From Wikipedia, the free encyclopedia
Доминика Улс нь зүүн Карибын Бага Антил дахь арлын улс юм. Энэ улс нь ижил нэртэй арал дээр орших ба Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн улс болно.
Доминикийн Хамтын Нөхөрлөлийн Улс | |
---|---|
Төрийн дуулал: "Isle of Beauty, Isle of Splendour" | |
Нийслэл ба томоохон хот | Розо 15°18′N 61°23′W |
Албан ёсны хэл | Англи хэл[2][3] |
Ардын хэл | Доминикийн Креол хэл |
Угсаатны бүлгүүд (2014[4]) |
|
Шашин (2020) | |
Ард түмний нэршил | Доминикчууд |
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч намын парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Чарльз Саварин |
• Ерөнхий сайд | Рузвельт Скеррит |
• Хурлын танхимын дарга | Жозеф Айзек |
Хууль тогтоох байгууллага | Доминикийн Хурлын танхим |
Тусгаар тогтнол | |
• Вест Индийн Холбоот Улсууд | 3 сарын 1, 1967 |
• Бүрэн эрхт байдал ба үндсэн хууль | 11 сарын 3, 1978 |
Газар нутаг | |
• Нийт | 750 км2 (174) |
• Усны эзлэх талбай (%) | 1.6 |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 72,412[6][7] (186) |
• 2011 тооллого | 72,000[8] |
• Нягтаршил | 105/км2 (95) |
ДНБ (ХАЧП) | 2018 тооцоо |
• Нийт | $688 сая[9] |
• Нэг хүнд ноогдох | $9,726[9] |
ДНБ (нэрлэсэн) | 2018 тооцоо |
• Нийт | $485 сая[9] |
• Нэг хүнд ноогдох | $7,860[9] |
ХХИ (2019) | ▲ 0.742[10] өндөр · 94 |
Мөнгөний нэгж | Зүүн Карибын доллар (XCD) |
Цагийн бүс | UTC–4 (АСЦ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +1-767 |
Домэйн нэр | .dm |
Албан ёсны англи хэлний хажуугаар Патва (Патойс) хэмээн нэрлэгдэх оршин суугчид нь антилын креоль хэлийг ярианы хэлээр түгээмэл хэрэглэдэг.
Доминика нь Францын Карибын арлуудын хооронд буюу далайн чанад дахь департмент Гваделупа умард талд нь, өмнө зүгт нь 25 км-н зайтай департмент Мартиникийн дунд оршдог. Ойролцоогоор баруун зүгт нь 250 км-н зайд Венесуэлийн оршин суугчгүй арал болох Авес арал бий.
Энэ арлын хойд талын арлуудын бүлэг нь британийн хэллэгээр „Leeward Islands“-салхины нөмөр талын арлуудад харьяалагдах ч, герман болон бусад хэлнүүдэд салхин талын арал хэмээн нэрлэдэг.
Доминикаг албан бусаар „the nature island“ (байгалийн арал) хэмээн нэрлэдэг бөгөөд учир нь энэ арал амьтан, ургамлын төрөл зүйлээр баялаг аж. Бага Антилын нэлээд хэдэн өндөр уулууд, 300 гаран гол, горхи мөн түүнчлэн олон тооны нуурууд нь энэ арал дээр байдаг. Уулс нь галт уулын гаралтай. Доминикагийн хамгийн өндөр уул Морн Дяблотен 1447 метрийн өндөртэй бөгөөд Бага Антилдаа өндрөөрөө хоёрт ордог. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Морн Труа Питонд тус улсын үзэсгэлэнт газрууд байх учир 1997 онд дэлхийн өвд бүртгэн авчээ.
Том хотуудын тоонд:
Халуун орны уур амьсгалтай, зүүн хойд зүгээс салхилах зөөлөн салхитай, их хэмжээгээр бороо орох ба энэ нь хар салхины улиралд буюу тавдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд орох бөгөөд үер болон хөрс нураах онцгой аюултай.
Доминика улс ойролцоогор 72.000 оршин суугчтай (2007 оны мэдээ).[16] Хүн амын хүчтэй шилжих хөдөлгөөний (ихэвчлэн Карибын арлын улсууд, АНУ, Канад руу) улмаас хүн амын өсөлтийн хувь ердөө 0,184 % байна. Хүн амын 80 % нь ромын католик,[17] 15 % нь протестант, 5 % нь методист, 3 % нь пентекост, 3 % нь адвентистууд, 2 % нь баптистууд, 2 % нь бусад шашин шүтдэг.
Доминикагийн хүн ам дараах бүлгүүдээс бүрдэнэ: 86,8 % харууд, 8,9 % мулатууд, 2,9 % карибчууд, 0,8 % европчууд.
Доминика улсын харьяат иргэдийг „Доминикачууд“, харин Доминикан улсын харьяат иргэдийг „Доминиканчууд“ гэж нэрлэнэ.
Он | Хүн амын тоо |
---|---|
1950 | 51.100 |
1960 | 60.011 |
1970 | 71.073 |
1980 | 75.314 |
1990 | 70.926 |
2000 | 69.676 |
2010 | 71.440 |
2017 | 73.925 |
Эх сурвалж: НҮБ[18]
Энэ улсын нутаг дэвсгэрт МЭӨ 5000-3100 оны хооронд хүн амьдарч байсан ул мөрийг нотлох баримтаар баталгаажуулсан байна. Удаан хугацааны туршид эхлээд Сибонеичүүд энэ арал дээр амьдарч байгаад, дараа нь ихэд амгалан Аравакчууд гарч ирснийг Карибын дайчид хөнөөн устгасан гэж үзсээр ирсэн байна.
Доминикаг 1493 оны арваннэгдүгээр сарын 3-нд аялагч Колумб хоёр дахь аяллаараа нээсэн ч, арал дээр буудаллаагүй ажээ. Колумб энэхүү арлыг долоо хоногийн өдрийн нэр болох ням гаргийн нэрээр нэрлэжээ (латинаар Доминика). Нутгийн уугуул иргэд нь Кариб эсвэл Канибаас ирсэн эдгээр хүмүүсээс ихэд айж байсан ба эндээс Каниба, Каннибал гэх үг нь эхлээд испани хэлэнд, дараа нь өөр хэлнүүдэд нэвтрэн оржээ. Эх газарт амьдрах Карибчуудыг угсаатан судлаачид одоо ч ийнхүү нэрших ба бусад бүлгүүд нь Арлын-Карибчууд гэх нэртэй болжээ. Арлын Карибчууд өөрсдийгөө Калинаго хэмээн нэрлэх ба тэд 1400 оноос 1700 оны хооронд тус арлыг хянаж байв. Тэдний тухай Каннибалчуудын дээрэм хэмээн домог болгон ярих айдас нь угтаа эмэгтэйчүүдийн хулгай байсан аж. 1796 онд Британичууд Сент Винсентийг эзлэн, нутгийн иргэдийг хөөн зайлуулсны дараа тэдний дутаан орогнох газар нь Доминика байсан байна.
Доминика нь 1978 оны арваннэгдүгээр сарын 3-нд Их Британиас салан тусгаар тогтнов. Энэ улс нь нэг танхимын систем бүхий парламентын бүгд найрамдах засаглалтай ба нийт 30 гишүүн, таван жилийн сонгуулийн хугацаатай юм. Гишүүдийн 21 нь сонгуулиар, 5 нь засгийн газрын тэргүүнээр, 4 нь сөрөг хүчнээс томилогдоно. Сонгууль өгөх эрх нь 18 насанд хүрсэн бүх иргэдэд байна.
Сүүлийн сонгууль 2009 оны арванхоёрдугаар сарын 18-нд явагдсан бөгөөд үр дүн нь Dominica Labour Party 18 (2005 онд тус намаас 12 суудал авч байв), United Workers Party 3 (8), нам бус 0 (1), Dominica Freedom Party 0 (0) байв (мэдээ: 2009 оны 12 сарын 20).[19]
Доминика нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл, Карибын нийгэмлэг, Зүүн Карибын улсуудын байгууллага, Америкийн улсуудын байгууллага, Латин Америкийн ба Карибын улсуудын нийгэмлэг, жижиг арлын улсуудын холбооны гишүүнээс гадна Америкийн Боливариа холбоо гэх эдийн засгийн холбооны гишүүн улс юм.
Доминика нь арван засаг захиргааны дүүрэгт хуваагдана. Дараах хүснэгтэд байгаа оршин суугчдын тоо нь 2001 оны тавдугаар сарын 12-ны хүн амын тооллогын тоо болно.
Д/д | Дүүрэг | Төв суурин | Талбай км² |
Оршин суугч нийт |
Оршин суугч/ км² |
---|---|---|---|---|---|
1 | Сент Андру | Уэсли | 179,6 | 10.240 | 57 |
2 | Сент Дэвид | Розали | 126,8 | 6.758 | 53 |
3 | Сент Жорж | Розо | 53,5 | 19.825 | 371 |
4 | Сент Жон | Портсмут | 58,5 | 5.327 | 91 |
5 | Сент Жозеф | Сент Жозеф | 120,1 | 5.765 | 48 |
6 | Сент Люк | Поинт-Мишель | 11,1 | 1.571 | 142 |
7 | Сент Марк | Суфьер | 9,9 | 1.907 | 193 |
8 | Сент Патрик | Берекуа | 84,4 | 8.383 | 99 |
9 | Сент Пол | Понт Гасс | 67,4 | 8.397 | 125 |
10 | Сент Петер | Колиот | 27,7 | 1.452 | 52 |
Доминика | Розо | 739 | 71.474 | 97 |
Эх сурвалж: Central Statistical Office of Dominica
Wiktionary: Доминика – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.