From Wikipedia, the free encyclopedia
Галил (еврей хэл: הגליל ХаГалил, үгчилбэл: Муж, грек хэл: Γαλιλαία, латин хэл: Galileia, араб хэл: الجليل Ал-Жалийл) нь Израйлийн засаг захиргааны Хойд мужийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгтэй давхцах уудам бүс нутаг юм.
Уламжлалт нэршлээр Дээд Галил (еврей хэл: הגליל העליון ХаГалил XaЭлён), Доод Галил (еврей хэл: הגליל התחתון ХаГалил ХаТахтон), Баруун Галил (еврей хэл: הגליל המערבי ХаГалил ХаМа'аравий) гэх гурван хэсэгт хуваагдах тус бүс нутаг нь зүүн хойд зүгт Хэрмон уулын бэлд орших Дан нутаг, Ливаны уулсаас эхлэн өмнө зүгт Кармел, Гилбоа уулсын хярд байх Изреел хөндий хүртэл харин зүүн зүгт Йордан Рифт хөндийгөөс Газар дундын тэнгисийн эрэг орчмын бүст орших Акко хот хүртэл сунан оршдог юм.
Галил нь ерөнхийдөө уулархаг бүс нутагт тооцогддог боловч Доод Галил нь хэд хэдэн уудам хөндийгөөр зааглагдсан намхан уулс толгод бүхий газар бол Дээд Галил нь харьцангуй өгсүүр өндөрлөг газар бөгөөд хамгийн өндөр оргил Мэйрон уул нь далайн түвшнээс дээш 1,024 метрийн өндөрт оршино. Баруун Галил нь бүхэлдээ тэнгис рүү чиглэсэн гүн хоолойнууд бүхий налуу өндөрлөг газар юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.