Батмөнхийн Сарантуяа (1970 оны 4 сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн) - Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хүвь нэмэр оруулсан эмэгтэй дуучдын нэг юм. 2005 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан, хүчтэй хоолоотой дуучин юм.[1] Түүний хоолой контральто, меццо сопрано ангиалалд багтдаг. Дуулахдаа дээд өнгөө фальцейтээр авдаг. Дуулах ур чадвар, мэдрэмж өндөр билээ.

Quick Facts Батмөнхийн Сарантуяа, Төрсөн ...
Батмөнхийн Сарантуяа
Thumb
Батмөнхийн Сарантуяа
Төрсөн1970 он
Монгол Улс, Улаанбаатар
ҮндэстэнМонгол
Ажилдуучин, дуу зохиогч
Юугаараа алдаршсанЗууны Манлай Дуучин
Close
Quick Facts Батмөнхийн Сарантуяа, Студи цомог ...
Батмөнхийн Сарантуяа
Студи цомог14
Close

Намтар

Бага насаа Улаанбаатарт өнгөрөөсөн. Эцэг нь барилгын инженер Батмөнх, эх нь якут эмэгтэй. Эгч Б.Сарангуа, дүү Б.Төмөр. Нийслэлийн орос хэлний тусгай 23-р дунд сургуульд 1-р ангид элсэж ороод дараа нь зөвлөлтийн 9-р сургууль руу шилжин орж төгссөн байна.

Анх "Мөнгөн харандаа" хамтлагт дуулж байсан. 1990-ээд оноос "Хөх тэнгэр" хамтлагт орсноор олны танил болох зам нь нээгдсэн. "Зүүдний говь" хэмээх анхны цомгоо 1992 онд гаргаж байлаа. "Хөх тэнгэр" хамтлагаас гарснаасаа хойш ганцаарчлан дуулах болсон.[2]

1994 онд анх бие даасан "Сэтгэлийн хөг" тоглолтоо Соёлын Төв өргөөнд хийсэн. Монголийн поп урсгалийн төлөөлөгчдөөс анхны удаа монгол ардийн дуунуудыг поп урсгалд найруулж "Аргагүй Амраг" цомог гаргаж монгол этник урсгалийг бий болгосон.

2023 оны 4-р сард Батмөнхийн Сарантуяа 48 дахь бие даасан тоглолт, төрсөн өдрийн 9 дэх "Сэхүүн салхи" тоглолтоо үзэгчиддээ толилуулсан.

Ийм ч учраас түүнд XX зууны манлай дуучин хэмээх алдрыг Монголын ард түмэн хайрласан билээ.[3] Мөн МУГЖ /2006-01-26.№26/ цол хүртсэн.[4]

Учрыг лавлавал,

"Миний өдөр тутмын амьдрал төрсөн өдөр, Мартын найман шиг байдаг. Энэ бол урлагт хайртай Монголын ард түмний ач. Би тэдний эрх танхил дуучин шүү дээ. Иймээс энэ удаад өөрийгөө бус өрөөл бусдыг баярлуулъя гэж бодсон"

гэв.

Гаргасан цомгууд

More information Нэр, Гарсан жил ...
НэрГарсан жил
Зүүдний говь1993
Инээмтгий хүн1994
Аргагүй амраг1996
Миний дуу (хуурцаг)1997
Эгэл сэтгэл1998
Хайрын зөрлөг2000
Тэгвэл хоёулаа (хүүхдийн дууны хуурцаг)2001
Saraa De Mооn2002
Би жаргалтай - double цомог2003
Шинэ жилийн аялгуу2004
Өнөөдөр ирсэн дурлал2007
Төрсөн өдрийн аялгуу2009
Хайрын бэлэг2012
Сэтгэлийн 9 цацал2012
Close

Мөн үзэх

Эшлэл

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.