From Wikipedia, the free encyclopedia
Жигжидийн Мөнхбат (* 1941 оны 6 сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант сум; † 2018 оны 4 сарын 9, Улаанбаатар) нь Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт тамирчин байсан юм.
Төрсөн өдөр | 1941 оны 6 сарын 1 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Төв аймгийн Эрдэнэсант сум |
Нас барсан өдөр | April 9, 2018 насалсан) | (76
Төрийн цол | Хөдөлмөрийн баатар (1994) |
Бөхийн цол | Дархан аварга |
Дуурьсгаж явсан нутаг | Төв аймгийн Эрдэнэсант сум |
Цол ахисан он жил | |
Дархан аварга | 1966 он |
Улсын аварга | 1965 |
Улсын арслан | 1963 |
Улсын заан | 1961 |
Түрүүлсэн | 6 (1963, 1964, 1965, 1966, 1967,1974) |
Үзүүрлэсэн | 4 (1972, 1975, 1978, 1980) |
Шөвгөрсөн | 23 |
Цагаан сарын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 6 (1963, 1964, 1968, 1973, 1976, 1981) |
Үзүүрлэсэн | 4 (1966, 1974, 1975, 1978) |
Бусад бөх барилдааны амжилт | |
Улс орон | Монгол (БНМАУ) |
Тамир, спорт | эрэгтэй чөлөөт бөх |
Ж.Мөнхбат 1941 оны могой жилийн 6 дугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд "Хадан" хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 11 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ. Хүүг төрөөд удаагүй байхад нагац ах Жигжид нь үрчилж авчээ. Эрдэнэсант сумын 7 жилийн дунд сургууль төгсөөд Санхүүгийн Техникум улмаар Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна.
1960 онд Санхүүгийн Техникумд сурч байхдаа сумын заан болоод л дараа жил нь 60 жилийн ойгоор улсын заан цол хүртэж байжээ.
Ж.Мөнхбат Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн (олимпын аварга Хасан Гюнгёрыг ялав) бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.
Тойрог | Өрсөлдөгч | Улс | Дүн | Цаг |
---|---|---|---|---|
1 | Петер Дёринг | Герман | Оноогоор ялалт | |
2 | Рауль Гарсия | Мексик | Цэвэр ялалт | (1:17) |
3 | Жан-Мари Шардонне | Швейцар | Техникийн цэвэр ялалт | |
4 | Гоц мөргөсөн | |||
5 | Продан Гаржев | Болгар | Хайнцал | (12 мин.) |
6 | Борис Гуревич | ЗХУ | Хайнцал | (12 мин.) |
7 | Томас Пекхэм | АНУ | Оноогоор ялалт | |
Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.
Жил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
---|---|---|---|---|---|---|
1994 | Улс | 768 | Улсын Дархан Аварга | 6 | Өнөд Түвшин, Хотлоорыг Баясуулагч | |
1992 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 0 | ||
1991 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
1990 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
1989 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
1988 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
1987 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
1986 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
1985 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 6 | Бат Нягт Итгэлт | |
1984 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
1983 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Тод Сонин Үзэсгэлэнт | |
1981 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Үлэмж Бадрах | |
1980 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 8 | Манлайн Баясгалант | |
1979 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Бүхнээ Дуурсгалт | |
1978 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 8 | Далай Дайчин | |
1977 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Өнөд Баясгалант | |
1976 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | Гадаадын тэмцээнд явсан тул барилдаагүй. | ||
1975 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 8 | Түмнээс Төгөлдөр | |
1974 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | Баяр Наадмын Манлай | |
1973 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Даяаар Дуурсагдах | |
1972 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 8 | Далай Даян | |
1971 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 6 | Бат Нягт | |
1970 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | Олимпын наадамд оролцсон тул барилдаагүй. | ||
1969 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | ||
1968 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Олныг Баясуулагч | |
1967 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | ||
1966 | Улс | 512 | Улсын Аварга | 9 | Улсын Дархан Аварга | |
1965 | Улс | 512 | Улсын Арслан | 9 | Улсын Аварга | |
1964 | Улс | 512 | Улсын Арслан | 9 | Улам Нэмэх | |
1963 | Улс | 512 | Улсын Заан | 9 | Улсын Арслан | |
1962 | Улс | 512 | Улсын Заан | 3 | ||
1961 | Улс | 512 | Залуу Бөх | 5 | Улсын Заан | |
Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан |
Эхнэр Ө.Тамир. Хүү Мөнхбатын Даваажаргал /Хакухо/ нь Японы мэргэжлийн сүмогийн ёкозүна цолтой бөх юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.