From Wikipedia, the free encyclopedia
Франклин Делано Рузвельт (англи. Franklin Delano Roosevelt, 1882 оны 1-р сарын 30-нд төрсөн- 1945 оны 4-р сарын 12-нд нас барсан)- АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч, их хямрал болон дэлхийн 2-р дайны үед ард түмнээ удирдаж АНУ-ыг дэлхийн нөлөө бүхий улс болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
Ирээдүйн Ерөнхийлөгч газар эзэмшигч, ажил хэрэгч Жеймс Рузвельт, Сара Делано нарын хүү болж 1882 онд төрсөн.
Франклин Рузвельт бол АНУ-ын түүхэнд алдар нэрээ үлдээж чадсан Ерөнхийлөгчдийн нэг юм. Тэрээр 1900-аад онд Америкийн Ерөнхийлөгч агсан Теодор Рузвельтийн хамаатан байсан. Ф.Д.Рузвельт 1882 онд Нью-Йорк мужийн Хайд Парк хэмээх газар төрсөн. Эхлээд Бостоны ойролцоо хувийн Горотон сургууль, дараа нь Харвардын их сургуульд орж боловсрол эзэмшсэн бөгөөд энэ үер сурлагаараа бусад оюутнуудаас онц ялгарах зүйлгүй байсан гэдэг. Харин Европ, АНУ-ын түүх, улс төр судлал, хууль зүй, эдийн засаг, бизнесийг сонирхон судлахын зэрэгцээ оюутны сонин эрхлэн гаргадаг болсон юм. Харвардын их сургуулыг төгсөөд Колумбын их сургуулийн хуулийн ангид орж суралцаад хуулийн үндсэн мэргэжил олж сургуулиа орхин Уолл Стрит дэх “Картер, Ледвард ба Милберн” пүүст орж ажиллав. Рузвельтийн гэр бүлийнхэн Ардчилсан намын бодлогыг дэмжидэг байсан нь түүний цаашдын үзэл бодолд их нөлөөлсөн гэдэг юм.
Рузвельт 1921 онд 39 насандаа саа өвчин тусаж олигтой эмчилгээ аваагүй ч, суугаа хүнд өвчинтэй тэмцсэн түүний эр зориг үндэсний нэг бахархал болов. Рузвельт 1928-1932 онд Нью-Йоркийн амбан захирагч байсан үе түүний нэр хүндийг ихэд өсгөсөн байна. Тэрээр Вудро Вилсоныг Ерөнхийлөгч байх үеэс /1913-20/ Далайн цэргийн яамны орлогч нарийн бичгийн даргын албыг хашиж, батлан хамгаалах ажлын мэдлэг олж авсан.
1940 оноор Рузвельтийн 2 дахь удаагаа Ерөнийлөгч байх хугацаа нь дууссан юм. Уг жилдээ сонгууль зарлагдсан ба Ардчилсан намаас Ф.Рузвельт, Бүгд Найрамдах намаас Винделл Вилк нар өрсөлдөж Ф.Рузвельт дахин Ерөнхийлөгч болсон байна. Саа өвчтэй суугаа 58 настай хүнийг Ерөнхийлөгч болгосон нь гаднаас харахад хачирхалтай хэдий ч хэрэг дээрээ ажил амьдарлын асар их туршлагатай Америкийн дотоод байдал, гадаад бодлогыг сайн ойлгосон тэр зүтгэлтний эхэлсэн ажлыг үр дүнд хүргэх, дэлхийн 2-р дайны хүнд ачааг үүрүүлэх хүнийг америкчууд зөв танисан гэдэг.
Рузвельт Холбоотон орнуудын дээд хэмжээний Ялтын бага хурлаас буцаж ирэхдээ ядарсан ч гэсэн Засгийн газрын ажилд үргэлжлүүлэн оролцож, 4-р сарын 25-нд Сан Францискод болох НҮБ-ын бага хурал, мөн 7-р сарын 17-нд Потсдамын бага хурлын нээлтэд бэлтгэж байсан. Гэвч тэрээр 1945 оны 4-р сарын 12-нд тархины цус алдалтын улмаас нас баржээ.
Эхнэр Элеонор Рузвельт түүний улс төрийн үйл ажиллагааг бүрэн дэмждэг нийгмийн томоохон зүтгэлтэн байсан.
Энэ улс төрчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ цэргийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.