 196 | Мерседес 2.5 L8 | 6 | 4 | 1 | − | 3 | 3 | 41 (40) | 1. |
1956 | Скудериа Феррари | Лансиа-Феррари D50 | Феррари 2.5 V8 | 7 | 3 | 2 | − | 6 | 4 | 33 (30) | 1. |
1957 | Officine Alfieri Maserati | Мазерати 250F Tipo 2 | Мазерати 2.5 L6 | 7 | 4 | 2 | − | 4 | 2 | 46 (40) | 1. |
1958 | Скудериа Суд Американа | Мазерати 250F Tipo 2 / Tipo 3 | Мазерати 2.5 L6 | 2 | − | − | − | 1 | 1 | 7 | 14. |
Нийт | 51 | 24 | 10 | 1 | 29 | 23 | 277,6 |
Тайлбар | ||
---|---|---|
Өнгө | Товчилсон үг | Утга |
Алт | — | Ялалт |
Мөнгө | — | 2-р байр |
Хүрэл | — | 3-р байр |
Ногоон | — | оноот байранд орсон |
Хөх | — | оноот байрнаас гадуур шалгарсан |
Ягаан | DNF | барианд ороогүй (did not finish) |
NC | шалгараагүй (not classified) | |
Улаан | DNQ | уралдаанд тэнцээгүй (did not qualify) |
DNPQ | өмнөх шалгаруулалтанд хасагдсан (did not pre-qualify) | |
Хар | DSQ | хасагдсан (disqualified) |
Цагаан | DNS | гараанд гараагүй (did not start) |
WD | буцаан татсан (withdrawn) | |
Цэнхэр | PO | зөвхөн бэлтгэлд оролцсон (practiced only) |
TD | баасан гариг бүрт туршилтын жолооч (test driver) | |
өнгөгүй | DNP | бэлтгэлд оролцоогүй (did not practice) |
INJ | бэртэлтэй эсвэл өвчтэй (injured) | |
EX | уралдаанд оролцох эрхээ хасуулсан (excluded) | |
DNA | уралдаанд ирээгүй (did not arrive) | |
C | уралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн (cancelled) | |
ДАШТ-д оролцоогүй | ||
бусад | P/тод бичгээр | Поле байрлал |
SR/налуу бичгээр | хамгийн хурдан тойролт | |
* | барианд ороогүй, учир нь явсан зам хүрээгүй ч, оноо авсан | |
() | xасалтын дүнтэй | |
доогуур зураас | нийт үнэлгээг тэргүүлэгч |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.