From Wikipedia, the free encyclopedia
Москвагийн Улсын Их Сургууль буюу өөрөөр бас Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль (Орос: Московский государственный университет имени М. В. Ломоносова, орос товч нэр МГУ, монгол товчлол МУИС) нь Оросын Холбооны Улсын хамгийн том их сургууль юм. 1940 онд М.Ломоносовын нэрэмжит болсон.
Московский государственный университет имени М. В. Ломоносова / МГУ Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль | |
---|---|
Байгуулагдсан | 1755 оны 1 сарын 23 [Хуучин тооллоор 1 сарын 12] |
Харьяалал | Улсын |
Суурин | Москва, Оросын Холбооны Улс |
Ректор | Виктор Садовничий |
Оюутны тоо | ≈ 40.000[1] |
Ажилчдын тоо | ≈ 11.500[1] |
үүнээс профессор | ≈ 1.000[1] |
Цахим хуудас | www.msu.ru |
Их сургууль 1755 оны нэгдүгээр сарын 12юлийн тооллоор / нэгдүгээр сарын 23григорийн тоолол-нд олон талын мэдлэгтэй, зохиолч Михаил Ломоносовын санаачилгаар, Елизавета Петровна хатны зарлигийн дагуу Иван Шувалов үндэслэн байгуулжээ. Энэ их сургуулийн үүсгэн байгуулагдсаны ойг өнөөдөр григорийн тооллын нэгдүгээр сарын 25-нд тэмдэглэдэг ба учир нь үүсгэн байгуулагдсан өдрийг Гэгээн Татианагийн баярын өдөртэй холбодог уламжлалтай юм. 1755 онд анх нээгдэхэд 100 оюутантай байсан байна.
Зөвлөлтийн буюу Оросын улс төр, урлаг, шинжлэх ухааны олон мянган төгсөгчид энэ сургуулийг дүүргэсэн байдаг бөгөөд тэдний тоонд Михаил Горбачёв бас ордог. 2021 оны эхээр тус их сургуулийн бүх мэргэжлийн ангид ойролцоогоор 38.000 оюутан бүртгүүлсэн байв.
2019 оныг хүртэл оросын ерөнхийлөгч тус их сургуулийн ректорыг тэтгэвэрийн наснаас нь хойш хоёр удаа сунган ажиллуулах эрхтэй байснаас үүдэн өнөөдөр 82 насыг зооглож буй ректор Виктор Антонович Садовничий 1992 оноос хойш 29 жилийн турш ректорын албыг хашсаар байгаа тул Төрийн Дум үүний «хоёр удаа» гэсэн үгийг нь хассан байдаг.[2]
Москвагийн Улсын Их Сургууль одоогоор (2013 он) 41 факультет, хэд хэдэн хүрээлэн ба оюутны төвтэй ба үүнд:[3][4]
Михаил Горбачёваас гадна тус сургуулийг төгссөн 10 Нобелийн шагналтан байдаг:[5]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.