Казань

From Wikipedia, the free encyclopedia

Казаньmap

Казань (Орос: Казань ; тат. Казан) бол эртнээс түүхтэй, одоогийн Оросын холбооны улсын бүрэлдэхүүн ордог—Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл, саятан хот юм.

Quick Facts Казан Казань, Бусад галиглал ...
Казан
Казань
Бүгд найрамдах улсын чанартай хот[1]
Бусад галиглал
  ТатарКазан
Thumb
Спасскийн цамхаг
Thumb
Кул-Шариф сүм
Thumb
Сююмбике цамхаг
Thumb
Бауманы гудамж
Thumb
Казанийн кремлийн үзэмж
Thumb
Thumb
Байршил: Казан
Thumb
Thumb
Казан
Байршил: Казан
Thumb
Казан
Казан (Орос)
Thumb
Казан
Казан (Европ)
Солбицол: 55°47′47″N 49°06′32″E
Улс Орос
Холбооны субъектТатарстан[1]
Байгуулагдсан1005[2]
Засаг захиргаа
  БиетХотын Дум[3]
  Mayor[4]Ильсур Метшин[4]
Газар нутаг
  Нийт425.3 км2 (164.2 бээр2)
Өндөр
60 м (200 фут)
Хүн ам
 (2010 оны тооллого)[6]
  Нийт1,143,535
  Тооцоо 
(2018)[7]
1,243,500 (+8.7%)
  Байр8th (2010 онд)
  Нягтрал2,700/км2 (7,000/бээр2)
  Харьяалагдах нэгжКазан бүгд найрамдах улсын чанартай хот[1]
  Нийслэл ньБүгд Найрамдах Татарстан Улс[8]
  Нийслэл ньКазан бүгд найрамдах улсын чанартай хот[1]
  Хотын тойрогКазан хотын тойрог[9]
  Нийслэл ньКазан хотын тойрог[9]
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг [10])
Шуудангийн код[11]
420xxx
Залгах код(ууд)+7 843[12]
OKTMO ID92701000001
Баярын өдөр8 сарын 30[13]
Вэб сайтwww.kzn.ru
Close

Ижил мөрөн, Казань гол хоёрын бэлчирт 425.3 км² газар эзлэн байршсан Казаньд 2010 онд 1.16 сая хүн оршин сууж байсан. Тиймээс Орост 8-р олон, Ижилийн эдийн засгийн бүст 2-р олон (Самарын ард) хүнтэй хот юм байна.[14] Энэ хотынхноос Орос (48,6 %), Татар (47,6 %) хүмүүс тэнцүүхэн тоотой байдаг бол өөр зуу гаран ястан үндэстний төлөөлөл цөөн хувийг нь нөхдөг.[15]

Нэр

Монгол хэлнээ Казань, Казан гэж 2 янз бичигдэнэ. Татар (н≠ң), Англи хэлний бичиг (n≠ng) шиг /n/ /ŋ/ хоёр авиа ялгаатай тэмдэглэгддэг худам монгол бичигт Казан (сүүл «н»-тэй) гэж бичнэ. Харин дээрх ялгаагүйгээрээ орос бичиг шиг тул кирилл монголоор оростой адил Казань гэж бичнэ. Орост Каза́нь гэх учир (а́=аа) монголоор Казаань (монг-бичигт Казаан) гэж дуудна.

Түүх

Казань хотыг 1005 онд Ижилийн Булгарчууд үүсгэн байгуулжээ. 13-р зуунд Алтан Ордны Улс тус хотыг эзлэн авснаар Ижилийн Булгарчууд тусгаар тогтнолоо алдав. Монголчуудын ноёрхол унаснаар 1393 оноос эхлэн Казанийн ханлиг (ойролцоогоор 1437-1552 он) үүсэх нөхцлийг бүрдүүлэв. Исламын ханлигийн нийслэл учраас Казань нь 15-р зууны дундуур чухал худалдаа ба гар урчуудын төв болон хөгжив.

Олон арван жил үргэлжилсэн Москва-Казанийн дайн 1552 онд оросын их гүн Догшин Иван тус хотыг эзэлснээр дуусгавар болов. Казань нь Хаант Орос гүрний анхны орос биш хот болон нэгджээ. Үүгээр Казань нь оросын олон үндэстний улсын эхлэл цэг болжээ.

Уур амьсгал

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Казань
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −9.0 −8.1 −1.5 9.1 18.7 23.0 24.7 23.0 16.1 6.6 −1.0 −6.1 Ø 8
Мин. Температур (°C) −16.4 −15.3 −9.0 0.6 8.0 12.1 14.5 12.5 7.2 0.8 −5.4 −12.3 Ø −0.2
Тунадас (мм) 33 27 27 37 37 70 68 68 52 48 44 37 Σ 548
Нартай цаг (h/d) 1.6 3.2 4.8 6.8 9.1 9.8 9.4 8.2 5.3 2.7 1.4 1.1 Ø 5.3
Бороотой өдөр (d) 10 8 7 7 6 8 9 8 9 11 10 10 Σ 103
Агаарын чийгшил (%) 84 82 81 72 60 65 68 71 75 80 86 84 Ø 75.6
Хур тунадас
Эх сурвалж: wetterkontor.de

Үзэсгэлэн

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Казань – Викимедиа дуу дүрсний сан

Эш татсан холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.