From Wikipedia, the free encyclopedia
Халзан нь Сүхбаатар аймгийн сум юм.
Халзан сум
ᠬᠠᠯᠵᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сүхбаатар |
Засга дарга | Гонгорын Алтансүх |
Газар нутаг | |
• Нийт | 3,787 км2 (1,462 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 1,759 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Вэб сайт | khalzan |
1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сум байгуулагджээ. 1224 метр өндөр Шарга уул, 1100 метр өндөр Цагаан овоо, Дэмбэрэл, Шовдол, Баян-Уул зэрэг уултай, намхан ухаа, толгод бүхий нутагтай. Сумын хамгийн нам цэг нь Өөшийн их цагаан нуур далайн түвшнээс дээш 860 метрт оршино. Нутгийн ихэнхийг Салхит, Шүүт, Сайншанд, Хужиршанд, Хатавч, Халзаншанд, Чандмань, Өөш морин хошуу зэрэг тал хөндий, цав толгод эзэлдэг.
Халзан сумаас Монгол Улсын Ерөнхий сайд 2, Хөдөлмөрийн баатар 4, төрийн шагналтан 2, ардын цолтон 3, гавьяат цолтон 9, улсын аварга малчин 7, улсын сайн малчин 2, улсын манлай уяач 2, алдарт уяач 9, аймгийн алдарт уяач 145, төр нийгмийн зүтгэлтэн 20 хүн төржээ. Халзан сум эрдэмтэн, докторуудын тоогоор аймагтаа тэргүүлдэг.
1992 оны шинэ Үндсэн хууль батлагдаж, засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсноор төрийн удирдлагыг суманд Засаг дарга түүний Тамгын газар хэрэгжүүлэх болсон билээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.