From Wikipedia, the free encyclopedia
Авто спорт (автомашины спорт, англ. motorsport)нь моторт спортын нэг хэлбэр бөгөөд дөрвөн дугуйтай моторжуулсан тэргээр аль болох богино хугацаанд барианд орох зорилготой уралдаанууд юм. Зохион байгуулагдаж байгаа авто спортын ихэнх хувийг хурдны уралдаан тэмцээнүүд эзэлдэг ба энэ төрлийн уралдаанууд нь зөвхөн тус тэмцээнд зориулсан тусгай замтай эсвэл гудамжны уралдаанд зориулан гудамжийг тусгайлан хаалт хийж хашин бэлтгэдэг. Үүнээс гадна бартаат замын тэрэгт зориулсан «off-road» гэх уралдаан бас байна. Тусгайлан хаалт, хашилт хийгээгүй гудамжаар уралдах нь хориотой бөгөөд энэ нь уралдагч этгээд өөрийгөө болон уралдаагүй бусдад аюул учруулж болзошгүй учир хууль бус уралдаанд орно. Тиймээс үүнийг авто спортод тооцдоггүй.
Хамгийн анхны автомашины уралдаан нь 1894 оны долоодугаар сарын 22-нд болсон бөгөөд энэ нь Парис Руаны хооронд (126 км) зохиогдсон байна. Нийт 102 тэрэг бүртгүүлсэнээс 39 нь уурын хөдөлгүүр, 38 нь бензин хөдөлгүүр, 5 нь цахилгаан хөдөлгүүр, 5 нь шахсан агаар ашиглан хөдөлдөг болон нэг тэрэгний хөдөлгүүр нь ердөө пүршин механизмтай байсан байна. Уралдаан дуусахад 15 тэрэг л барианд оржээ. Тус тэмцээнд Жуль-Альберт де Дион нь уурын хөдөлгүүр бүхий тэрэгтэйгээр түрүүлсэн байна. Жин болон суудлын хязгаарлалт бүхий анхны формула уралдаан нь Гордон-Беннетт-Кап байв. 1906 онд зохиогдсон Францын гранд-прикс нь хамгийн анхны тойрог замтай уралдаан юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.