From Wikipedia, the free encyclopedia
Дарьганга бол зүүн Монголын нэгэн ястан. Тэд Сүхбаатар аймгийн Дарь овоо болон Ганга нуур орчмын нутагт оршин суудгаас ийм нэртэй болжээ. 2010 оны Монгол улсын хүн амын тооллогын дүнгээр 27,412 хүн Дарьганга ястан гэж мэдүүлжээ.
Дарьганга ястан | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Бүгд — 27,412 мянга. Үүнээс: Монгол — 27,412 (2010)[1] |
Хэл аялга | Монгол хэл (төв аялгуу) |
Бичиг үсэг | Кирил үсэгтэй монгол бичиг (1941 оноос) |
Шүтлэг | Буддын шашны буяны ёс (шарын шашин), тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Халх, Цахар, Өөлд г.м бусад Монгол үндэстэн |
Хэл угсаа | Монгол угсаатан |
Дарьганга ястанг 1690-ээд оны үед Манж Чин улсын засаг эзэн хааны төмөр сүргийг адгуулах зорилгоор Цахар, Халх болон Өөлд иргэдийг цуглуулан үүсгэсэн гэдэг.
Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед Дарьганга нь тусгай бие даасан хошуу байсан бөгөөд Бүгд Найрамдах улсын үед хошууны засгийг халахад Дарьганга хошуу Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр зэрэг сумдад хуваагджээ.
Манж Чин улсын засаг эзэн хааны төмөр сүргийг адгуулах зорилгоор Цахар, Халх болон Өөлд иргэдийг цуглуулан байгуулсан. Ингэхдээ Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуунаас таслан байгуулжээ. 1697 онд Зүүнгарын Галдан хааны цэргийг ялж, Халхыг эзлэсний дараа Манжийн эзэн хаанд Монгол ноёдын барьсан малыг адгуулах болсон. Тус сүргийг Хаалган хотод суух Хуувийн амбанд захируулж, бусад сүргийн газрын хамт захирагдаж байв. Манжийн төрөөс Дарьганга сүрэгт ямар нэгэн засаг ноён томилолгүйгээр таван гар болгоод бүгдийн дарга томилж суулгасан. Мөн тухайн үеийн малын бэлчээрийг хуваарьлаж, тогтоохын тулд цөөн бус удаа хилийн дээс тогтоож овоо босгож байлаа. Тухайлбал:
Тухайн үеийн хэрэг явдлыг хил залгаа Халхын ноёдтой харилцан хэлэлцэхийн тулд 1822 он хүртэл Орлой зургаан хад гэх газар хийж байснаа өмнө зах нь Хажилга булаг, хойд тал нь Дунд зээрдийн хойд талд Жиримийн Хадат толгойд болзоо нийлж байв.[4]
Манжийн төрөөс жилд нэг удаа цалин өгч байсан. Бүгдийн дарга 60 лан, Сүргийн тэргүүн 60 лан, дэд тэргүүн тус бүр 2 лан, бичээч тус бүр 1 лан, сүргийн дарга тус бүр 2 лан мөнгө, мэйрэн тус бүр 1.5 лан мөнгө, байр тус бүр, 2 лан, хуяг тус бүр 1 лан мөнгө байсан бөгөөд нийт 12158 лан мөнгө зарцуулж байжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.