From Wikipedia, the free encyclopedia
Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс (Англи: Marshall Islands) нь Номхон далайд орших арал улс. Микронезийн Холбооны Улсын зүүн талд, Кирибати улсын хойд талд оршино.
Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс Aolepān Aorōkin Ṃajeḷ (Маршалл)
| |
---|---|
Уриа: "Jepilpilin ke ejukaan" "Хамтын хүчин чармайлтаар амжилтад хүрнэ" | |
Төрийн дуулал: "Forever Marshall Islands" Маршаллын арлууд үүрд мөнх | |
Нийслэл ба томоохон хот | Мажуро дахь Делап-Улига-Жаррит[1] 7°7′N 171°4′E |
Албан ёсны хэл |
|
Угсаатны бүлгүүд (2006[2]) |
|
Шашин (2020) | |
Ард түмний нэршил | Маршаллчууд |
Төр засаг | Нэгдмэл гүйцэтгэх ерөнхийлөгчийн засаглалтай парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Дэвид Кабуа |
• Парламентын дарга | Кеннет Кеди[4] |
Хууль тогтоох байгууллага | Нитижела |
Тусгаар тогтнол (АНУ-аас) | |
• Өөрийн засгийн газар | 5 сарын 1, 1979 он |
• Чөлөөт холбооны гэрээ | 10 сарын 21, 1986 он |
Газар нутаг | |
• Нийт | 181.43 км2 (189) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 61,988[5] (187) |
• 2011 тооллого | 53,158[6] |
• Нягтаршил | 293.0/км2 (28) |
ДНБ (ХАЧП) | 2019 тооцоо |
• Нийт | $215 сая |
• Нэг хүнд ноогдох | $3,789[7] |
ДНБ (нэрлэсэн) | 2019 тооцоо |
• Нийт | $220 сая |
• Нэг хүнд ноогдох | $3,866[7] |
ХХИ (2021) | ▼ 0.639[8] дундаж · 131 |
Мөнгөний нэгж | Америк доллар (USD) |
Цагийн бүс | UTC+12 (MHT) |
Огнооны формат | СС/ӨӨ/ЖЖЖЖ |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +692 |
ISO 3166 код | MH |
Домэйн нэр | .mh |
|
Маршалл хэмээх нэр нь тэр хавийн далайн судалгааг анхлан хийсэн Жон Маршаллын нэртэй холбоотой. 1788 онд Английн Зүүн Энэтхэг компани нь Австралийн Шинэ Өмнөд Уэльст байсан ахмад Жон Маршалл болон Томас Гильберт нарын усан онгоцоор Гуандунь хүртэл цай зөөлгүүлэхийн хамтаар усан зам орчмынхоо далайг судлах даалгавар өгчээ. Тийнхүү хоёр ахмадын удирдсан хөлөг онгоцууд хожим Маршаллын арлууд болон Гильбертийн арлууд гэж нэрлэгдэх болсон тэр хавийн арлуудыг судалсан бөлгөө.
Дэлгэрэнгүйг Маршаллын арлуудын түүх өгүүллээс үзнэ үү.
Төрийн тэргүүн болох ерөнхийлөгч нь засгийн газраа тэргүүлдэг бөгөөд парламентийн гишүүд дундаасаа сонгодог байна. Бүрэн эрхийн нь хугацаа 4 жил. Мөн засгийн газрын гишүүд нь ч парламентийн гишүүд дундаас томилогддог.
Парламент нь нэг танхим, 33 суудалтай. Бүх ард түмний сонгуулиар 4 жил тутам шинэчлэгдэн сонгогдоно.
Маршаллын арлууд нь засаг захиргааны 24 нэгжид хуваагддаг.
Мөн Америкийн цэргийн бааз байрладаг Кважалейн аралд энгийн иргэд нэвтрэх эрхгүй.
Түүнээс гадна Маршаллын арлууд нь Уэйк арлыг эзэмших эрхтэй хэмээдэг боловч сүүлийн 100 гаруй жил Америкийн хяналтад буй тус арлыг Маршаллын арлуудын эзэмшлийнх гэж хүлээн зөвшөөрдөг улс бараг үгүй.
ОУВС болон Дэлхийн Банкны гишүүн. Экспортыг гол бараа нь копра болон загас боловч гадаад худалдаа нь алдагдалтай.
Өдгөө АНУ-ын тусламжийг хүртэн эдийн засгийн үндсэн дэд бүтцийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, загас агнуур, аялал жуулчлалыг хөгжүүлж буй.
Оршин суугчид нь Микронезийн Канака үндэстэн.
Албан ёсны хэл нь Маршалл хэл болон англи хэл.
Хүн амын ихэнх нь Христийн шашны протестант урсгалыг шүтдэг.
Сар өдөр | Баярын нэр | Англи нэр | Тайлбар |
---|---|---|---|
1 сарын 1 | Шинэ жил | New Years Day | |
3 сарын 1 | Цөмийн туршилтад нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр | Nuclear Victims' Day | |
5 сарын 1 | Улс байгуулагдсаны баяр | Constitution Day | |
7-р сарын эхний Даваа гариг | Загасчдын өдөр | Fisherman's Day | Спортын загас агнуурын тэмцээн болно |
9-р сары эхний Баасан гариг | Хөдөлмөрчдийн өдөр | Rijerbal Day (Worker's Day) | |
9-р сарын сүүлчийн Баасан гариг | Manit Day (Customs Day) | ||
11 сарын 17 | Ерөнхийлөгчийн өдөр | President's Day | |
11-р сарын 3 дахь Пүрэв гариг | Талархлын өдөр | Kamolol Day (Thanksgiving Day) | |
12-р сарын эхний Даваа гариг | Эвангелийн өдөр | Gospel Day | |
12 сарын 25 | Зул сарын баяр | Christmas Day |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.