From Wikipedia, the free encyclopedia
Илч Зүй эсвэл Термодинамик (Грек хэлний "дулаан" гэсэн утгатай θερμη терме болон чадал гэсэн утгатай δυναμις динамис гэсэн үгсээс гаралтай) нь макро түвшинд физик системүүдийн температур, даралт, эзэлхүүн зэрэг хэмжигдэхүүнүүдийн өөрчлөлтийн хүчин зүйлсийг тэдгээр системүүдийн бөөмсийн огц хөдөлгөөнийг статистик аргаар шинжилэх замаар судалдаг физикийн шинжлэх ухааны нэг салбар ухаан юм.[1][2] Барагцаагаар хэлбэл дулаан гэдэг нь "энергийн шилжилт" бөгөөд динамик нь "хөдөлгөөнтэй" холбогдоно. Тиймээс хамгийн чухал нь термодинамик энергийн хөдөлгөөн болон хэрхэн энерги хөдөлгөөнд шилжиж буйг судалдаг. Түүхийн үүднээс харвал анхны уурын хөдөлгүүрүүдийн ашигт үйлийг дээшлүүлэх үүднээс хөгжиж үүссэн.[3]
Ихэнх термодинамикийн ухагдахуунууд термодинамикийн хуулиудаас эхэлдэг. Эдгээр хуулиуд нь энерги физик системүүдийн хооронд дулаан болон эсвэл ажил хийгдэх замаар шилжидэг хэмээн нотлодог.[4] Мөн аливаа системийн хувьд тодорхойлж болох энтропи хэмээгдэх хэмжигдэхүүнийг оршдог хэмээсэн постулатыг гаргадаг.[5] Термодинамикт биесийн томоохон цогцуудын хоорондын харилцан үйчлэлийг ангилж, судалдаг. Үүнд термодинамик систем болон термодинамик орчин гэсэн ойлголтуудыг оруулж өгсөн. Систем нь бөөмсөөс тогтох бөгөөд бөөмсийн дундаж хөдөлгөөн нь түүний шинж чанарыг тодорхойлж өгдөг. Үүнээс улбаалан хоорондоо төлөвийн тэгшитгэлээр холбогддог. Эдгээр шинж чанаруудыг нь хослуулан тэнцвэрт байдал болон битүү процессуудыг тодорхойлоход хэрэгтэй байдаг дотоод энерги болон термодинамик потенциал зэрэгийг тодорхойлдог.
Эдгээр аргачлалуудын тусламжтайгаар термодинамик нь хэрхэн систем нь гадаад орчиноосоо хамааран өөрчлөгдөх явцыг судалдаг. Үүнийг шинжлэх ухаан болон инженерчлэлийн олон салбаруудад ашигладаг. Тухайлбал хөдөлгүүр, фазын шилжилт, химийн урвал, шилжүүлэх үзэгдэлүүд???, мөн хар нүх зэрэгийн хүртэл судалгаанд ашигладаг. Термодинамикийн судалгааны үр дүн физикийн бусад салбарууд, мөн хими, химийн инженерчлэл, сансарын инженерчлэл, механик инженерчлэл, эсийн биологи, биоанагаахын инженерчлэл, материал судлал зэрэг ухаануудад чухал байдаг.[6][7]
Термодинамкийн товч түүх нь 1590 онд дэлхийн анхны вакуум насосыг зохион бүтээж дэлхий дээрх анхны вакуумыг буй болгосон (Магдебургийн бөмбөрцөг хэмээн алдаршсан) Отто вон Гуерихээс эхлэнэ.
Үндсэн өгүүлэл: Термодинамик систем
Термодинамикийн чухал ойлголтын нэг бол "систем" юм. Орон зай дахь системээс бусад юмс бол гадаа бие буюу гадаад орчин болдог. Судалгаанд системийг орон зайн тодорхой хэсэг гэж үздэг. Систем нь орон зай дахь гадаад орчиноос хилээр тусгаарлагддаг ба хил нь бодит байж болно биш ч байж болно, гэхдээ зарчимын хувьд хязгаартай эзэлхүүнийг тодорхойлж өгдөг. Систем болон гадаад орчины хооронд шилжих ажил, дулаан, эсвэл матери нь энэхүү хилээр дамждаг. Хилийг дөрвөн төрөлд хуваадаг: бэхлэгдсэн, бэхлэгдээгүй, бодит болон хуурмаг.
Үндсэндээ "хил" гэдэг нь аливаа зүйлийн эзэлхүүний хүрээлж зурсан зохиомол тасархай шугам бөгөөд тухайн зүйлийн дотоод энергид хилээр нэвтэрч өөрчлөлт ордог. Тэр аливаа зүйлийн дотоод энергид өөрчлөлт буй болгож буй хилээр нэвтэрсэн ямар нэгэн зүйлийг энергийн балансын тэгшитгэлд тооцох ёстой болдог. Тэрхүү "аливаа зүйл" гэдэгт тухайлбал Макс Планкын 1900 онд тодорхойлсон хэлбэлзлийн энерги бүхий ганц атомыг хүрээлсэн орчин эсвэл Сади Карногийн 1824 онд бүтээсэн уурын хөдөлгүүр дэхь агаар эсвэл уур байж болно эсвэл мөн агаар мандалын термодинамикийн салбарт 1986 онд Кэрри Эмануэлийн томъёолсон тропикийн циклон байж болно, эсвэл орчин үед квант термодинамикт судлагдаж буй зүгээр ганц ширхэг нуклон (кваркуудын систем) ч байж болно.
Хөдөлгүүрийн хувьд бэхлэгдсэн хил гэдэг нь байрлалдаа түгжигдсэн бүлүүр байж болно. Тухайлбал тогтмол эзэлхүүнтэй процесс явагдаж болно. Мөн энэ хөдөлгүүрт бэхлэгдээгүй хил гэдэг нь бүлүүр дээш доош хөдлөж буйг ойлгож болно. Хаалттай системүүдийн хувьд хил нь бодит байдаг бол нээлттэй системийн хувьд хил нь төсөөлөл төдийн байх жишээтэй. Системүүдийн үндсэн таван ангилал байдаг:
Үндсэн өгүүлэл: Термодинамик процессууд
Термодинамик процесс гэдгийг термодинамик системийн эхний төлөвөөс эцсийн төлөв хүртэлх энергийн өөрчлөлт хэмээн тодорхойлох боломжтой. Термодинамик процесс болгон нь ихэвчлэн нэг нэгнээсээ чухам аль параметр нь тухайлбал эзэлхүүн, даралт, температур тогтмол байгаагаасаа хамааран ялгагддаг. Термодинамикийн түгээмэл долоон процессуудыг доор харуулав:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.