Бүгд Найрамдах Доминикан Улс ([República Dominicana] Error: {{Lang-xx}}: text has italic markup (help)) нь атлантын далай, карибын хооронд орших Их Антилын Эспаньола арал дээр байдаг арлын улс юм. Энэ улсад арлын зүүн болон төв хэсгийг харьяалагдах бол арлын гуравны нэг хэсэг болох баруун талын хэсэг Хаити улсын нутаг дэвсгэр болно.
Бүгд Найрамдах Доминикан Улс | |
---|---|
Уриа: "Dios, Patria, Libertad" (Испани) "Бурхан, эх орон, эрх чөлөө" | |
Төрийн дуулал: ¡Quisqueyanos Valientes! Valiant Quisqueyans! 0.2em | |
Нийслэл ба томоохон хот | Санто Доминго 19°00′N 70°40′W |
Албан ёсны хэл | Испани хэл |
Бусад ярианы хэл | Хаитийн Креол хэл Самана Англи хэл |
Угсаатны бүлгүүд (2021)[1] |
|
Шашин (2018)[2] |
|
Ард түмний нэршил | Доминиканчууд Quisqueyan (colloquial)[3] |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс[4] |
• Ерөнхийлөгч | Луис Абинадер |
• Дэд ерөнхийлөгч | Ракель Пенья де Антунья |
Хууль тогтоох байгууллага | Конгресс |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Үүсгэн байгуулалт | |
• Түр зуурын тусгаар тогтнол | 1821–1822 |
• Анхны бүгд найрамдах улс | 1844–1861[5] |
• Хоёрдугаар бүгд найрамдах улс | 1865–1916[6] |
• Гуравдугаар бүгд найрамдах улс | 1924–1965[7][8] |
• Дөрөвдүгээр бүгд найрамдах улс | 1966–одоо үе[9] |
Газар нутаг | |
• Нийт | 48,671 км2 (128) |
• Усны эзлэх талбай (%) | 0.7[4] |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 10,790,744[10] (88) |
• Нягтаршил | 220/км2 (65) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | $277.741 тэрбум (64) |
• Нэг хүнд ноогдох | $25,896 (67) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | $121.289 тэрбум (64) |
• Нэг хүнд ноогдох | $11,308 (74) |
ОТББИ (2020) | 39.6[11] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.767[12] өндөр · 80 |
Мөнгөний нэгж | Доминиканы песо[13] (DOP) |
Цагийн бүс | UTC – 4:00[4] (Атлантын Стандарт Цаг) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +1-809, +1-829, +1-849 |
Домэйн нэр | .do[4] |
Нутаг дэвсгэр, нийслэл, сүлд, солбицол, туг, хэл, уриа, нэрсийн эх сурвалж: [13] |
Доминиканы Бүгд Найрамдах Улсыг Бага Антилд орших Доминика улстай андуурах тохиолдол бий.[14]
Улсын нэр нь тус улсын нийслэл Санто Доминго хотын нэрээс гаралтай бол энэ нэр нь өөрөө Доминканы орденг үүсгэн байгуулагч, гэгээнтэн Доминикийн (латин хэлээр Dominicus-Доминикус; жинхэнэ нэр нь Доминго де Гусман Гарсес) нэрээс үүсэлтэй аж.
Газар зүй
Доминикан улс нь Эспаньола арлын нэг улс бөгөөд энэ улс тус арлын зүүн ба төв хэсэгт, харин Хаити улс баруун талд нь оршино. Хоёр улсын дундах хилийн урт нь нийт 388 километр. Геологийн хувьд Эспаньола арал нь Карибын хавтан ба Хойд Америкийн хавтангуудын хоорондын заагийг даван оршдог. Эспаньола арал нь ихээхэн уулархаг. Арлын зүүн хэсэг нь харьцангүй тал газар бол арлын умард хэсэг нь нэлээд өргөн сунамал хөндий газар байна. Доминиканы хөрш улсуудад Төркс ба Кайкосын арлууд, Ямайка, Куба, Бахам зэрэг улс орно.
Тус улсын хамгийн өндөр дөрвөн нурууны тоонд:
- Төв Кордильера, Карибын таван өндөр уултай арлын төвд
- Пико Дуарте (3098 м),
- Лома Ла Пелона (3097 м),
- Лома Руцилла (3039 м),
- Лома де ла Виуда (2802 м) und
- Яки (2760 м).
- Умардын Кордильера, арлын хойд хэсэг, хамгийн өндөр уул нь 1249 м
- Зүүн Кордильера ба Костера дел Кариб зүүн талд, хамгийн өндөр уул нь 815 м
- Сьерра де Баоруко арлын баруун урд талд, хамгийн өндөр уул нь 2368 м
Байгаль орчин
Нийт нутаг дэвсгэрийн 31,5 % нь хамгаалагдсан бүс нутагт ордог. CO2-ялгаралт нь жилдээ ойролцоогоор 20,3 сая тонн. Цэнгэг усны хэрэглээ нь ХАА-д 89 %, гэр ахуйд 10 %, аж үйлдвэрт 1 % байна.
Уур амьсгал
Санто Доминго | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Санто Доминго
Эх сурвалж: wetterkontor.de |
Хотууд
Том хотуудын тоонд 2010 оны хүн амын тооллогын дагуу:[15]
Зэрэглэл | Нэр | Оршин суугч | Байршил |
---|---|---|---|
1 | Санто Доминго (нийслэл) | 2.374.370 | өмнө талд, далайн эрэгт |
2 | Сантьяго де лос Кабальерос | 507.418 | улсын дотоод хэсэг, умардад |
3 | Ла Вега | 394.205 | улсын дотоод хэсэг |
4 | Пуэрто Плата | 321.597 | умард талд, далайн эрэгт |
5 | Сан Педро де Макорис | 290.458 | өмнө талд, далайн эрэгт |
6 | Игуэй | 251.243 | улсын дотоод хэсэг, зүүн |
7 | Ла Романа | 245.433 | өмнө талд, далайн эрэгт |
8 | Сан Кристобаль | 232.769 | Санто Домингогийн төвлөрөлтөнд багтана |
9 | Сан Франсиско де Макорис | 188.118 | улсын дотоод хэсэг, зүүн хойд талд |
10 | Лос Алкаррицос | 166.930 | Санто Домингогийн төвлөрөлтөнд багтана |
Түүх
Цахим холбоос
Wiktionary: Бүгд Найрамдах Доминикан Улс – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эх сурвалж
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.