From Wikipedia, the free encyclopedia
Данзанваанчигийн Ухнаа (1941 онд төрж, 2022 оны 11-р сарын 28-нд нас барсан) - Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн.
Д.Ухнаа нь Дорноговь аймгийн Дэлгэрхэт буюу одоогийн Иххэт суманд 1941 онд төрж, 2022 оны 11-р сарын 28-нд Улаанбаатар хотод нас баржээ. Тэрбээр Чөлөөлөх дайнд оролцогч БНМАУ-ын баатар Д.Данзанванчигийн хүү юм.
Д.Ухнаа нь Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, "Соёл-Эрдэнэ" хамтлаг, "Баян Монгол" чуулга-ын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон юм.
Дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.