From Wikipedia, the free encyclopedia
Владимир Христофорович Таиров (жинхэн нэр нь Рубен Артемьевич Тер-Григорян; 1894 онд төрж, 1938 оны 8 дугаар сарын 22-нд нас барсан) - Зөвлөлтийн цэргийн болон улс төрийн ажилтан, тагнуулч, дипломат, бригадын комиссар. 1915 оноос Оросын Социал Демократ Ажилчны /Большевик/ Намын гишүүн (орос. РСДРП(б).)
1894 онд Испаган-на-Чуткарыазе тосгонд төрсөн. Уулын Карабахын армени үндэстэн.
Баку хотын худалдааны сургуулийг 1914 онд төгсөөд Киев хотын худалдааны сургуульд 1916 онд сурч байсан. Зөвлөлтийн Ажилчин тариачны Улаан армийн цэргийн академийг 1925 онд төгссөн.
“БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд харилцан туслалцах тухай Протокол” 1936 оны 3 дугаар сарын 12-нд байгуулагдаж, БНМАУ-ын Бага хурлын дарга А.Амар, БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд П.Гэндэн, ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч В.Х.Таиров нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан.
Таиров Бригадын Коммисар цэргийн цолтой, Лениний одонгоор 1937 онд шагнуулсан байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.